ХӨГЖЛИЙН БАНК НАМ ХАРЖ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙДЭГ НЬ ҮНЭН ҮҮ?

Хөгжлийн банкнаас санхүүжилт авсан төслүүд дээр сүүлийн үед маш их улс төржиж, нэг намаас нөгөө нам руугаа дайрах зэвсэг болгох боллоо. Гэхдээ бизнесмэнүүд улстөрд байдаг, улстөрчид эсрэгээрээ хувийн аж ахуйгээ эхлүүлж эрхэлдэг, энэ онцлогийг 15 тэрбумын хэмжээтэй манай эдийн засагт орж ирсэн томхон хэмжээний бондын санхүүжилт ч тольдон харуулж байна. АН, МАН ялгалгүй олон иргэд эзэмшдэг Говь, Багануур, Эрдэнэс Таван Толгой гэх мэт нийтийн хувьцаат компаниудаас гадна зарим төрийн түшээд, гишүүдийн хувийн компаниуд ч төсөл хэрэгжүүлэхээр санхүүжилт авчээ.

 

Доорх хүснэгтэд Хөгжлийн Банкнаас хамгийн их санхүүжилт авсан эхний 100 компани, хэрэгжүүлсэн төсөл, авсан мөнгөний жагсаалт  -ыг харуулж байна. Л.Энх-Амгалан гишүүүний Энержи Ресурс, Ц.Гарамжавын Монполимет,  С.Бямбацогт гишүүний Алтайнзам ХХК, Т.Бадамжунайн Алтай групп, Ж.Энхбаяр гишүүний Дархан Нэхий ХК зэрэг олноо танил төрийн түшээдийн бизнес, компаниуд олон, аль ч нам алиныгаа ч улс төржүүлж дайралт хийхэд бэлэн дүр зураг аж. Нэгэнт хамаг том, томхон төсөл хэрэгжүүлэх чадамжтай бизнесүүд хоёр намын томчуудын гарт байхад Хөгжлийн банкны санхүүжилт ч ийм дүр зурагтай гарах нь мэдээжийн үр дагавар мэт.

 

Тэр нам, энэ намаас илүү улс төр бизнесийн орон зай нэг дор болсон суурь бүтцийн онцлог дор угаасаа хамгийн шилдэг, төслийг хэрэгжүүлэх чадамжтай компани болохоор шалгарсан, эсвэл зүгээр улс төрийн нөлөөгөөр улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт багтсан эсэх, аль нь болохыг ялгаж салгахад хэцүү. Иргэдийн хардлага, бухимдал хуримтлагдсан энэ үед холбогдох байгууллага, компани, хүмүүс ил тод мэдээлэл, баримт, тайлангаар олон нийтэд мэдээлэл өгөхгүй бол аль ч хувилбар нь бай иргэдийн хардлагад өртөх эрсдэлтэй.

 

 Хөгжлийн Банкнаас хамгийн их санхүүжилт авсан 100 компани:

