Нийтлэл 02 сарын 03, 2015

Кэнжи Гото агсны 4 жилийн өмнөх жиргээ эргэн трэнд болж, гуниг ухаарал хайрлаж байна

Бид хэт даврагсдын ISIS бүлэглэлийн тухай мэдээллийг цаглабарт хураангуйлан хүргэсэн.

Тэдний гарт амиа алдсан дайны сэтгүүлч японы иргэн Кэнжи Гото агсны 4 жилийн өмнө бичсэн твийт интернэтэд дахин трэнд болж, гэгээн гуниг, ухаарал хайрлаж байна.

Тэрээр

 

Нүдээ аниад, хүлцэн тэвчью. Уурлачих л юм бол, загначих л юм бол, дуусаа. Хүлцэх нь залбиралд ойр. Үзэн ядах нь хүмүүний үйл биш, гэсгээх нь бурхны ажил. Үүнийг надад Арабын ахан дүүс зааж өгсөн юм.”

 

хэмээн жиргэж байжээ. 2010 оны 9-р сарын 7-ны өдөр жиргэсэн энэхүү жиргээ нь 47хон настайдаа амиа алдсан чөлөөт сэтгүүлчийн үхлийг эмгэнэж буй интернэт хэрэглэгчдийн дунд түймэр мэт тархаад байна. Мягмар гарагийн байдлаар 27000 удаа РТ хийгдэж, минут тутамд дахин түгээгдэж байна. Түүний твиттерт бусад олон улсын мэдээ,Франц вино, нүд нь өвдөж байгаа тухай гомдол зэрэг олон зүйлс бичигдэж үлдсэн ч хүлцэхүйн тухай хүмүүнлэг захиа нь Афганистан, Ирак зэрэг дайны голомтоос хүүхдүүдийн зовлон шаналлыг нүднээ харж, дэлхий дахинд түгээж ирсэн сэтгүүлчийн дурсгалд дэлхий даяар түгэж байна.

Хойд японы 15 настай сурагч Ватабэ Юки энэ жиргээ түүний сэтгэлийг өвтгөсөн гэх агаад “Зөвийг үйлдэх хүчирхэг мэдрэмж өвлөж төрсөн хүн байжээ” хэмээсэн бол түүний найз Маэда “Гото иргэний сэтгүүл зүйд итгэдэг байсан. Тэрээр миний хувьд ах шиг минь байсан, миний хувьд бахархал, урам зориг, хамтрагч маань байлаа” хэмээн дурсчээ. Уг жиргээний англи орчуулга мөн гарч, РТ хийгдэж буй аж. 

 

Амь үрэгдсэн японы хоёр сэтгүүлчийн төлөө залбирч буй Йорданы хүүхэд.

 

Эх сурвалж: yahoo.com

Сэтгэгдэл бичих

arrow icon