Нийтлэл 04 сарын 28, 2015

Трэнд хуудасны гол дүрүүд өнөөдөр

#ФейсбүүкТрэнд

 

Төрийн соёрхолт дуучин Д.Болд өнөөдрийн “нүүр номны” хамгийн их яригдаж буй хүнээр тодорчээ. Учир нь камертоны 4 залуусын “ЭБЭ-д мэхийв” стилээр авахуулсан зураг нь фэнүүдээс нь олон мянган лайкыг цуглуулсан байна.  Уг зургийн дор “камертоныг сонсдог бол Тайванбатыг хүндлэх ёстой” гэсэн хүндлэл үзүүлсэн хүн байхад ерөнхийлөгчөө бүдүүлэг үгээр доромжлох нэгэн ч харагдлаа.  

 

Харин дараагийн фейсбүүкийн трэнд хүнээр сагсчин Т.Санчир орсон байна. Тэрээр саяхан Филиффин улсын мэргэжлийн лиг болох “PBA” –т тоглохоор тус орныг зорьсон билээ. Түүний хувьд одоогоор багтаа анхны тогтолтоо хийсэн бөгөөд тун амжилттай тоглож байгаа юм. Т.Санчир өөрийн фейсбүүк хуудсаа нилээн идэвхитэй хөтөлдөг бөгөөд олон мянган дагагчид, фэн олонтой тамирчдын нэг. Хамгийн сүүлд тэрээр өөрийн багийг олон жил аварга болгосон домогт нэгэн тоглогчын гарын хэвний зургийг оруулсан бөгөөд түүний доор хүмүүс “ядарч болохгүй шүү, хичээгэрэй, мундаг шүү” хэмээн санаа тавьсан сайхан үгсээр урамшуулж байсан юм.

 

 

#ТвиттерТрэнд

 

"Хайр өөрөө халамжинд торнидог итгэл юм” гэсэн биотой жиргээч Э.Нармандах өнөөдрийн #ЖиргээТрэндийг тэргүүлжээ. Тэрээр бусад шиг өдөржин, шөнөжин улс төр, уул уурхай ярилгүй, хүний  амьдралын хөнгөхөн мөртөө хамгийн чухал сэдвээр бусадтай ярилцдаг нэгэн юм. Эерэг бөгөөд хөгжилтэй жиргэдэг түүний өнөөдрийн топ жиргээг нь та бүхэнтэй хуваалцая.

 

 

 

 

“Гацуурт”-ын Л.Чинбатын хүргэн Г.Бат-Эрдэнэ өнөөдрийн онцлох жиргээч болжээ. Түүний хувьд өчигдөр Монгол HD телевизээр гарсан “100 Чухал Сэдэв-Таван Толгой” сэдвээр MCS-ын захирал Ж.Оджаргал болон Женко Х.Баттулга нарын ярилцлагын талаарх эерэг, сөрөг ярианд ороод амжсан юм. Учир нь уг нэвтрүүлгийг үзсэн үзэгчид MCS-ыг сурталчиллаа, нэг талыг түлхүү барилаа хэмээн телевизийн удирдлага гэдэг утгаар нь Г.Бат-Эрдэнийг хардаж, сэрдсэн сэтгэгдлүүд ар араасаа хөвөрч харагдав.

 

 

 

 

         

 

   

 

 

 

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2015-11-22

    goy site baina

arrow icon