Нийтлэл 05 сарын 19, 2015

Дугуйгаа түгжүүлсэн иргэд хохирлоо барагдуулах боломжтой болов

 

 

 

  НИТХ болон Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр иргэдийн тээврийн хэрэгслийн дугуйг түгжсэний улмаас гарсан хохирлыг барагдуулахаар болжээ. Тухайлбал 2013-2014 онд автомашинаа ачуулахдаа тогтоосон торгууль, мөн өнөөдрийг хүртэл автомашиныхаа дугуйг түгжүүлж торгуулсан иргэд ШӨХТГ-т хандаж эрхээ хамгаалуулах боломжтой аж. Дашрамд дурьдахад Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн гаргасан захирамжийн дагуу автомашин зөөж шилжүүлэх төлбөрийг 70-80 мянган төгрөг гэж тогтоосны улмаас 9230 жолоочийг 647 сая төгрөгөөр хууль бусаар торгож, мөн дугуйгаа түгжүүлсэн 11.700 жолоочийг 234 сая төгрөгөөр хохироосныг ШӨХТГ тус тус тогтоожээ.

Сэтгэгдэл бичих

arrow icon