Төсөл хэрэгжүүлэгч Төслийн нэр Нийт олгосон дүн/тэрбум/
1 Эрдэнэс Тавантолгой ХК Эрдэнэс Тавантолгой 372,222.0
2 Монголын төмөр зам ТӨХК Шинэ төмөр зам 347,079.7
3 Эрдэнэс МГЛ ХХК Тавантолгой-Гашуунсухайтын  авто замын төсөл, /"Энержи Ресурс" ХХК-аас зам
шилжүүлэн авсны нөхөн төлбөр/
170,595.5
4 МИАТ ТӨХК Боинг 767 агаарын хөлгийн санхүүжилт 144,680.2
5 Кью Эс Си ХХК Төмөртэй ордоос Хандгайт өртөө хүртэлх төмөр зам 133,740.3
6 Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ Төрийн орон сууцны корпорацийн төсөл 111,926.4
7 ДЦС-4 ТӨХК ТЭЦ-4 хүчин чадал нэмэгдүүлэх 102,674.6
8 Бэйзмент ХХК Хөтөлийн цементийн үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх 84,773.6
9 Төрийн банк 6%-ын орон сууцны зээлийн санхүүжилт 80,000.0
10 Эрчим хүчний яам Амгалан дулааны станц барих 72,370.7
11 Сэнж Сант ХХК, Монполимет ХХК Монцемент төсөл 67,447.1
12 ДЦС-3 ТӨХК ТЭЦ-3 хүчин чадал нэмэгдүүлэх 57,164.5
13 МАК Цемент ХХК Хөх цавын цемент 55,345.3
14 Эрэл ХХК Байшин үйлдвэрлэх комбинатын төсөл 46,421.5
15 Шинжиан жэнгун житуа ХХК Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто зам барилга 163 км 34,637.5
16 Монгол хурдны зам ХХК, Мотор сервис ХХК, Шинжиан жэнгун житуа ХХК болон
Жэй Кэй Си ХХК-ийн түншлэл
Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто зам 104 км 33,720.9
17 Арж капитал ХХК Өндөрхаан-Мөнххаан-Баруун Урт чиглэлийн авто зам 132.6 км 33,643.1
18 Шинжиан жэнгун житуа ХХК Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто зам барилга 163 км 33,424.1
19 Бэрэн групп ХХК Барилгын арматурын үйлдвэрийн төсөл 32,028.7
20 Тай фа шян групп Замын Үүд Төсөл барилга 30,897.4
21 Шинжиан шинфа ХХК Улаангом-Хяргас нуур чиглэлийн авто зам 85 км 29,756.2
22 Эйч Кэй Би ХХК Тариалан-Мөрөн чиглэлийн авто зам 79 км 27,288.4
23 Эрчим хүчний яам Таван толгойн цахилгаан станц 24,969.9
24 Шинжиан шинфа ХХК Улаангом-Наранбүлаг чиглэлийн авто зам барилга 90 км 24,864.9
25 Шинжиан шинфа ХХК Баянхонгор-Алтай чиглэлийн авто зам 128 км 24,478.1
26 Монроуд ХХК Халзанбүргэдэй-Солонготын даваа чиглэлийн авто зам 100 км 23,177.2
27 Шин жиан бэйшин роуд энд бридж констракш ХХК, Нейшнл девелопер ХХК Арвайхээр-Баянхонгор чиглэлийн авто зам барилга 107 км 22,737.5
28 Пи Ай Эм Эм ХХК Яармагийн гүүрний хажуу дах  орон сууцны  төсөл 22,465.3
29 Майндтэч ХХК Ургамлын тосны үр боловсруулах үйлдвэр 22,400.0
30 Алтайн зам ХХК Манхан-Дарви чиглэлийн авто зам 100 км 21,503.8
31 Ялгуусан ХХК Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто зам 83 км 21,500.0
32 Шинжиан жэнгун житуа ХХК Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто зам барилга 100 км 21,151.4
33 Тэргүүн инвест ХХК, Альянстех ХХК-ийн түншлэл "Шинэ Яармаг" хорооллыг дулаанаар хангах Пумагаас баруун тийш 2ф500-2ф300 мм-ийн
голчтой дулааны шугам 2.5 км, "ДЦС 4"-өөс Яармагийн гэр хороолол хүртэл 2ф600/700 мм голчтой дулааны шугам 2450 метр, 150 м гүүрэн тулгуур, "ДЦС-4"-ийн коллектор станцын өргөтгөл, "ДЦС-4"-ийн 210 МВт дулааны дэд станцыг хотын сүлжээтэй холбох ф1000 мм-ийн голчтой дулааны шугам 1.3 км, "ДЦС-4"-ийн шинэ коллектор станц, Яармагийн зам доогуур хөндлөн гарах нийт 360 м урт 6 ширхэн хонгилын зураг төсөл, барилга угсралтын ажил
20,562.8
34 Шинжиан шинфа ХХК Улаангом-Наранбулаг чиглэлийн авто зам барилга 90 км 20,211.0
35 Алтай групп ХХК Ташгай тариалангийн төсөл 20,000.0
