
Насанд хүрсэн барилгын туслах ажилтан сард 800 мянга ба түүнээс дээш төгрөгийн цалинтай ажиллаж байхад хүүхдүүд 200-600 мянга хүртэл төгрөгийн цалин авч байна. Гэтэл ажиллах цаг, нөхцөл нь насанд хүрсэн ажилчидтай ижилхэн байдаг нь харамсалтай. Дээр нь нэмээд шувууны бага нь жиргэдэг хэмээх үгээр бамбай болгож орой барилгын ажил дуусахад үлдсэн цэвэрлэгээг хүүхдүүд л хийдэг. Зарим тохиолдолд цалинг нь огт өгөхгүй янз бүрийн шалтаг хэлэх хөөх нь бий. Учир нь түүнийг ажилласан гэх ямар ч баталгаа байхгүй. Хөдөлмөрийн гэрээгүй учир цалингаа нэхэмжлэх ямар үндэслэл байдаггүй.