Монгол-Япон сургалтын эмнэлэгийг аварцгаая!!!

image

Монгол-Япон сургалтын эмнэлэг буюу АШУҮИС-ийн эмнэлэг тун удахгүй хаагдах боллоо. Өнөөдөр зүрхний цахилгаан бичлэгийн цаасгүй, өчигдөр дурангийн тасаг хаагдсан, маргаашаас лаборатороо хаана, дараа 7 хоногоос бүгдээрээ хаагдана. Япончуудын бэлгээр барьсан, Монголын ард түмний удаан хүлээсэн Монгол улсын цорын ганц University hospital нь ийнхүү хаагдахад хүрээд байгаа нь гагцхүү Монгол улсынын Засгын Газрын өөрийн үүргээ биелүүлээгүйн улмаас төсөв мөнгөний гацаанд оруулсанаас үүдэлтэй. Улам дордсоор байгаа нөхцөл байдлаас гарахын тулд АШУҮИС-ийн дийлэнхи багш, ажилчид, эмнэлгийн хамт олон нийтээрээ бараг цагийн дотор л нийлж гарын үсэг цуглуулж Ерөнхий сайд, УИХ-н дарга, ЗГХЭГ дарга, БСШУЯ-нд асуудлуудаа тавиад шийдэгдэхийг хүлээж байна. Японд төгсөгчдийн холбоогоор дамжуулж Японы элчин сайдын яам-д хүртэл асуудлуудаа танилцуулан бичгийг хүргүүлж үзэж байна. Харин Засгийн Газар хийсэн ажлуудаа танилцуулан ТВ-ийн бүх л сувгаар мэдээ гаргахдаа Япон стандартын эмнэлэг барьсан, ард түмэндээ хүлээлгэн өгсөн зэргээр цацаж байна. ЗГ гүйцэд төсөв батлаагүй учраас үйл ажиллагаа нь зогсоход хүрч байгаа энэ эмнэлэг байгуулагдах гэж, нээгдэх гэж, мэргэжилтнүүдээ сургаж, авах гэж олон жил шаргуу ажилласан хэдий ч одоо буцаагаад эмч, мэргэжилтнүүдээ, ялангуяа сувилагч нараа алдахад хүрээд байна. Төсөв батлагдаад буцаад нээгдэхэд сувилагч, эмчээ олох гэж дахиад дор хаяж нэг жил болох болов уу даа. Энэ чинээгээр ИХ СУРГУУЛИЙН ЭМНЭЛГИЙН тогтолцоогоор дамжуулан МУ-ын эрүүл мэндийн салбарын үйлчилгээг сайжруулах Монгол-Японы хамтарсан АЛСЫН том зорилго биелэгдэхгүй аюулд ороод байна. Энэ эмнэлгийн асуудал зөвхөн АШУҮИС-ийн эмнэлгийн тухай биш юм шүү. Их сургуулийн эмнэлгийн тогтолцоо нь сурган төгсгөж байгаа мэргэжилтнүүдээрээ дамжуулан МУ-ын бүх хүнд хамаарах ЭМ-ийн үйлчилгээнд оролцож, хийж буй олон тооны судалгаагаараа дамжуулан шинэ инновац, шинэ эмчилгээнүүдийг гаргаж, өөрсдийн үзүүлж буй ЭМ-ийн үйлчилгээгээрээ бусаддаа үлгэр дууриал үзүүлэх гэх мэтээр МУ-ын эрүүл мэндийн салбарын хөгжлийн амин тулгуур юм шүү.

  • avatar
    • (Нэрээ нууцалсан)
    • 2021-01-17 14:46:54

    Thanks a lot for providing individuals with a very splendid opportunity to read in detail from this web site. It's usually so great and as well , full of a great time for me personally and my office fellow workers to search your site a minimum of thrice in a week to see the new stuff you have got. And of course, I am actually pleased with your extraordinary techniques served by you. Certain 2 areas in this posting are indeed the most suitable I have ever had. jordan shoes [url=http://www.jordanstoreonline.com]jordan shoes[/url]

  • avatar
    • Гантөмөр ХЭРЛЭНСАЙХАН
    • 2020-12-15 10:06:08

    Шаардлагыг дэмжив.

  • avatar
    • Shijir KHULAN
    • 2020-10-20 04:58:56

    Монгол улсынын Засгын Газрын өөрийн үүргээ биелүүл

  • avatar
    • trends.mn
    • 2020-03-09 01:39:18

    Шаардлагыг дэмиж байна

100% Complete

2684 дэмжигч

  • 500 хүрэхэд
  • -2184 дутуу

Заавал бөглөх

Регистэрийн дугаар, хувийн мэдээллийг чандлан хадгална