Нийтлэл 05 сарын 22, 2015

С.Ганбаатар: Сайханбилэг ерөнхий сайдаа, сайхан билэгтэй нэрээ хичээж яваарай

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-ын чуулганд Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалттай холбоотой шуурхай тайлан тавьж, гишүүдийн асуултад хариуллаа. Асуулт хариулт эхлэхийн өмнө ерөнхий сайд уржигдар мэдээлэгдсэн төлөвлөгөөний тоймыг тайлан тавьж, улмаар  Ц. Даваасүрэн гишүүний асуулгад хариулж амжаагүй шалтгааны талаар: хуулийн хугацаанд хариулах боломж байсангүй, хэлэлцээр ид үргэлжилж байсан гэж хариулснаар гишүүдийн асуулт эхэллээ.

 

Л.Энх-Амгалан гишүүн:

  1. 2 тэрбум яг далд уурхайн хөрөнгө оруулалтад зарцуулагдах уу?
  2. Ил уурхайн зээлийн эргэн төлөлтөд явах эрсдэлгүй юу?
  1. Сүүлийн 3 жил маргаан үргэлжилж байхад зөвхөн зээлийн хүү 300 сая доллар болсон. Эдгээр тоо баримтын талаар ямар ойлголцолд хүрсэн бэ? Энэ тухайд  тайлан тавьсан. Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт ороогүй.
  2. Яагаад Дубайд зурсан юм бэ?

 

ЕС Ч.Сайханбилэг:

Анхны бүтээн байгуулалтад 2 тэрбумаар хэтэрсэн нь гол маргааны сэдэв байсан. Үүнд цэг тавих шаардлагатай байсан. 900, 1,4 тэрбумаар дүгнэлтүүд гарсны эцэст 1,2тэрбумаар хоёр талаас зардал хэтэрсэн гэдэг дээр ойлголцолд хүрсэн. Үнэхээр бодитой зарцуулагдсан зардлууд мөн. 4,2 тэрбум бол бүтнээрээ далд уурхайн бүтээн байгуулалтад зарцуулагдана.  34 хувьтай холбоотой ямар нэг асуудал шийдэгдээгүй, цаашид өөр шийдэл оруулах зам нээлттэй. Тоо баримтны хувьд тайлан тавьсан.  Хоёр талын нөхцөл байдал, ажлын хуваарийг харахад хоёр долоо хоног алдахгүйн тулд Дубайд хоёр талаасаа уулзсан. Дубай бол санхүү, хөрөнгө оруулалтын төв. Ямар нэг буулт хийсэн зүйл байхгүй.

 

О.Баасанхүү гишүүн:

  1. Далд уурхайн ТЭЗҮ батлаагүй байхад яаж төлөвлөгөө хийдэг юм бэ?
  2. Арбитрын шүүхэд очвол эрхзүйн баримт бичиг, гэрээ болох уу? Болохгүй зүгээр төлөвлөгөө бол ЕС гарын үсэг зурах ямар хэрэгтэй байсан бэ? Гишүүдийг доромжилж байна, ҮАБЗ зөвшөөрөл гарч явсан юм уу? Аялж явж байгаад Дубайд тааралдсан уу?
  3. Далд уурхайн ТЭЗҮ хэзээ батлагдах вэ?
  4. Сангийн яамтай холбоотой байх ёстой. 2 тэрбум гэж яамнаас дүгнэлт гарсан. Гэтэл 1,2 болж байна гэж зөвшөөрч ирсэн. Засгийн газрыг хэн төлөөлж гарын үсэг зурсан бэ? Хэлэлцээр, гэрээ, төлөвлөгөөний англи хувилбарыг тарааж өг.

ЕС Ч.Сайханбилэг:

Сайханбилэгийг доромжилж болно, ерөнхий сайдыг доромжлоод та төрөө, өөрийгөө доромжилж байна. ОТ бол Эрдэнэттэй адилхан, улс төрийн биш эдийн засгийн сэдэв болно. ҮАБЗ-өөр АНