Standard&Poors Монгол улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг дахин бууруулах сануулга өглөө

Өнөөдөр S&P Монголын төлөв байдлын үнэлгээг  тогтвортойгоос сөрөг болгож шинэчиллээ. 2016 оны эхэн гэхэд шууд хөрөнгө оруулалтыг дэмжих бодлого амжилтгүй болж, өрийн дарамтаа бууруулж чадахгүй бол дахин буурах эрсдэлтэй гэж сануулжээ. Мөн томхон банкнуудынхаа гадаад валютын зээлд системтэй тусламж үзүүлнэ гэж монголын Засгийн газарт найдаж байна гэсэн байна.

 

ХХБ бонд гаргана

Ерөнхий үнэлгээ сөрөг болж ирсэн энэ үед Худалдаа Хөгжлийн Банк дунд хугацааны банкнотод нь монголын Засгийн газар баталгаа гаргаж өгөх болсоноор уг зээлдэгч долларын үнэлгээтэй бондын зах зээлд дахин хүч сорих гэж байна. ХХБ Мерилл Линч, ING, Доиче болон Ази, Европын хөрөнгө оруулагчидтай Даваа гарагаас уулзалт хийнэ. Шинэ бондод Moody’s B2, Standard and Poors улсынх нь үнэлгээтэй ижил В+ үнэлгээ өгчээ. ХХБ бол монгол улсын хамгийн том зээлдэгч агаад 12-р сарын эцсээр банкны хөрөнгө 2,9 тэрбум доллар. Энэ бонд Азийн хөгжлийн банкнаас 2015 онд 3 хувь өснө гэж үзсэн монголын эдийн засгийг сонирхох хөрөнгө оруулагч байгаа эсэхийг шалгах нэг сорил болж байна

 

Эх сурвалж: Ройторс


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5404

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 17%
  • 69%