Нийгмийн гэрээ буюу нийтлэг хүслийн үндэс

image

Социал контракт бүтээлээр Ж.Ж.Руссо өөрийн амьдарч буй цаг үеийн асуудлуудыг дүгнэсэн. Тэрээр юун түрүүнд хүн төрөлхтөн нэгэнт байгалийн эрхшээлээс гарч, зохион байгуулалттай нийгэмд аж төрөх болсон бөгөөд нийгэм маш их хөгжсөн техник технологитой гэж үзсэн. Хөгжлийн энэ чиг хандлага нь хэдийн хэрээс хэтэрч эргээд байгалийн амьдралдаа эргэн орох боломжгүй болсон тул нийгэмд хэрхэн амьдрах вэ гэж асуусан. Дараа нь, өнөөгийн нийгэм зөв зохион байгуулалттай биш байгаа нь хэд хэдэн шалтгаантай гэж үзсэн. Үүнд, эрх мэдэлтэй цөөнх олонхыг захирч буйгаас гадна энэ хүчтэй хэсгийнхэн эрх мэдлийг олонхыг давамгайллаар олж авсан мөртлөө тэд олонхын төлөө байдаггүйг буруушааж, энэхүү эрх мэдэл нь хууль ёсных биш шүү! гэж анхааруулжээ. Руссогийн номнууд үргэлж шатаагдаж, хэвлэлтийн тухайн улсуудын засгийн газар хориглож байсан. 1762 онд Эмил бүтээл нь пэдагогийн философитой /сурган хүмүүжил/ зэрэг хэвлэгдэн гарсан. 1789 оны Францын хувьсгал хийгдэхэд Ж.Ж.Руссо “Нийгмийн гэрээ” /Social contract/ болон Ш.Л.Монтескье “Хуулийн амин сүнс” /Spirit of the laws/ гэсэн хоёр бүтээл гойд үүрэг гүйцэтгэсэн. 20-р зууны философичид болох Ж.Роулс “Шударга ёсны онол” /Theory of justice/, Ю.Хабермасын “Баримт ба хэм хэмжээ” /Facts and norms/ бүтээлүүд Ж.Руссогийн санаан дээр үндэслэж цааш хөгжсөн юм. Нийгмийн гэрээ дараах асуултуудад хариулсан. Үүнд, нийгмийн тулгамдсан асуудлыг хэрхэн эмхэлж цэгцлэх вэ? Хууль ёсны засаглалын үндэс суурь юу болох вэ? Гэрээ бол сайн дурын, хүсэл зоригийн үндсэн дээр хийгдэх учиртай. Үүнийг "general will" гэсэн ухагдахуунаар тайлбарладаг. Хууль тогтоох амин үндэс нь гагцхүү бүх нийтийн хүсэл зориг байх юм. Бүгд санаа нийлэх, иргэнд зориулсан тийм л хууль. Руссогийн хувьд, иргэний эрх чөлөө гэдэг нь хүн бүр өөрийн хүссэнээ хийх, дураар аашлахын нэр биш. Харин хуульд өөрийн хувь нэмрээ оруулан, санал нийлсэн тэр л хуульдаа захирагдахын нэр ажээ. Энэ санаа И.Кантын “Ёс суртахууны философи” /Moral philosophy/ бүтээлтэй холбоотой бөгөөд тэрээр “эрх чөлөө” бол өөрийн зохиосон хуульдаа захирагдах гэсэн утга агуулна. Өөрөөр хэлбэл дураар байхын яг эсрэг буюу захирагдах. Мөн “Эмил”-д /Emile, or on education/ буй дэлгэрэнгүй тайлбарт “Та өөрийнхөө тааллаар байхын тулд биеэ бусдын таалалд нийцүүлэн авч явах ёстой” гэжээ. Энэ нь Монголд ихээр хэлэгддэг “Миний эрх чөлөө бусдын эрх чөлөөгөөр хязгаарлагдана” гэдэгтэй утга нэг юм. Олонх өөрсдийн захирагддаг хуулиа өөрсдөө санаачилж бичдэггүй, харин тусгай эрх олгогдсон цөөн хүн л түүнийг бичдэг. Эдгээр хууль нь ард түмний ашиг сонирхолд үйлчлэхийн оронд тэр хүчирхэгжсэн, баян хүмүүсийн эрх ашгийг л хамгаалдаг. Номын хэсгээс. Бүлэг 2.3. Бүх нийтийн хүсэл төөрөлдөх эсэх нь Бүх нийтийн хүсэл ямагт нэгэн зорилго өөд тэмүүлж, нийгмийн тусыг эрхэмлэдэг. Гэхдээ үүгээр ард түмний шийдвэр цаг үргэлж үнэн зөв чиглэлтэй байдаг гэж ойлгож болохгүй. Хүмүүс ямагт өөртөө сайн сайхныг хүсдэг авч тэр нь чухам юунд буйг олж хардаггүй. Цөөнх буюу эрх баригчид ард түмнийг хахуульдаж, худалдаж болдоггүй. Харин тэднийг хуурч, тэгэхдээ бүр саар зүйлд санаархаж буй мэт үед нь байнга мэхэлж болдог байна /үүнийг монголд “популист” гэдгээр ойлгодог/. Нийгмийн хүсэл зориг бүх нийтийн эрх ашгийг дээдэлж байдаг бол хүмүүсийн хүсэл зориг нь тухайлсан хүмүүсийн эрх ашгийг буюу хувийн хүсэл зоригийн нийлбэр юм. Зохих хэмжээний мэдээлэлтэй ард түмэн шийдвэр гаргах үед иргэд өөр хоорондоо ямар ч харилцаа холбоогүй ч олон тооны ялихгүй зөрүүтэй саналын үр дүнгээс бүх нийтийн хүсэл зориг бий болдог бөгөөд гаргасан шийдвэр нь ямагт зөв. Ингэхдээ хуйвалдааны журмаар салангид холбоод байгуулвал аминчхан хүсэл л гарна. Саналын ялгаа багасч, ерөнхий үр дүн буурна. Эцсийн дүнд хуйвалдааны олон холбоодын нэг нь хүчээ авч бусад холбоодын дээр гарваас ялихгүй санал зөрөлдөөн ч биш цорын ганц зөрөөтэй санал гарч ирнэ. Тэр үед нийтийн хүсэл гээч нь үгүй болж тухайлсан аминч үзэл гарч ирнэ. Тиймээс иргэн бүр бодлоо илэрхийлж, республикийн /бүгд найрамдах-репаблик/ гишүүн гэдгээ ухамсарлах явдал чухал ба хэвлэл мэдээллийг шударга, хараат бус, бие даасан байлгах нь хууртахгүйн сайн ач холбогдолтой. “Хүн бол уг нь сайн” гэж Руссо хэлсэн. Харин нийгэм рүү орж ирээд л мууг хийх сэдэл төрдөг гэж үзсэн. Жишээ нь, технологийн өмнөх үед бол эрэгтэй, эмэгтэй хүмүүс ойр амьдардаг, сонин уншдаггүй, явах дэлгүүргүй байсан тэр үед хүмүүс өөрсдийн ухааныг илүү амархан ойлгодог байсан гэж тайлбарласан. Хөгжил, техник технологид бид хэт автсан нь тэр бүхнээс хамааралтай буюу хараат болсон тул хүн өөрийн ухааныг /ухаан дотор сэтгэл, бодол, ухамсар, сонголт гэх мэт багтана/ ойлгоход маш хүнд болсон гэдгийг сануулжээ. Гэр бүл нийгмийн хамгийн эртнийх бөгөөд жам ёсны нийгэм юм. Хүүхдүүд эцэг, эхийнхээ туслалцаа дэмжлэгийг авах үед харилцаа холбоотой байдаг. Энэ хэрэгцээ шаардлагагүй болмогц төрөлхийн холбоо тасардаг. Хэрвээ энэ шаардлага холбоо тасарвал санхүүгийн хувьд ч тэр хараат бус болно. Энэ үед хүүхэд эцэг, эхтэйгээ харьцсаар байвал энэ нь хүсэл зоригийн шинжтэй буюу гэрээний үндсэн дээр гэр бүлийн харилцаа тогтдог гэж үзсэн. Нийгмийн гэрээний онол нь гэр бүлд ч, төрийн үүсэлд ч, сайн нийгэм оршиход ч тустай. Индианчуудын хувь заяаг цогцлоосон, гарцаагүй үнэн байдаг. 