Нийтлэл 02 сарын 23, 2015

'Оскар'-ын тухай сонирхолтой баримтууд

Лос Анжелес хотноо зохион байгуулагдаж буй 87 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолын талаарх сонирхолтой баримтыг хүргэж байна. 

  1. 2014 оны Оскарыг Ellen DeGeneres хөтөлж байв. АНУ-д л гэхэд 43,7 сая хүн үзэж байв. Харин энэ онд нийт 225 оронд шууд цацагдах аж.
  2. 2014 оны 86 дахь Оскараар 51 цом гардуулсан ч энэ жил нэгээр багасч 50 болжээ.1929 оны анхны наадмаас хойш нийт 2951 ширхэг цомыг гардуулсан байна.
  3. Neil Patrick Harris анх удаа Оскарыг хөтлөх гэж байна. Тэрээр Tony Awards-ийг дөрвөн удаа, the Emmy Awards-ийг хоёр удаа тус тус хөтөлж байжээ.
  4. Оскарын хамгийн том зар сурталчилгааны хамтрагчид бол JC Penney (50.8 сая доллар), Hyundai (44.9 сая доллар), Samsung (43.4 сая доллар), Coca-Cola (31.1 сая доллар),  American Express (28.8 сая доллар) юм. Тэд өнгөрсөн таван жилийн хугацаанд нийт 200 сая ам.доллар зарцуулсан нь нийт дүнгийн 49%-ийг эзэлж байна.
  5. 1978 оноос хойш зохион байгуулагдсан Оскарын шагнал гардуулах ёслолд 300 сая ам.доллараас дээш ашиг орлоготой гурван кино шилдэг киногоор шалгарч байв. 1997 оны Тitanic кино 600,8 сая ам.доллар, 2003 оны Lord of the Rings: Return of the King кино 377 сая ам.доллар, 1994 оны Forrest Gump кино 7 сая ам.долларын ашиг олж байжээ. Харин Оскарын шагналт 2009 оны The Hurt Locker кино нь хамгийн бага ашиг орлоготой киногоор шалгарч байв. 17.9 сая ам.долларын ашиг орлого олж байв.
  6. Өнгөрсөн оны Ellen DeGeneres-ийн “selfie” зураг 3,4 сая удаа твиттерт жиргэгдэж рекорд тогтоосон байна.
  7. Оскарт хамгийн их нэр дэвшсэн эмэгтэй жүжигчин бол Meryl Streep юм. Тэрээр нийт 18 удаа нэр дэвшиж байснаас 3-т нь ялагч болж байсан ба энэ жил “into the woods” киногоороо ахин нэр дэвшиж байгаа юм.Оскарт хамгийн их нэр дэвшсэн эрэгтэй жүжигчин бол Jack Nicholson юм. Тэрээр 12 удаа нэр дэшиж байснаас 3-т нь ялагч болж байлаа.
  8. Оскарын хамгийн залуу ялагчаар Shirley Temple болон Tatum O'Neal шалгарч байв. Shirley Temple 1934 онд буюу 6 насандаа, Tatum O'Neal 1973 онд буюу 10 насандаа тус тус хүртэж байлаа.

                                                      

      9. Хамгийн их шагнал авч байсан киногоор Ben-Hur(1959), Titanic(1997), болон The Lord of the Rings: The Return of the King (2003) шалгарч байв. Тус тус 11 удаа шагнал авч байжээ.

    10. Хамгийн их шагнал авч байсан гол дүрийн эмэгтэй жүжигчнээр 4 удаагийн шагналт Katharine Hepburn шалгарч байв.Харин эрэгтэй жүжигчдийг 3 удаагийн шагналт Daniel Day-Lewis тэргүүлж байна.

 

Энэ жилийн ялагчдын "сэтгэл хөдлөм" агшнуудаас хүргэж байна:

2015 оны шилдэг кино Birdman

Шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчин Eddie Redmayne


Шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчин Julianne Moore

 

Сэтгэгдэл бичих

arrow icon