Нийтлэл 05 сарын 21, 2015

Apple компани 'Home'-г илүү боловсронгуй болгоно

 

Apple компанийн ээлжит томоохон шинэчлэл бол “Home” aппликэйшний хөгжүүлэлт юм. Уг aппликэйшн шинэчлэгдэн HomeKit гэр ахуйн үйлчилгээний системтэй холбогдон ажиллана. Ингэснээр хэрэглэгч HomeKit дээрх бүх төхөөрөмжүүдийг илүү хялбар аргаар олж, хянах боломжтой болжээ.

HomeKit-ийг ашигласнаар гражийн хаалга, ухаалаг термостат болон утасгүй холболттой хаалганы цоож гээд гэр ахуйн хэрэгслүүдээ ч удирдах, хянах боломжтой болж буйгаараа маш ашигтай юм.

Уг аппликэйшний шинэчлэлт iOS 9 үйлдлийн систем дээр суурилагдан ирэх ажээ.

Сэтгэгдэл бичих

arrow icon