Techinasia.com- оос онцолсон монголын топ 10 гарааны бизнес

Азийн улс орнуудад шинээр үүссэн гарааны бизнесүүд, технологийн ололт амжилтыг алдалгүй хүргэдэг www.techinasia.com-оос дараах 10 бизнесийг монголын хамгийн ирээдүйтэй гарааны бизнесээр нэрлэжээ.

Kaizen Mongolia

Kaizen Mongolia бол Монгол, Хонг-конгд гараагаа эхлүүлсэн Эгүлэн нэртэй борлуулалтын шийдлийг нэг цэгт төвлөрүүлсэн систем. Энэ нь The Cloud систем дээр суурилсан хялбар, хямд аргаар өөрийн мөнгийг удирдах боломжыг олгодог. Түүнээс гадна iRestaurant нэртэй хамгийн том зоогийн газрын менежментийн программ хангамжийг бүтээсэн байна. Үүнтэй адил iStore, iSalon, iFitness зэрэг программууд бий.

Oluulaa

Oluulaa бол төсөл санаачлагч болон төсөл дэмжигчдийг холбон, санхүүжилт бий болгох цогц үйлчилгээ бүхий платформ  бөгөөд одоогийн байдлаар дөрвөн төсөлд санхүүжилт авч байгаа аж. 

Infinite Solutions

Infinite Solutions нь банк, санхүүгийн байгууллагууд зориулсан B2B програм хангамж, техник хангамж хөгжүүлэгч байгууллага юм. Энэ нь Монголын анхны орон нутгийн компаниудад зориулсан цогц ERP (Компаний нөөцийн төлөвлөлт) шийдлийг бүтээжээ. Түүнчлэн мобайл банк, төлбөрийн програм, хурууны хээ уншигч болон теллерүүдэд зориулсан бэлэн мөнгөний машиныг цогцлоожээ.

CallPro

CallPro нь харилцаа холбооны салбарт олон төрлийн дэвшилтэт технологи, үйлчилгээг нэвтрүүлсэн ба шийдэл боловсруулах, программ хангамж үйлдвэрлэх чиглэлээр ажилладаг. Түүнчлэн дотуур холбооны болон дуудлага хүлээн авах төвийн системүүд, дуудлага, мессежид суурилсан төрөл бүрийн үйлчилгээ, программ хангамжийг боловсруулан Монголын томоохон байгууллагуудад нийлүүлдэг байна.

Promotion Craft

Promotion Craft анимэйшн студи нь аливаа  байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжилтэй уйтгартай нуршуу текстээр бус видео анимэйшнээр тайлбарлах үйлчилгээ үзүүлдэг. Түүнчлэн инфографик болон UX & UI дизайн, лого, брэндинг хийдэг аж. 

MMarket

Монголын Амазон болох зорилготой ажилладаг MMarket интернэт зах нь худалдаа эрхлэгч болон худалдан авагчдын харилцааг хялбаршуулж өгснөөрөө онцлог ажээ.

Unitel & U-Planet

2006 онд гарааны бизнесээр эхэлж байсан Юнител компани нь одоо Монгол улсын хоёр дахь том оператор болжээ. U-Planet нь iOS, Android үйлдлийн систем дээр олон төрлийн программ хангамжуудыг хөгжүүлдэг. Жишээлбэл: Sons бол гар утас болон вэб хуудсаар дамжуулан дуу хөгжмийн стриминг үйлчилгээг үзүүлдэг. ShopON байгууллагуудын зарласан хөнгөлөлт урамшуулал болон бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээллийг ухаалаг гар утасны аппликейшн болон вэбээр дамжуулан хэрэглэгчдэд хүргэдэг. PicaTalk бол онлайнаар харилцах боломжоор хангасан чатны аппликешн билээ.

Citimine

Citimine нь өөрийн байршлаас холгүй байрлах сонирхолтой газрууд, хөшөө дурсгал үйлчилгээ худалдааны газруудыг газрын зураг дээрээс хялбархан олох боломжийг олгодог. Мөн Facebook болон Twitter-ийн найзууд, дагагч нартайгаа хуваалцах боломжтой аж.

Suuder 

Suuder нь сонирхогч болон мэргэжлийн гэрэл зурагчдад зориулан бүтээгджээ. 2007 онд блогоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн ч 2011 онд портал болон өргөжсөн байна.

Alchemist Technologies

Alchemist Technologies нь вэб хөгжүүлэх, загварчлах, энгийн, уян хатан программ хангамжийн шийдлийг бүтээдэг. Мөн бизнесийн аудитын програм хангамж, цалингийн систем,  бараа материалын хяналт-шинжилгээний тогтолцоо гэх мэт нэг цэгийн борлуулалтын системийн үйлчилгээ үзүүлдэг.


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5142

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 17%
  • 69%