САКУРА МОНГОЛД УРГАДАГ

           Жил бүр хаврын 4 сар Япон, Солонгос хоног өдөр өнгөрч байгаа нь хүртэл харамсмаар “Сэр сэр салхитай, бур бур бороотой Сэрүүн бумбын орон” гэдэг шиг маш сайхан байдаг. Нийгмийн уур амьсгал “хаврын синдром” болж эсэргүүцэл, уур хилэн, бухимдал байхгүй болж бүгдээрээ Сакура мод цэцэглэхийг догдлон хүлээдэг.

Хэдхэн хоног эмзэг дэлбээгээ дэлгэж гоо үзэсгэлэнгээ гайхуулчхаад цэцгээ гээж, өнгөө хувиргадаг сакурагийн модонд Япон, Солонгос хүний шинж чанар, түүх хамгийн их шингэсэн гэж зохиолчид бичдэг. Сакуран ой мод тэр чигээрээ цэцэглэхэд байгаль орчин үлгэрийн мэт болно. Энэхүү анхилуун үнэрт гайхамшигт цэцэг нь яг л далайн давлагаа мэт жил бүрийн гуравдугаар сарын сүүлчээр нутгийн өмнөд хэсгийн Кюсю мужаас эхлэн цэцэглэж дөрөвдүгээр сарын эхэн гэхэд Токио хотоор дамжин тавдугаар сар гэхэд Хоккайдо аралд цэцэглэн дуусдаг байна. Харин Солонгост 4 сарын эхний өдрөөс Жежү аралд цэцэглэж эхлээд 4 сарын дунд хүртэл Солонгосын арлыг бүрхдэг. Харин Монголд Сакура ургавал 5 сарын 2-р долоо хоногоос говийн нутгаас эхлэн цэцэглэх болно. Энэ цэцэгт мод нь 300 гаруй төрөлтэй. Үүнээс Хоккайдод ургадаг сакура Монголд хамгийн хурдан дасан зохицох нь байхаа.

Сакура цэцгийн улирлыг угтан Японд “Ханами” хэмээх баярыг тэмдэглэдэг уламжлалтай. Ирж яваа урин цагийн амьсгааг мэдрэн, хамаг муу муухай бүхнээ дөнгөж дэлбээлсэн гоёмсог цэцгийн өмнө мартаж орхисон хүмүүс хаврын энэхүү баярыг тэмдэглэн зугаалцгаана. Япончуудын үндэсний бэлгэдэл болсон энэ цэцгийнхээ дэлбээлсэн хэд хоногт хэзээ хэзээнээс илүү өөдрөг, өөртөө итгэлтэй, бас баяр хөөртэй байдаг. Солонгос, Япончууд сакура харсан хүн залуужсан мэт болдог хэмээн ярьдаг. Тиймдээ ч сакурагийн гоёмсог дэлбээг унахаас нь өмнө харахын тулд ажил албаа хойш тавин цэцэрлэгт хүрээлэнг зорьдог аж  Сакура мод цэцэглэх үеэр хүмүүс хоол унд идэн, сакэ архийг сөгнөж байсан. Гайхамшигт цэцгийг харангаа амрах нь яг л диваажин гэсэн үг. Мөн дуулж, хуурдан бүжиглэнэ. Чив чимээгүй, нам гүмхэн орчинд сакура харахыг хүссэн хүмүүс өглөө үүрээр гэрээсээ гарна. Дүүрэн цэцэгтэй модны дэргэд өглөөний анир чимээгүйд сэтгэлийн үгээ зориг гарган хэлэхээр хүлээх залуус олон. Богино настай ч энэ цэцэг үүрд мөнх, үнэнч шударгыг зөгнөдөг. Тиймээс 4 сард Их сургуулийн оюутнуудын наадам, тэмцээн уралдаан, аялал зугаалга, хамтын сайхан бүхэн энэ эмзэгхэн дэлбээтэй уралдан болж өнгөрдөг.

Бүсгүй хүний гоо үзэсгэлэн энэ цэцгэнд шингэсэн гэж үздэг. Сакураг тэмдэглэх ханз үсэг чимэг зүүлтээ зүүсэн бүсгүй хүнийг дүрсэлсэн байдаг.

Хятадууд сакурагаар мөн л эмэгтэй хүний үзэсгэлэн төгс байдал, дур булаам төрхийг бэлгэддэг. Ургамал модод хайрын тухай энэ цэцгээр дамжуулан өгүүлдэг хэмээн тэд үздэг байна. Монголд тэр тусмаа УБ хотод сакура дэлбээлбэл хонхны баяртаа гоёсон үзэсгэлэнт охидын дээлтэй жинхэнэ зохицох байхдаа.

Сүүлийн жилүүдэд сакураг дэлхий дахинаа эв нэгдэл, энх тайвны бэлгэ тэмдэг хэмээн үзэх болжээ. Тиймээс өнөөдөр дэлхийн аль ч улсад сакура цэцэглэхийг харж болно. 

Гадаадад ажиллаж амьдардаг найз нөхөд нь Сакура цэцэглэх үеийн зурагнуудаа Нүүрномдоо оруулахад утаанаас хагас дутуу салаад шороотойгоо залгуулдаг УБ-ийн Нүүрномчид нь атаархан хардаг. Тэгвэл бидэнд ч Сакуратай болох боломж байна.  УБ хотод хэд хэдэн газар САКУРА байна. Япон Монголын соёлын төвийн зүүн талд 4 ширхэг, Гутлын 22-ын\хуучнаар ингэж нэрлэдэг, одоо юу гэдгийг нь бүү мэд\ жижигхэн цэцэрлэгт сакура байдгаас гадна хамгийн ихээр Сакура ургасан газар бол МОНГОЛ ГАЗАР ХХК-ийн байр юм. Ц.Мянганбаяр захирал цэцэг, ургамалд маш дуртай хүн. УБ хотод хамгийн олон тасалгааны цэцэг, хамгийн содон модтой оффис бол яах аргагүй “Монгол Газар” ХХК-ийн байр. Энэ моднуудыг анх тус газрын Үйлчилгээний албаны дарга н. Энхцэцэг анх тарьж цэцэрлэгч нарынхаа хамт арчилж ургуулсан. 100 гаруйг тарьснаар цөөнгүй нь өвөлдөө хөлдчихсөн боловч тасралтгүй арчилж ургуулсны хүчинд одоо энэ сакуранууд ингэж сайхан ургажээ. Мөн Мy Club online community-гийн залуус 2009-2010 онд Дорноговийн Хамарын хийдэд Сакура мод тарихад гар бие оролцож олон мод тарьсандаа.

Мөн Сакуратай адилхан Монгол бүйлс мод ч гэсэн маш сайхан цэцэгтэй, сайхан ургадаг мод байдаг.


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4459

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%