Жолооч та бүхний заавал хэвшүүлэх ёстой зүйлс

Улаанбаатар хотод өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын байдлаар 441836 тээврийн хэрэгсэл, мөн 4378 ослын дуудлага бүртгэгджээ. Учир нь жолооч нар дүрмээ сайн мэддэггүй, зогсоолд тавьж чаддаггүй зэрэг дэндүү гэхэд дэндүү алдаануудыг гаргасаар буй.

 Тиймээс хорин жилийн турш машин барьсан туршлагатай нэгэн жолоочийн хэвшил болгосон зарим зүйлсийг уншигч таньтай хуваалцая. 

 

1. Машинаа асаагаад, бүсээ хийгээд, толио тааруулаад, тоормосоо шалгаад, хөдөлгөөнөө эхлэх

2. Хажуу талын болон голын толиндоо сайн харж, нягталж байж эгнээ,байраа солих

3. Ямар ч үед дохиогоо өгч хэвших

4. Явж байгаа зүгтээ бүх анхаарлаа төвлөрүүлж, өөр зүйлсэд аль болох сатаарахгүй байхыг хичээх

5. Ухрахын өмнө дуут дохио өгч ойр орчимд явж байж болзошгүй хүмүүст анхааруулаад, сайтар харж байгаад ухрах

6. Хурдны дээд хэмжээг хороолол дотор 10, хот дотор 50, хотоос гадна 60 км/цагаас хэтрүүлэхгүй байхыг хичээх

7. Уулзварт нэвтрэхээс 20 метрийн өмнө эгнээгээ эзэлж, нэгэнт сонгосон эгнээгээ солихгүй явах

8. Булан тойроод хүн, машин явж байгаа гэдгийг үргэлж санаж хянуур явах, эргэлтэн дээр хурдлахгүй байх

9. Дугуйтай болон Мотоциклтой хүмүүс явж байдгийг үргэлж санаж толиндоо харж байх

10. Урд талын машинаас үргэлж зайтай явах

11. Хот дотор гүйцэж түрүүлэхээс зайлсхийх /Автобус болон таны машинаас өндөр тэрэгний цаана байгаа зүйлс үргэлж халхлагдаж байдгийг санах, үүнээс болж осол гарах магадлал өндөртэй/

12. Хүний машин барихгүй, бусдад жолоо шилжүүлэхгүй байхыг эрмэлзэх

13. Зорчигчийн тоо хэтрүүлэн тээвэрлэхгүй байх
14. Хажууд сууж яваа хүнийг уулга алдахад сандарч, түүний хэлснээр гүйцэтгэхийг цээрлэх

15. Гэрлээр амжиж орох гэж давхихгүй, уулзварт хурдаа хасаж орох

16. Улаан=Зогс, Шар=Анхаар буюу уулзварт нэвтрээгүй тохиолдолд зогсох, уулзварт нэвтэрчихсэн үед шар ассан тохиолдолд хөдөлгөөнөө үргэлжлүүлэх ёстой байдгийг хэзээ ч бүү март

17. Огцом үйлдэл хийж, сандрахгүй, тайван жолоодохыг хичээх, бухимдалтай үед жолоо барихгүй байх

18. Ихэнх тохиолдолд хоёрдугаар эгнээнд зорчиход хамгийн тохиромжтой

19. Жолооны ард суухдаа нойрмог, согтуу, тайвшруулах эм хэрэглэсэн байхыг цээрлэх

20. Засварын газарт анх удаа очих гэж байгаа бол туршлагатай жолоочтой явах нь зүгээр

21. Жишээ нь наклад сольсны дараа хэсэг тоормос ажилладаггүй, гачаалдаж байж хөдөлгөөнөө эхлүүлэх ёстой байдаг

22. Огцом зогсохоос зайлсхийх. Дохиогоо өгөөд, толиндоо хараад баруун гар тийш шахаж зогсоно

23. Илүү дугуй, чирэгч, шатахууны сав, холбогч зэргийг байнга авч явах

24. Бичиг баримтаа шалгаж хэвших

25. Онцын шаардлагагүй бол цаг агаар ноцтой үед /их цас, ширүүн бороо, битүү манан гэх мэт/ жолоо барихгүй байх

26. Удаан зогссоны дараа машины дугуй хагараагүй, боолт нь сулраагүй зэргийг шалгаж, дугуйн доор элдэв хадаас, шил байгаа үгүйг нягталж заншвал зохилтой

                                                                                                                                   Алтан шар зам тань өлзийтэй байг!


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5139

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%