Үндсэн хуулийн цэцэд хууль зүй, улстөрийн өндөр мэдлэгтэй хүн томилохыг шаардаж байна

image

УИХ-ын чуулганы тавдугаар сарын 23-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэж, Ерөнхийлөгч Х.Баттулгын санал оруулснаар Б.Буяндэлгэр Г.Туулхүүг, Ц.Нанзаддорж УИХ-аас санал оруулсаны дагуу Ш.Солонго нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд томилох шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэртэй холбогдуулан "Үндсэн хуулийн цэцийн гишүүнд тавигдах шаардлага, түүний томилгоо" сэдэвт хуульчдын нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж эдгээр хүмүүсийг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд томилоход тохиромжгүй гэдэг байр сууринд олон хуульчид санал нэгдсэн учир эдгээр хүмүүсийн томилгоог эсэргүүцэн тус санаачлагыг дэмжих хуульчид болон олон нийтийн гарын үсгийг цуглуулж эхэллээ. Иргэн та Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгааныхаа төлөө энэхүү шаардлагад нэгдээрэй.

100% Complete

9660 дэмжигч

  • 1000 хүрэхэд
  • -8660 дутуу

Заавал бөглөх

Регистэрийн дугаар, хувийн мэдээллийг чандлан хадгална