36 Монгол шевро  ХК Өрсөлдөх чадварыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл 20,000.0
37 Багануур ХК Багануурын нүүрсний уурхайг өргөтгөх төсөл 18,634.0
38 Хотгор зам ХХК Мөрөн-Тариалан чиглэлийн авто зам 32 км 16,765.4
39 Пик Девелопмент ХХК Мөрөн-Тариалан чиглэлийн авто зам 29.3 км 16,468.3
40 Хасу Мегаватт ХХК Амгалан дулааны станцаас дулаан түгээх цэг хүртэлх 2ф700 мм-ийн 4 км шугамын
барилга угсралтын ажил
16,146.9
41 Цагаан хорол ХХК "Шинэ Яармаг" хорооллын цахилгааны 110/35/10 кВ-ын дэд станцын барилга угсралтын
ажил
15,850.0
42 Насны зам ХХК Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн авто зам 30 км 15,473.3
43 Эсто ХХК Баянзүрхийн товчоо-Яармагийн гүүр чиглэлийн авто зам барилга 17.6 км 15,208.6
44 Говь ХХК Ноолуурын салбар 15,000.0
45 Арж капитал ХХК Өндөрхаан-Мөнххаан-Баруун-Урт чиглэлийн авто зам барилга 132.6 км 14,819.3
46 Хурдны зам ХХК Цахир-Тосонцэнгэл чиглэлийн авто зам барилга 127.1 км 14,792.9
47 Гашууны гол ХХК Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн авто зам 27.75 км 14,575.4
48 Буян ХХК Ноолуурын салбар 14,000.0
49 Дархан нэхий  ХК Үйлдвэрийн хүчин чадлаа нэмэгдүүлэх 14,000.0
50 Хансуун зам ХХК Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн авто зам 27 км 13,886.2
51 Арж капитал ХХК Өндөрхаан-Мөнххаан-Баруун урт чиглэлийн авто зам 132.6 км 13,299.3
52 Мадимос групп ХХК Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто зам 25 км 13,237.5
53 Хасу Мегаватт ХХК "ДЦС-4"-ийн коллектороос БҮК 2-ын салаа хүртэл ф1200 мм-ийн 2.5 км шугамын барилга
угсралтын ажил
13,225.0
54 Эсто ХХК Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто зам 25 км 13,214.2
55 Хурдны зам ХХК Цахир-Тосонцэнгэл чиглэлийн авто зам 127.1 км 13,207.1
56 Их монгол барилга ХХК болон Хэрэм зам ХХК-ийн түншлэл Мөрөн-Тариалан чиглэлийн авто зам 25 км 13,087.9
57 Монгол хурдны зам ХХК, Мотор сервис ХХК, Шинжиан жэнгун житуа ХХК, Жэй Кэй Си ХХК-ийн түншлэл Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто зам барилга 104 км 12,866.9
58 Пума ХХК Яармагийн гүүр орчмын орон сууцны хорооллын цэвэр, бохир ус, цахилгаан, дулааны шугам сүлжээ, барилга байгууламжийн зураг төсөл, барилга угсралтын ажил 12,669.0
59 БСД-ОД ХХК "ДЦС-4"-өөс "У-18" хүртэл (Москва хорооллын урд тал хүртэл) 4.2 км ф800-гийн голчтой
дулааны шугамын барилга угсралтын ажил
12,352.3
60 Шин жиан бэйшин роуд энд бридж констракш ХХК Арвайхээр-Баянхонгор чиглэлийн авто зам 57 км 11,800.8
61 Гоёо ХХК Ноолуурын салбар 11,300.0
62 Ялгуусан ХХК Зүүн 4 зам-Чулуун овоо-Троллейбус чиглэлийн авто зам барилга 4.5 км 11,266.7
63 Тэнгэр уул констракшн ХХК болон Шандун зонгхун зам гүүрийн компани Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн авто зам барилга 67 км 11,216.7
64 Насны зам ХХК Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн авто зам 143 км 11,183.4
65 Түм арвижих ХХК Өндөрхаан-Мөнххаан-Баруун Урт чиглэлийн авто зам 45.3 км 10,750.0
66 Түм арвижих ХХК Өндөрхаан-Мөнххаан-Баруун урт чиглэлийн авто зам 45.3 км 10,750.0
67 Хасу эрчим ХХК, Герман стандарт ХХК, Мон-Илч ХХК Зуух №9-ийг сэргээн засварлах ("ДЦС-3") барилга угсралтын ажил 10,748.4
68 Монроуд ХХК Халзанбүргэдэй-Солонготын даваа чиглэлийн авто зам 100 км "Монроуд" ХХК 10,596.6
69 Нейшнл девелопер ХХК Арвайхээр-Баянхонгор чиглэлийн авто зам 50 км 10,531.0
70 Говь ХК Сүлжмэл, нэхмэл, оёмол, самнасан ноолуур, ноос 10,000.0