16-р зууны тэдний мэдүүлэг материаллаг зүйл бага гэхдээ сэтгэл ханамж өндөр гэж тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл, Индиан жижиг нийгэмд хүмүүс ойр харилцаатай, тэнцүү эрхтэй, зугаатай байж. Мэдээж санхүүгийн хувьд ухралттай байлаа. Тэд жимс түүх, ан агнах, нөмрөг өмсөх гэх мэт эзэмшил багатай байлаа. Овгийн ахлагч мөн л ганц хоёр зэвсэг, савнаас илүүг эзэмшдэггүй атлаа тун ч сэтгэл ханам байжээ. Харамсалтай нь, Европчууд ирж технологи, тансаглалтай харилцан хувьсаж, байгалийг ойлгох эсвэл энэрэх гэдэг чухал биш болж хэн ямар зэвсэг, эрдэнэс, архи эзэмшдэг нь ач холбогдолтой болсон байна. Ингээд Индианчууд ээмэг, бөгж, данх, толь гэх мэт эдийн араас хөөцөлдөв. Энэ эрмэлзлэл тохиолдоор үүсээгүй. Харин Европын худалдаачид зах зээлд эрэлттэй амьтны арьс агнуулах сэдлийг өгдөг байж. Индианчуудын шинэ хөрөнгө тэднийг жаргалтай болгосонгүй. Индианчуудын дунд амиа хорлолт, архидалт ихэссэн. Үүнтэй адил эд хөрөнгө, тансаглал бидний үед тархсаар. Руссогийн анхааруулсанаар бид эдээс салах хэрэгтэй. Өөрсдийн үнэ цэнээ таньж мэдэхийн тулд дотор руугаа төвлөрөх хэрэгтэй. Үүний тулд бид өөрсдийгөө бусадтай харьцуулахаа болих хэрэгтэй гэж үзсэн. Энэ нь хүнд ч гэлээ боломжгүй зүйл биш гэдэгт итгэсэн. Амьдралдаа сэтгэл ханах буюу гэр бүлийн хайр, байгалийг хайрлах, орчлон ертөнцийг сайхан гэж гайхах, энгийн зугаа цэнгэлийг сонирхох гэх мэт энэ бүхэн нийгмийн амьдралд алдагджээ. Руссогийн хувьд байгалийн амьдралд байхад хүн гэдэг бусдын зовлон зүдгүүрийг өрөвддөг байсан моралтай үе байсан бол нийгмийн амьдралд орсоноор бизнес хийх, атаархал шунал, бүх юмаар ханах гэж хөөцөлдөж бас түүн дотроо зүдэрдэг болжээ. Иргэншил яагаад хүнийг ялзарсан этикгүй болгосон гэж Руссо үзэв? Хөдөө газар бид бусдыг их боддог бол том газар буюу хотод суурьшсан цагаас “өөрийгөө л хайрлах” буюу эгоист гаарсан. Иргэншсэн хүмүүс юу хүсдэгээ бас сэтгэл нь ямар байгаа ойлгоход хүндрэл учирч, бусдыг айлгах, мөнгөний төлөө ширүүн өрсөлдөх болжээ. “Эртний хүн өөрийгөө бусадтай харьцуулдаг байгаагүй” гэж Руссо хэлсэн. Тиймээс одоо хүн хүнтэйгээ гэрээ байгуулах шаардлага бий болно. Нийгмийн амьдрал бол бусад хүмүүсээс дэндүү хамааралтай. Жишээ нь, малчин хүн хүүхдээ нийгмийн хүн болгохын тулд малаа зарж, мөнгө олох асуудал гарна. Хүү нь нийгмийн хүн болохгүй л бол бусад хүмүүс түүнийг хүний нүдээр харж, хүлээн зөвшөөрөхгүй. Ёс суртахуун ба эрх зүйн хэм хэмжээ нийгмийг зохицуулж байдаг. Ёс суртахууны тухайд илүү дэлгэрэнгүйг “Эмил” /Emile/ бүтээлдээ харуулсан бол эрх зүйн хэм хэмжээний тухайд “Нийгмийн гэрээ” /Social contract/ тустай. Монголчуудын хувьд өөрсдийн гэсэн гэрээ хэрэгтэй. Үүнд боловсролын гэрээ, шашны гэрээ, эдийн засгийн гэрээ, эстетикийн гэрээ гэх мэт нийгмийн салбар бүрт иргэн иргэн хоорондын, иргэн төр хоорондын хүсэл зоригийн үндсэн дээр байгуулах гэрээ хэрэгтэй болжээ. Эцсийн дүндээ тэр гэрээ бол “Үндсэн хууль”. Хүн төрөлхтний хүсдэг зүйл бол шударга ёс, тэгш эрх, эрх чөлөө тул гэрээ хийгдсэнээр энэ бүх үнэтүүд байраа олж чадна. Хишигтөгс А.

