Нийтлэл 03 сарын 24, 2015

МЭДЛЭГ: Оффшор санхүүгийн төв гэж юу вэ?

 Оффшор дансны тухай уншигчаас асуулт ирсэн тул  ерөнхий мэдээлэл, мөн санал болгох нийтлэлүүдийн линкийг хүргэж байна:

 Оффшор санхүүгийн төв нь off shore буюу усан онгоц эргээс холдож, хууль үйлчлэхээ болимогц хэлэлцээр хийдэг байснаас үүдэлтэй, энгийнээр засгийн газруудын зохицуулалтаас хол санхүүгийн бүсийг хэлдэг. Янз бүрийн тодорхойлолт бий ч Олон улсын валютын сангийн татсан нэг шугам бий: энэ нь ОРШИН СУУГЧ биш нэгжүүдийн хөрөнгө санхүүг хариуцах  Банк, корпорац, хөрөнгө оруулалт, хадгаламжийн төрөл бүрийн байгууллагууд илүү нээлттэй, сул зохицуулалт, бага татвартай орчинд хөрөнгөө өсгөхийн тулд олон улсын зохицуулалтын дагуу ийм бүсд бүртгүүлж ажиллаж болдог. Мөнгө угаах, татвараас нуугдах гэх мэт зүй бус зорилгод хэрэглэгддэг гэгдэх нь бий. Хамгийн нэртэй төвүүд Швейцарь, Бермуда, Кэйманы арлуудаас гадна олонд танигдаагүй төвүүд Мавритус, Даблин, Белизэд байдаг.

Оффшор санхүүгийн төв гэдэг нь уг төвийн дотоод эдийн засаг, санхүүгийн  зах зээлийн хэмжээтэй пропорциональ биш хэмжээнд оршин суугч бус этгээдэд санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг улс юм уу засаг захиргааны нэгж. ОУВС

 

Санал болгох нийтлэл:

 

Оффшор бүсийн тухай зарим инфографикууд,  гадаад хэл дээрх эх сурвалжаас:

 

Оффшор бүсүүдийн санхүүгийн хөрөнгийн хэмжээ:

 

Оффшор төвүүдийн тоо:

 

Бостон Консалтинг группийн тооцсоноор том оффшор бүсүүдийн хөрөнгийн хэмжээ, 2010 оны байдлаар:

 

Форбэс сэтгүүлийн гаргаснаар АНУ-ын 500 топ компаниуд хаагуур хөрөнгөө байршуулж буй талаарх судалгаа:

 

 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon