Ямар хүнийг зорилготой хүн гэх вэ ?

Зорилготой байх нь ямар нэгэн зүйлд хүрэхийг хүсдэг аль эсвэл бизнес эхлүүлэх гэж буй хүн бүрт байх ёстой хамгийн чухал шалгуур хэмээн Пол Грахам хэлсэн байдаг. Түүний хэлснээр зорилготой хүн өөртөө сахилга бат, хүсэл эрмэлзэл, зориг гэсэн гурван чанарын хэлхээсийг бүрэлдүүлсэн байх ёстой аж. Амжилтад хүрсэн хүнийг амжилтад хүрэхийг хүсч буй хүмүүсийн тоотой харьцуулахад хамаагүй цөөн байдаг. Учир нь дээрх гурван чанар нэг хүнд бүрэлдэх нь ховор үзэгдэл. Мөн хүссэн хүн бүр амжилтад хүрдэггүйн нэг тод жишээ. Тиймээс дээрх гурван чанарыг өөртөө бий болгож, амжилт өөд тэмүүлцгээе!



Сахилга бат

Сахилга бат бол яг төлөвлөсөн зүйлээ л хийх юм. Төлөвлөөд түүнийгээ биелүүлэх нь чухал гэсэн үг. Яагаад тийм хэцүү гэж үү? Төлөвлөх ч амархан л даа. Гэхдээ түүнийг биелүүлэх нь хамгийн хэцүү. Төлөвлөгөөндөө огтхон ч эргэлзэлгүй, үргэлжлүүлсээр л байх хэрэгтэй. Мэдээж эргэлзэх олон шалтгаан гарч ирнэ. Залхуурал, аль эсвэл өөрийн чадвартаа үл итгэх. Өөр бас нэг шалтгаан бол сэтгэлзүйн тогтворгүй байдал. Төлөвлөсөн бүхнээ хийх гэхэд бие тань өөр хүнийх мэт л “аашилна”. Гэхдээ боломжгүй зүйл гэж үгүй, нэн ялангуяа дээрх бүх саад тотгорыг давж гарах, залруулах боломжтой.

Эргэлзээ- Хэрвээ асуудал эргэлзээнд байгаа бол яг юунаас үүссэн гэдгийг олж, бодох нь зөв.  Бүгдийг нь хийж чадах эсэхдээ эргэлзэж байвал эхлээд туршилтын хэлбэрийг хийж дуусга. Тэгээд түүнийгээ баяжуул. Хэрэв сайн хийж чадах эсэхдээ эргэлзэж байвал жижиг зүйлийг маш чанартайгаар хийж эхлээрэй.

Залхуурал- Залхуурал гэдэг нь ажиллах, эрч хүчтэй байхыг хүсэхгүй байна гэсэн үг. Танд ажиллах хүсэл огтхон ч байхгүй бол та ажиллахгүй, бүр амьд үлдэж ч чадахгүй. Та одоо амьд байгаа учир ямар нэг зүйл дээр ажиллаж байгаа хэрэг биш гэж үү? Залхуурал тань таныг зогсоож чадахгүй гэдгийг харуулаарай.

 Та хүсч л байгаа бол сахилга баттай байх хялбар. Яг л робот шиг өөртөө заавар өгч түүнийгээ дагаад үз.

 

Хүсэл эрмэлзэл

Хүсэл эрмэлзэл бол хүсч буй зүйлдээ хүрэхэд түлхэц болох хамгийн агуу зүйл. Энэ нь харьцангуй хялбар, амьдралдаа хамгийн ихээр хүрэхийг хүсч буй зүйлээ төсөөлөн бод. Томоор сэтгэ. Амжилтад хүрсэн бизнесменүүд танаас ухаантайдаа биш хүсэл эрмэлзэлтэй байсандаа л бий гэдгийг та удахгүй ойлгох болно.

 

Зоригтой байх

Зоригтой байх нь туйлын хүсэлтэй байх, ямар ч үр дагавартай нүүр тулахаас айхгүй байх гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Өөрөөр хэлбэл үр дагаврыг үл хамааран ямар нэгэн зүйл хийх хүсэлтэй байх юм. Эцсийн эцэст ямар ч үр дүн гарсан нүүр тулах зоригтой байх хэрэгтэй. Мэдээж үүнээс айх нь тодорхой.

Гэхдээ сонголт таны гарт бий.


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5109

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%