71 Шинжиан жэнгун житуа ХХК Даланзадгад-Мандалговь чиглэлийн авто зам 20 км 9,824.3
72 Шинжиан жэнгун житуа ХХК Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто зам 20 км 9,783.3
73 Эрдэнэт Хивс ХХК Ноолуурын салбар 9,704.9
74 Эрчим хүчний яам Эгийн голын усан цахилгаан станц 9,692.9
75 Цацрахцог ХХК, Баянтогтоц ХХК, Монцахэр ХХК Баянголын амны орон сууцны хорооллын цахилгаан хангамжид зориулан 10 кВ-ын түгээх
сүлжээнд 13.0 МВт орчим чадлын хэрэглээг хангах 10 кВ-ын ХБ 3 иж бүрдэл, 2*400 кВА чадалтай ТП 33 иж бүрдэл, 59.9 км урт 10 кВ-ын кабель шугамын зураг төсөл, барилга угсралтын ажил
9,400.0
76 Эсто ХХК Баянзүрхийн товчоо-Яармагийн гүүр чиглэлийн авто зам барилга 17.6 км 9,199.3
77 Тотал-Инж ХХК Био комбинат-Шувуун фабрик чиглэлийн авто зам барилга 22.5 км 8,921.0
78 Насны зам ХХК Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн авто зам 94 км 8,880.0
79 Гангар Инвест ХХК, Баганат Өргөө ХХК, Энерготех сервис ХХК Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хорооны гэр хорооллын дулааны ф80-300мм-ийн 2км
шугамыг  өргөтгөн шинэчлэх, шинээр барих барилга угсралтын ажил
8,563.1
80 Шинжиан шинфа ХХК Баянхонгор-Алтай чиглэлийн авто зам барилга 128 км 8,455.9
81 Алтай трест ХХК 110/35/10 кВ-ын 2х40 МВА "XIV хороолол" дэд станцын зураг төсөл, барилга угсралтын
ажил
8,390.0
82 Эйч Кэй Би ХХК Яармагийн гүүр-Нисэх хүртэлх авто зам барилга 13.7 км 8,309.5
83 Эрдэнэт Хивс ХХК Ноосны салбар 8,252.7
84 Грийнь Сити Гардень Хүлэмжийн аж ахуй 8,240.0
85 Меговатт ХХК Ирээдүй цогцолбор хорооллын дулааны 4100 м гол шугам, 6 ш дулаан дамжуулах төвийн
зураг төсөл, барилга угсралтын ажил
8,070.4
86 "САҮЦ" ХК Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор 7,920.5
87 Эйч Кэй Би ХХК Тариалан-Мөрөн чиглэлийн авто зам барилга 79 км 7,651.6
88 МонголМикрон Кашмер ХХК Ноолуурын салбар 7,570.0
89 Юнико ХХК Полипропилен хоолой үйлдвэрлэл 7,260.0
90 Төв АЗЗА ТӨХК Улаанбаатар-Зуунмод а0201 чиглэлийн авто замын засвар 7,136.7
91 ТЭСО ХХК Сүүний салбар 7,000.0
92 Си Эф Си групп ХХК, Мон-Энержи Консалт ХХК Буянт-Ухаа хорооллын цахилгаан хангамжид зориулан 10 кВ-ын түгээх сүлжээнд 9.9 МВт орчим чадлын хэрэглээг хангах 10 кВ-ын ХБ 2 иж бүрдэл, 2*400 кВА чадалтай ТП 25   иж бүрдэл, 33.0 км урт 10 кВ-ын кабель шугам, зураг төсөл, барилга угсралтын ажил 6,983.3
93 БСД Од ХХК, Такаанар ХХК БҮК 2-оос ТК 844 хүртэл 2ф400, 2ф800 мм-ийн 2000 метр шугамын өртгөтгөлийн барилга
угсралтын ажил ("ДЦС-4")
6,900.0
94 Шинжиан шинфа ХХК Улаангом-Хяргас нуур чиглэлийн авто зам 15 км 6,885.3
95 Мегаденки ХХК, Смарткрафт ХХК-ийн түншлэл Яармагийн гүүр орчмын хорооллын 110/35/10 кВ-ын 2х25 МВА чадалтай компьютерийн
хяналт, удирдлагын системтэй дэд станцын барилга угсралтын ажил, 110 кВ-ын АС-240/39 дамжуулагч утастай, 2х2 км шилэн кабель бүхий аянгын тростой ЦДАШ-ын зураг төсөл, барилга угсралтын ажил
6,809.5
96 Тотал-Инж ХХК Саппоро-Москва гудамж-5 шар чиглэлийн авто зам барилга 3.2 км 6,795.6
97 Тэргүүн инвест ХХК Баянголын аманд Гандирс хорооллоос Бортолгой хүртэл 5383 м дулааны гол шугамын
барилга угсралтын ажил
6,790.5
98 Эко Ноос ХХК Ноосны салбар 6,400.0
99 Си ти ай инженеринг интернешнл ХХК Хяналтын зөвлөх үйлчилгээ 6,270.0
100 Хятадын Төмөр Замын 15- Групп Зүүн 4 замын олон түвшний огтлолцол барилга 6,160.0

avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4849

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%