Нийтлэл 03 сарын 19, 2015

Бусад оронд ингэж шараа тайлдаг

Улс орон бүр хоол, идээ ундааны өөр өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой байдаг бол шар тайлах аргын хувьд ч гэсэн олон төрөл байдаг байна. Иймээс та бүхэнд зарим улс орнууд шар тайлахдаа ямар хоол, унд хэрэглэдэг болохыг танилцуулъя:

 

 1. БРИТАНИ: АНГЛИ ӨГЛӨӨНИЙ ЦАЙ

Британичуудын маш эртний уламжлалтай Англи өглөөний цай болох гахайн утсан мах, хиам, өндөг, шарсан талх, шош зэрэг нь согтууруулах ундааны үйлчилгээг гаргахад тусалдаг.

 

 

  1. ПЕРУ: БАРЫН СҮҮ

Далдуу модны шүүс, сармис, сонгино, халуун ногоо зэргээс бүрдэх коктэйль нь эрч хүч өгдөг учраас архи уусны маргааш уухад тохиромжтой байдаг байна.

 

  1. ГЕРМАН: МАЙ ЗАГАС

Германд архи уусныхаа маргааш өдрийн хамгийн анхны хоол нь ихэвчлэн май загастай хоол байдаг.

 

  1. ПОЛЬШ: ДАРШИЛСАН ШҮҮС

Польш болон тэр хавийн улс орнуудад алдартай “шарталтын дараах өглөө” хэмээх энгийн даршилсан шүүснээс өөр юу ч ороогүй энэ ундаа нь хүнд шөнийн дараа биеийг хоргүйжүүлэх шилдэг арга юм.

 

  1. MЕКСИК: MENUDO

Фирмийн амьтдын гүзээн дотроос авсан цувдайг халуун чинжүүгээр амтлан хийдэг шөл. Энэ шөл нь толгойг сэргээдгээрээ ач тустай юм.

 

 

  1. ИТАЛИ:ЭСПЕРЭССО

Маш олон Италичуудын сонгодог гэрт чанасан хэдэн аяга эсперэссо уух нь маш энгийн арга юм. Энэ нь толгойн өвчнийг анагаах болно.

 

 

  1. КАНАД: POUTINE

Канадад маш алдартай хоол бөгөөд бусад улс орнууд руу аажим аажимаар тархаж байгаа. Франц шарсан төмсийг бяслагны ээдэм болон махны бор соусаар амталсан энэ хоолыг ард түмэн нь архи гаргах үйлчилгээтэй хэмээн итгэцгээдэг.

 

  1. ЭКВАДОР: ОРЕГАНО ЦАЙ

Газрын дундад тэнгисийн том ургамлын навчнуудыг буцалган чанасан энэ цайг ихэвчлэн Эквадорчууд ходоод, гэдэс доторын үйл ажиллагааг зохицуулах журмаар уудаг.

 

  1. ЯПОН: UMEBOSHI

Хоолны шингэц, элэгний үйл ажиллагаа болон дотор муухайрахаас сэргийлэх гэх мэт ач тустай дарсан чавга буюу үмебоши нь  Японд өвчин бүхнийг анагаах увдистай гэдгээрээ алдартай.

 

 11. МОНГОЛ: УЛААН ЛООЛИЙН ШҮҮСЭНД ДАРШИЛСАН ХОНИНЫ НҮДНИЙ ЦӨЦГИЙ.

Монголын Мэри гэж хочилдог энэ ундаа нь биеэс архийг гаргах, элэгний үйл ажиллагааг дэмждэг улаан лоолийн шүүс бөгөөд нүдний цөцгий гэдгийн цаана ямар утга байгааг хэлэхэд хэцүү юм.

 

  11. ӨМНӨД СОЛОНГОС: “ШАРТАЛТ ХӨӨХ ШӨЛ”

“Шарталт хөөх шөл” гэсэн утгатай Haejangguk шөл болон Солонгос хоолны цэсэн дэх бүх төрлийн шөл нь шарталтын өвдөлтөд сайн хэмээгддэг.

 

 12. ИНДОНЕЗИ: КАЯА ШАРСАН ТАЛХ

Индонезийн үндэсний өглөөний цай нь каяа  (кокос самрын чанамал), элсэн чихэр, кокос самрын сүү болон өндөг зэргээс бүрддэг бөгөөд архи уусны маргааш өглөө ч энэ өглөөний цайгаа иддэг байна.

 

 13. ХЯТАД: БУДААНЫ АГШААМАЛ

Хятадын бас нэгэн түгээмэл хоол болох будааны агшаамал бие нь таагүй байгаа, шартсан хүмүүст сайн байдаг байна.

 

 14. ДАНИ: ШАР АЙРГИЙГ ДАХИН СЭРГЭЭЕ

Данид шарталтыг намдаах уламжлалт арга бол үргэлжлүүлэн уух юм. “Reparationsbajer” гэх үгийг барагцаалцан орчуулвал “шар айргийг дахин сэргээх” гэсэн утгатай болж байгаа юм.

 

 15. ТАЙЛАНД: “СОГТУУ ГОЙМОН”

Бараг “согтуу гоймон” гэсэн хочтой энэ халуун ногоотой хоол нь будааны гоймон, буурцагны соус, загасны соус, сармис, мах, далайн амьтад, шош зэрэг бүтээгдэхүүнүүдээр хийгддэг.

 

 

 16. БАНГЛАДЕШ: КОКСЫН САМРЫН УС

Коксын самрын ус нь үл исэлдүүлэгч, аскорбины хүчил болон магни зэрэг маш олон ач тустай эрдэс бодисуудаас бүрэлддэг байна.

 

 17. ӨМНӨД АФРИКА: ТЭМЭЭН ХЯРУУЛЫН ӨНДГӨН ОМЕЛЕТ

Өмнөд Африкийн уламжлалт шар тайлах арга нь тэмээн хяруулын өндгөөр маш том омелет хийж идэх. 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon