Хар тамхи, чимээгүй тахал

Монгол Улсын Ерөнхийлөгч 2011 онд хар тамхины хор аюулаас залуу үеийг хамгаалах, хууль хяналтын байгууллагуудыг энэ асуудалтай тэмцэхэд хатуу шийдэмгий байхыг сануулж, олон нийтийн анхаарлыг энэ асуудалд хандуулж байсан. Гэхдээ үр дүн нь хэрхсэн нь тодорхойгүй.

Монгол Улс нь ОХУ, БНХАУ гэсэн хор том хөршийн дунд өргөн уудам газар нутгаар хиллэн оршдог. Энэ нь бидний хувьд худалдаа, дэд бүтцийн гэх мэт олон асуудалд хоёр хөрштэйгөө хамтран ажиллахыг шаарддаг. Гэхдээ "...цонхоо нээхэд агаар ч, ялаа ч ордог" гэдэгтэй адил хөрш хоёр оронтойгоо харилцахад учирч болох эрсдлүүдийг тооцохгүй байхын аргагүй. Тэдгээрийн нэг нь хар тамхины асуудал юм. Гадаадад гэмт хэрэгт холбогдон ял шийтгэл хүлээсэн олон иргэн байгаагийн 60 хувь нь хулгай, 36 хувь нь хар тамхины хэргээр байдаг гэсэн судалгаа байна.  Өөрөөр хэлбэл гадаадад манай иргэдийн хамгийн их үйлддэг гэмт хэргийн нэг нь хар тамхитай холбоотой байна. Энэ байдал хөрш зэргэлдээ орнууд дахь нөхцөл байдалтай холбоотой авч үзвэл хэчнээн эрсдэл бүхий зүйл болох нь тодорхой биз.    

2014 онд БНХАУ-ын цагдаагийн байгууллага хар тамхитай холбоотой 100 мянга гаруй  гэмт хэрэг илрүүлснээс дийлэнх нь гэмт хэргийн ертөнцөд “Алтан гурвалжин” хэмээн нэрлэгддэг Меконг мөрний сав газарт хамаарч байжээ. Нью Йорк Таймс сонины мэдээлснээр БНХАУ-д 2.76 сая буртгэлтэй хар тамхи хэрэглэгч байгаагийн ¾ нь 35-аас доош настай  аж. Өнгөрсөн оны 10 дугаар сарын мэдээгээр тус улсын хэмжээнд нийт 13 сая донтогч байгаа гэсэн тооцоо байдаг байна.

2015 оны 1 сараас эхлэн Хятадын цагдаагийн байгууллага хил залгаа Тайланд, Мьянмар, Лаосын хууль сахиулах байгууллагуудтай хамтран “Аюулгүй Меконг” нэртэй 2 сарын нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж, хар тамхины 2600 хэрэг илрүүлэн шалгаж, түүнд холбогдох 2900 сэжигтнийг баривчилсан байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс гэмт хэргийн тооны хувьд 70 хувь, түүнд холбогдогсдын тоо 35 хувиар өссөн үзүүлэлт аж. Нэгдсэн арга хэмжээний явцад 170 кг опиум, 1.48 тонн героин, 2.04 тонн метамфетамины төрлийн бодис, нийт 3.75 тонн хар тамхи илрүүлэн хураасан байна.

Харин ОХУ-ын хувьд Эхо Москвы Радиогоос 2014 онд мэдээлснээр хар тамхи хэрэглэдэг 8 сая хүн байдгаас тэн хагас нь донтогч аж. Тэд жилд 1.5 триллион рублийг зөвхөн хар тамхи олж авахад зарцуулдаг байна. Тус улсад хар тамхитай холбоотой гардаг хэргийн тоо дэлхийн хамгийн олон хүн амтай БНХАУ, БНЭУ-ынхыг нийлүүлснээс давдаг бөгөөд зөвхөн өнгөрсөн 5 жилд хар тамхитай холбоотой хэргээр 1.2 сая хүн ял шийтгүүлсэн байна.

Дээрх байдлаас үзвэл хоёр хөршид маань манай нийт хүн амаас хэд дахин олон хүн хар тамхи хэрэглэж, хар тамхины хууль бус бизнест манай эдийн засгаас хэд дахин том мөнгө эргэлдэж байна. Russia today агентлагийн мэдээлснээр Хар тамхины хууль бус наймааны зах зээлийн хэмжээ 4 триллион ам доллар буюу, газрын тос байгалийн хий, автомашины зах зээлийн хэмжээг давсан байгаа юм байна.

Энэ нөхцөл байдал хар тамхины том ангалд залуу үе маань живэхгүй гэх баталгаа байхгүй байна. Иймд бид бүгд энэ асуудалд анхаарал хандуулж, үр хойчоо энэ цагаан тахалаас хамгаалах шаардлагатай байна.  

 

 

*************************

Эх сурвалж:

1. www.president.mn

2. /http://time.mn/32629/

3. http://www.nytimes.com/2015/01/25/world/despite-a-crackdown-use-of-illegal-drugs-in-china-continues-unabated.html

4.China Daily 2015/04/08

5. http://www.themoscowtimes.com/news/article/oppression-wont-cure-russias-drug-addiction/509379.html

Зураг:

http://www.drugfree.org/join-together/treating-drug-use-as-public-health-issue-could-lower-crime-rate-report/


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4457

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%