'Тэнгэрийн нэгдсэн улс: Монголын төрийг гартаа авах шашны хар бодлого'

image

Та үүнийг хүсч байна гэж үү?

Миний хувьд 2003-2006 оны дунд хүртэл Эв нэгдлийн гишүүн байсан. Тэдний хүсч буй зүйл бол Тэнгэрийн нэгдсэн улс байгуулах, сүнсний хувьд дахин сэргээх. Үүнийг би Монгол улсын төрийг гартаа авах шашны хар бодлого хэмээн үзэж байгаагаа тайлбарлая.
Ингээд өөрийн мэдэх Иран улсын жишээгээр авч үзье. Иран улс 1969 оныг хүртэл социалист улс байсан ба манай улстай яг ижил түвшинд байж. Харамсалтай нь 1969 онд төрийн эргэлт хийсэн ба энэ цагаас эхлээд Исламын шашинт улс нэрийг өмнөө зүүжээ. Энэ үед ард түмний төлөө үгээ хэлсэн болгон нь олны өмнө дүүжлүүлж, зарим нь ор сураггүй алга болж, зарим нэг нь ажилгүй болон гудамжинд гарчээ. Төрийн эрхийг шашин авснаар эмэгтэйчүүд нөмрөг зүүх болж, төрийн эсрэг үг хэлвэл бурханы эсрэг гэж үзэн цаазлагдах ял авна, бүхий л хүмүүс итгэдэг дүр үзүүлж бурханд мөргөх ёстой. Хамгийн хачирхалтай нь дунд сургуулийн хүүхэд болгон Куран судрыг цээжлэх ёстой болжээ. Харин тэд эхлэхдээ эв нэгдлийн сүмтэй мөн ч төстэй байж.

Эхлээд эх хэлнийх нь дүрмэнд засвар хийж, сургуулийнх нь сурах бичгийг засварлаж аажимдаа куран судрыг заавал үзэх ёстой ном болгож, хүүхдүүд нь кураныг цээжлэх ёстой ба араб хэлийг хоёр дахь хэл болгож. Ингээд л аажмаар хүмүүс татгдан орж энэ шашин хүчээ авч эхэлсэн нь энэ хувьсгалыг хийх гол тулгуур болжээ.

Монгол улсад эдгээр шинж тэмдгүүд аль хэдийн гарсан ба тэд боловсрол руу хамгийн түрүүнд орж байна. Төрийн эрхэмүүдийг өөрийн эрхшээлд гишүүдийнхээ хүчээр дамжуулан гартаа авчээ.

Ингээд яахуу гэжүү?
Тэдний мөрөөдлийн тэнгэрийн улс байгуулагдана. Тэд харагдуулдгүй ч тэдний үзэлд эмэгтэйчүүд хэт зад гай хувцаслаж болохгүй энэ нь бодит байдал болно.
Тэдний тэнгэрлэг зарчим гэгч ном нь заавал үзэх ёстой ном болно. Хүүхдүүд чинь цээжээр уншина.
Эрэгтэй эмэгтэйгээрээ ялгарч суудаг болох ба хэт их ойртож болохгуй.
Тэдний мөрөөддөгөөр тэргүүлэгч нь та бүхний хэнтэй гэрлэх, гэрлэхгүйг шийдэх ба гэрлэх үедээ заавал банздуулна.
За тэгээд төрийн удирдлага гэж үгүй болно. Шашны багийн удирдагчаасаа бүхнийг асуух болно.
Гэр бүлийн бүхий л асуудлыг таны дээрх хүн, арай том асуудлыг солонгос багш нар нь шийднэ.
Солонгос хэл 2дахь хэл болох биз
Тэд өөр улсад яагаад байгуулж чадаагүй вэ гэсэн асуулт гарч ирнэ.
Учир нь Монгол улс хөгжиж байгаа орон, авилгал, танил тал асар их хүч. Ингээд танил талыг асар олон гишүүдээрээ болгочихно.
Дарга сайдууд нь мөнгө, албан тушаалд амиа тавьдаг учир. Тэдэнд сонгуулийн үеэр үхэр малшиг үнэнчээр зүтгэх хөөрхий итгэл өвөрлөсөн гишүүд нь байгаа.
Залуус хүүхдүүд нь үнэнийг эрэлхийлэгч, амархан итгэгч, шинжлэх ухаан гэхээсээ мухар сүсэг бишрэлд автах дуртай учраас.
Өөр олон шалтгаан байна. Бусад орнууд улсын аюулгүй байдал гэдэг шалтгаанаар зогсоож чаджээ. Харин Монголд энэ байгууллага яах юм бол? Эсвэл зүгээр тэнгэрлэг улсыг нь байгуулалцах юмуу. Зовж олсон ардчилал юмсан даа.
Жич
Герман улс залуусыг уруу татагч гэсэн шалтгаанаар эв нэгдлийн сүмийн жинхэнэ аав ээж гэгдэх Сан Мён Мүүн түүний гэргийг Герман улсад нэвтрэхийг хоригложээ.
http://rationalwiki.org/wiki/Unification_Church
2004 онд Сан Мён Мүүн нь өөрийгөө Америкийн хаанаар өргөмжилжээ.
http://www.religionnewsblog.com/…/kyrgyzstan-bans-unificati…

 

via Uran Batsukh

avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 467

Цар тахлын үед УОК-оос авч хэрэгжүүлж байгаа ажил хэр оновчтой байна вэ?

56%
Маш оновчгүй, хангалтгүй
17%
Оновчгүй, хангалтгүй
13%
Боломжийн оновчтой, үр дүнтэй
6%
Маш оновчтой, үр дүнтэй
6%
Мэдэхгүй
  • 56%
  • 17%
  • 13%
  • 6%
  • 6%