21-р зуунд ч хүн төрөлхтөн хүнсний аюулгүй байдлын асуудалтай тулгарсан хэвээр байна

Дэлхий дээр хэдэн сая хүн хүнсний аюулгүй байдлын асуудалтай тулгарч, жил бүр 2 сая хүн эрүүл бус хүнс, усны гаралтай өвчнөөр нас бардаг байна. Үйлдвэрлэлийн горим алдсанаас олон төрлийн вирус, бактери, паразит, химийн хорт бодис хүнсний бүтээгдэхүүнд агуулагдах магадлалтай байдаг. Хорт бодис бүхий хүнсээс үүдэн хүн хордлогоос хорт хавдар хүртэл 200 гаруй төрлийн өвчин тусах аюултай аж.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын өнгөрсөн онд хийсэн судалгаагаар жилд 582 сая хүн, хүнсний гаралтай 22 төрлийн  өвчнөөр өвдөж, 351000 хүн өвчнөө даалгүй нас бардаг, 5 хүртэлх насны хүүхдүүдийн 40 хувь нь дээрх шалтгааны улмаас өвддөг гэсэн дүн гарсан байна. Энэ байдал ядуу буурай хөгжилтэй орнууд ялангуяа Африкийн зарим орны хувьд маш хүнд байдаг аж.

 

Найдваргүй хүнсний асуудал нь мөн эдийн засагт сөрөг нөлөөлдгийг 2011 онд ХБНГУ-д тархсан Е.Коли гэдэсний савханцар хорхойн халдвар тус улсын хөдөө аж ахуйн салбарт 1.3 тэрбум ам.долларын алдагдал хүлээлгэж, Европын холбооны гишүүн орнуудад найдваргүй хүнс нийлүүлсний нөхөн төлбөрт 236 сая ам.доллар төлөхөд хүргэснээс харж болно. ДЭМБ-аас хийсэн мэдэгдлээс үзэхэд “дэлхийн улс орнуудаас 100 гаруй улс хүнсний аюулгүй байдлын холбогдолтой хууль эрх зүй, хүнсний стандартаа олон улсын стандартад нийцүүлээгүй хэвээр байгаа юм. 

 

Эх сурвалж: Чайна Дэйли сонин 2015 оны 04 дүгээр сарын 04

Зургийг: http://blogs.phoenixnewtimes.com/bella/2011/08/follow_friday_food_safety_twit.php

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5139

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%