Залуу бизнесүүдийн дөрвөн гол трэнд: Хэрэглээний бараа, Биг дата, Онлаин үйлчилгээ, Салбарын шинэчлэл

Inc. сэтгүүл АНУ-ын 30-аас доош насны 30 залуу энтэрпренёрыг тодруулахаар 550 анкет шүүсний дүнд дараах дөрвөн чиглэлийг 2015 оны топ дөрвөн бизнес трэнд хэмээн нэрлэж байна.

 

Марк Цукербэргийг хүн бүрийн амьдралд хүрсэн бизнестэй биллионер болно гэж 2006 онд хэн зүүдэллээ? 2006 онд    од байсан зарим компани алдуурч, зарим нь тодорч, бизнесийн талбарт амьдрал үхэл үргэлжилсээр. Стартапаар тоглоом мэт туршилт хийж эхэлсэн үеийн шинэ компаниуд ч байна уу, гэнэт тодроод унтарсан компани, өөрчлөгдөж хөгжсөн компани ямар ч байдаг бай тэдний үүсгэн байгуулагчид энтэрпренёруудын коммюнитид жинтэй байр суурь эзэлж, хөдөлгөөнтэй, хүчирхэг дүрд тоглосоор байнам.

 

Энтэрпренёруудын коммюнити гэж ямар коммюнити юм бэ? Бид шилдэг энтэрпренёруудыг тодруулахаар 550 анкет цуглуулж, 120-ыг нь шилж харлаа. Дундаж нас 27. Гуравны хоёр нь хамтрагчийн хамт компаниа эхлүүлсэн, гуравны нэг нь эмэгтэй үүсгэн байгуулагчтай. Дундажаар 1700 ажилтантай, 1,5 тэрбум доллар эхлэлийн хөрөнгө оруулалтад татсан. Нойлоос 75 сая долларын хооронд янз бүрийн орлоготой. Компани бүх өөрийн түүхтэй, өвөрмөц шинж чанартай. Бид гэхдээ илүү давамгай харагдсан 4 гол трэндийг түүвэрлэн хүргэж байна:

 

1. Инновац хийхийн төлөө хийсэн инновац биш эгэл жирийн амьдралыг сайжруулахаар сэтгэл гарган хийсэн хэрэглээний шинэлэг бүтээгдэхүүнүүд амжилттай байна

Нунтаг мах, тухтай маттрас, дасгал хийж байхад хүний бие, булчингийн хөдөлгөөн хэмждэг тамирын хувцас гээд жижиг бараанууд. Бүтээхэд зарцуулсан хөдөлмөр нь ч, зах зээл нь ч жижиг биш.

 

2. Хуучин салбарт гэрэл оруулах бүтээгдэхүүнүүд

Инновацаар дутсан  хуучны аварга салбарууд энтэрпренёруудын хувьд балтай цэцэг гэсэн үг.  Илүү хэмнэлттэй LED чийдэн, кредит үнэлгээ багатай хүмүүст хандсан банкны үйлчилгээ,  шинэ төрлийн онлаин төлбөрийн систем... Шинэ компаниуд одоо юу дутаж байгааг гярхай ажиглаж, бүтээлч шийдэл гаргах замаар бизнесээ босгож байна.

 

3. Биг дата бүхнийг шийднэ

Биг дата буюу их дата их бизнестэй нэг утгатай болж ирж байна. Жиргэхээс авахуулаад зорчигчдын хаагуур зорчдог хэв маягийг бүгдийг нь датагаар харах боломж үүссэн. Чи цуглуулж, анализ хийж чадвал, тэр бол үнэ цэнэ. Зарим нь  Ютүб зэрэг талбарт анализ хийж, маргааш ямар дуу хит болохыг гаргаж ирж байна. Маргааш хүүхнүүд юугаар нүүрээ будмаар байгааг, юу өмсмөөр байгааг ч зарим нь гаргаж, консалтинг үйлчилгээ эрхэлж байна.

 

4. Онлаин худалдааны талбарууд улам хөгжиж байна

Зарим энтэрпренёрууд хотын мухлаг, дүүргийн жижиг бутикийг онлаинжуулж, үндэстний бранд болгоод өөрөө ч орлогоо олж байна. Хот хоорондын автобус тээврийн хуваарийг нэгтгээд аялагчдад бүх замаа захиалах боломж олгож байна. Зарим нь даатгалын бүх үйлчилгээг гар утас шиг онлаинаар зарж байна.  Зарим нь буяны үйлчилгээг онлаинаар сонгох боломжийг хэрэглэгчдэд олгож байна. Энэ бүхэн хэдхэн жилийн өмнө боломжгүй байсан өндөр түвшний технологийг идэвхитэй ашиглаж, хэрэглэгч, нийлүүлэгчийг холбосон платформууд.

 

Эдний хэн нь ч дараагийн Цубербэрг болж мэднэ. Хэн нь гэдгийг хэлж эс мэднэ, гэхдээ шижир алт шиг идей, хэрэгжүүлэх хүсэл,чадвартай залуусыг харж байна. Хэдэн жилийн дараа нэг нь тийн тодроход хэлээ биз дээ, бид мэдэж байсан юм гэж онгирох юм шүү.

 

 

 

 

Жич 30 компанийн жагсаалтыг эндээс харах боломжтой 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4318

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
18%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 18%
  • 69%