Жирэмсэн эмэгтэйд амралт хамгийн чухал

Бие давхар болж, өөрийнхөө үргэлжлэл болсон үр хүүхдээ төрүүлнэ гэдэг эмэгтэй хүн болж төрсний нэг том бахархал юм.

Эмэгтэй хүн бүр хэвлий дэх үрээ 10 сар тээж төрүүлэх хүндтэй үүргийг хүлээдэг. Энэ хугацаанд жирэмсэн эмэгтэйчүүдийн бие махбод, сэтгэл санаанд нь маш их өөрчлөлт ордог байна. Жирэмсний хордлого өгөх, биеийн жин нэмэгдэх, амархан уурлаж, уцаарлах, шалтгаангүйгээр уйлах, нойргүйдэх зэрэг хүндрэлтэй асуудлууд үүсч эхэлдэг. Энэ бүгдийг даван туулахын тулд сайн унтаж амрах хэрэгтэй.

Хөөрхөн үрээ хүлээж суугаа жирэмсэн эмэгтэйчүүдээ сайн унтаж амраасай гэсэн үүднээс дараах зөвлөгөөг хүргэж байна.

 

 

  • Жирэмсний 3 сартайгаас эхлэн зүүн талаараа хэвтэх нь урагт төдийгүй, эхийн бөөрний болон умайн цусан хангамжид хамгийн сайн нөлөөтэй. Удаан хугацаагаар эгц дээш харж хэвтэхээс зайлсхий.
  • Өдрийн цагаар шингэн зүйл сайн уу. Харин унтахаасаа өмнө их уусны хэрэггүй.
  • Цээж хорсохоос сэргийлж хүчиллэг ихтэй, халуун ногоотой эсвэл шарсан хоол их хэмжээгээр идэхээс татгалз. Хэрэв цээж чинь хорсвол өндөр дэртэй унтаарай.
  • Тогтмол дасгал хийх нь эрүүл байх, цусны эргэлтийг сайжруулахад тустай бөгөөд хөлийн шөрмөс татах нь буурна.
  • Өдрийн турш ойр ойрхон хөнгөн зуушаар хооллоорой. Энэ нь таны ходоодыг дүүрэн байлгаж, дотор муухайрахаас зайлсхийхэд тусална.
  • "Жирэмсэн"-ий тусгай дэр болон гудас нь илүү сайн унтаж амрахад тусална. Эсвэл биед тань эвтэйхэн байдаг хуучин дэрээ хэрэглэж болно.
  • Түр унтах буюу дуг хийх нь тустай байж болох юм. Судалгаагаар жирэмсэн эсвэл саяхан жирэмсэлсэн эмэгтэйчүүдийн 51% нь ажлын өдрүүдэд дор хаяж нэг удаа, 60% нь амралтын өдрүүдэд дор хаяж нэг удаа дуг хийдэг нь тогтоогджээ.
  • Тайвшрах болон амьсгалаа зөв хуваарилах замаар амарч сур. Орондоо орохын өмнө бүлээн усанд юм уу шүршүүрт орох нь тустай.
  • Ямар ч үед унтаж чадахгүй нойргүйдсэн хэвээр байвал эмчид хандаарай.

Хүүхэд төрсний дараа эхийн тогтмол унтах хэмнэл алдагддаг учраас хүүхэдтэйгээ зэрэгцэн унтаж амрах хэрэгтэй.


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4689

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%