  • avatar
    • (Нэрээ нууцалсан)
    • 2022-03-31 16:44:01

    I and my buddies ended up reading through the good tips from your web page while instantly got a horrible feeling I had not thanked the blog owner for those tips. The people are already excited to study all of them and have now honestly been having fun with those things. We appreciate you really being very kind and also for having these kinds of magnificent useful guides millions of individuals are really desperate to understand about. Our own sincere regret for not expressing gratitude to sooner. yeezy boost 350

  • avatar
    • (Нэрээ нууцалсан)
    • 2022-03-31 16:43:27

    I would like to get across my appreciation for your kind-heartedness supporting men and women that require guidance on your question. Your very own dedication to passing the message around appears to be rather good and have specifically allowed men and women much like me to reach their pursuits. Your entire insightful publication means this much a person like me and far more to my colleagues. Regards; from each one of us. curry 8

  • avatar
    • (Нэрээ нууцалсан)
    • 2022-03-31 16:42:57

    I precisely wanted to say thanks once more. I do not know the things that I could possibly have undertaken without those methods contributed by you regarding this subject. Entirely was a real traumatic concern for me, nevertheless taking a look at a new specialised technique you treated it made me to leap with fulfillment. Now i'm happier for your assistance and in addition trust you realize what an amazing job that you are carrying out training others thru your blog. More than likely you have never met any of us. nike kyrie 7

  • avatar
    • (Нэрээ нууцалсан)
    • 2022-03-31 16:42:30

    I precisely needed to thank you very much once again. I am not sure what I would have made to happen without those thoughts shared by you on that question. This was a very frightful problem in my view, but understanding a skilled approach you handled that took me to weep for fulfillment. I'm grateful for the support and then trust you find out what a powerful job you are always undertaking training people using your web site. I am sure you have never come across all of us. supreme clothing

  • avatar
    • (Нэрээ нууцалсан)
    • 2022-03-31 16:41:58

    Thanks so much for providing individuals with an extremely breathtaking opportunity to check tips from this blog. It really is very pleasant plus packed with a lot of fun for me and my office peers to visit your web site no less than 3 times every week to read through the newest issues you will have. Of course, I'm just always amazed for the attractive tips and hints served by you. Some 1 tips on this page are surely the most suitable we have all ever had. off white hoodie

  • avatar
    • (Нэрээ нууцалсан)
    • 2022-03-31 16:41:32

    Thanks so much for providing individuals with such a nice possiblity to read critical reviews from this blog. It is always so enjoyable and stuffed with amusement for me and my office acquaintances to search the blog the equivalent of 3 times a week to read through the fresh things you have. And lastly, I am usually motivated with all the brilliant information you give. Selected 1 points in this post are definitely the very best we have all ever had. air jordan

  • avatar
    • (Нэрээ нууцалсан)
    • 2022-03-31 16:40:57

    I want to show my respect for your kindness for persons who must have assistance with in this content. Your personal dedication to getting the message up and down appeared to be surprisingly invaluable and have in every case empowered girls like me to realize their targets. Your informative recommendations signifies much a person like me and still more to my mates. Thanks a ton; from everyone of us. kd 12

  • avatar
    • (Нэрээ нууцалсан)
    • 2022-03-31 16:40:27

    I wanted to send you one little bit of word to be able to give many thanks again about the marvelous strategies you have discussed at this time. It is quite incredibly open-handed of people like you in giving easily all that a lot of people could have marketed as an electronic book to help make some dough for their own end, most importantly given that you could possibly have tried it if you ever desired. Those techniques also worked like a easy way to comprehend other individuals have the same zeal really like my own to realize very much more around this condition. Certainly there are several more enjoyable instances ahead for folks who scan through your site. off white

  • avatar
    • (Нэрээ нууцалсан)
    • 2022-03-23 11:37:25

    I in addition to my buddies ended up analyzing the great ideas on your web page then all of the sudden developed a horrible feeling I had not expressed respect to the website owner for those tips. These young boys ended up so warmed to see all of them and have in reality been enjoying these things. We appreciate you getting very kind and also for making a choice on this sort of fantastic information millions of individuals are really needing to learn about. Our honest regret for not expressing appreciation to earlier. jordan 11

  • avatar
    • (Нэрээ нууцалсан)
    • 2022-03-23 11:37:00

    I precisely wished to say thanks all over again. I do not know what I would've done in the absence of the entire information provided by you relating to this theme. Previously it was an absolute traumatic issue in my circumstances, however , understanding this skilled way you handled that made me to weep with delight. I will be grateful for the help and in addition expect you are aware of a powerful job you happen to be providing educating most people through a site. I am certain you have never met any of us. supreme clothing

100% Complete

24 дэмжигч

  • 2 хүрэхэд
  • -22 дутуу

Заавал бөглөх

Регистэрийн дугаар, хувийн мэдээллийг чандлан хадгална