Нийтлэл 04 сарын 02, 2015

Фэйсбүүк Мессэнжер платформтой болно

Сан Францискогийн Форт Мэйсон төвд Фэйсбүүкийн 2015 оны F8 чуулган болов. Сүүлийн F8 хурлаар Фэйсбүүкийн гүйцэтгэх захирал Марк Зукербэрг Фэйсбүүк илүү хурдан, эвдэрсэн зураг, бичлэггүй болж, найдвартай бүтэцтэй болсныг мэдэгдсэн. Харин энэ удаагийн чуулганаар төрөл бүрийн хэрэглээний программуудаар үйлчлэх аппликэйшнүүдийн "гэр бүл"-ийг үүсгэхээ мэдэгдэв. Үүний хүрээнд хэд хэдэн шинэчлэлүүдийг танилцуулсан юм.

Facebook's Messenger Platform will let you track the shipment of things you've ordered from online retailers -- right inside Messenger.

Фэйсбүүкийн шинэчлэлт, хөгжүүлэлтийн хамгийн том шинэчлэл "Мессэнжер бизнесийн платформ" байлаа. Мессэнжерийг өөрийн URL хаягтай болгож хэрэглэгчдийн бизнестэй харилцан ажиллах замыг хялбарчлах юм. Ингэснээр баталгаажуулах зурвас, шилжүүлгийн мэдээлэл, хэрэглэгчийн үйлчилгээний асуудал зэргийг фэйсбүүк мессэнжэрийн Inbox-д илгээх аж. 

comments-fb

Фэйсбүүкийн сэтгэгдлийн системийг илүү бодит болгож, ирж буй нь хэрэглэгчдэд харагддаг болно.

Фэйсбүүкийн бичлэгүүдийг өөр бусад сайт дээр байршуулж, оруулах боложмтой болно.

Фэйсбүүк бичвэрээс зураг, зургаас видео, видео бичлэгээс баталгаатай, бодит байдалруу шилжих шинэлчлэлийг хийнэ гэв. Энэ хүрээнд хийгдэж буй нэг зүйл бол “бөмбөрцөг” хэлбэртэй бичлэгийг Фэйсбүүкт үзэх боломжтой болно. Энэ нь бүтэн 360 градусаар харах боломжоор хангах юм.

Зүйлсийн интернэтийн эрин үед Фэйсбүүк Parse-г нэвтрүүлнэ гэв. Ингэснээр фэйсбүүкийн хэрэглэгчид ухаалаг төхөөрөмжүүдээ холбох боломжтой болно.

Өнгөрсөн жил Фэйсбүүк LiveraIl аппликэйшнийг худалдаж авсан. Зар сурталчилгааны орон зай болсон уг аппликэйшний тусламжтайгаар гар утасны фэйсбүүкт зар сурталчилгаа , видео зар харагдах боломжтой болно.

Фэйсбүүкийг хөгжүүлэгчдэд зориулж хэн тэдний аппликэйшнийг хэрэглэж байгааг судлах боломжтой болгоно. Мөн фэйсбүүкт явж буй мэдээллийн чанарыг сайжруулж, сурталчилгааны болон хуурамч материалуудыг багасгах аж.

Сэтгэгдэл бичих

arrow icon