Нийтлэл 05 сарын 18, 2015

Ардчилсан намын бүлэг үлдсэн хугацаанд хийж, хэрэгжүүлэх шаардлагатай ажлын чиглэлээ гаргалаа

                                             
Ардчилсан нам өнөөдөр болсон бүлгийн хуралдаанаараа дараах асуудлуудыг хэлэлцсэн юм.

Бүлгээс  Баялаг бүтээгчдээ дэмжих, тулгамдсан асуудлыг нь шийдвэрлэх ажлын хэсэг байгуулж, ахлагчаар нь Б.Наранхүү гишүүнийг томилжээ. Ажлын хэсэг бизнес эрхлэгчид буюу хувийн хэвшлийнхэнтэй уулзаж, судалгаа хийн нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай байгаа асуудлуудыг тодорхойлж, тодорхой гарц дэвшүүлэх үүрэг хүлээсэн юм.

Мөн Улсын Их Хурал, Засгийн газрын түвшинд үлдэж буй бүрэн эрхийн хугацаанд хийж хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний талаар судалж санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Бүлгээс байгуулсан ажлын хэсгийн мэдээллийг хэлэлцсэн.

Сонгуулийн бүрэн эрхийн үлдсэн хугацаанд Улсын Их Хурал болон Засгийн газар хийж хэрэгжүүлэх шаардлагатай гурван чиглэлээр дэд ажлын хэсэг байгуулж, нарийвчилсан судалгаануудыг хийхээр шийдвэрлэжээ. 

Үүнд : Л.Эрдэнэчимэг, Ж.Батзандан, Б.Болор нарын гишүүдээр ахлуулсан

 

 

  1. хот төлөвлөлтийг шийдвэрлэх,
  2. ажилгүйдлийг шийдэх,
  3. шинэ хөдөөг байгуулах гэсэн гурван багц ажилд түшиглсэн ажлын хэсгүүд багтсан байна.

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon