Нийтлэл 05 сарын 08, 2015

Солонгос Улсад ILWOO сангийн тэтгэлгээр суралцах оюутнуудыг бүртгэж эхэллээ

 

Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс /БНСУ/ хоорондын найрамдалт харилцаа, боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулж, Монгол улсад шинэ залуу боловсон хүчин бэлтгэх зорилгоор жил бүр уламжлал болгон  зохион байгуулдаг БНСУ-ын ILWOO сангийн 2015-2016 оны хичээлийн жилийн тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалт эхэллээ. Тус сангийн тэтгэлгээр БНСУ-ын шилдэг Их сургуулиудад  тэтгэлгээр сурахыг хүссэн оюутнуудыг энэ сарын  14, 15-ны өдрүүдэд  Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн хичээлийн 2 дугаар байрны 102 тоот танхимд бүртгэх юм байна.

Шалгуулагчдад тавигдах шаардлага:

Бакалаврын сургалтад:

-       Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй 
-       2015 оны 6 дугаар сарын 1-ний байдлаар 22-оос доош насны
-       Англи хэлний сайн мэдлэгтэй, бие бялдар, оюун ухааны хувьд эрүүл
-      Гэрлээгүй

Магистрантурт:
-       Суралцах чиглэлээр бакалаврын зэрэгтэй
-       2015 оны 7 дугаар сарын 31-ний байдлаар төгсөж байгаа (голч дүн 3 ба түүнээс дээш)
-       2015 оны 6 дугаар сарын 1-ний байдлаар 25-аас доош насны
-       Англи хэлний сайн мэдлэгтэй, бие бялдар, оюун ухааны хувьд эрүүл
-       Гэрлээгүй

Сонгон шалгаруулалт

Сонгон шалгаруулалтыг бичгийн шалгалт /англи хэл, математикийн тест/ болон ярилцлага гэсэн 2 үе шаттайгаар зохион байгуулах юм байна. Жич: Англи хэлний TOEFL iBT 83 оноо эсвэл TOEIC 800 онооноос дээш, Солонгос хэлний TOPIK 3 буюу түүнээс дээш түвшингийн мэдлэгтэй хүн англи хэлний шалгалтнаас чөлөөлөгдөх боломжтой. (Хэлний мэдлэгийн түвшинг батлах сертификат нь сүүлийн 3 жилд авсан байх)

 

Дэлгэрэнгүй мэдээллийг:  http://www.magiko.mn/?p=2753

 

Сэтгэгдэл бичих

arrow icon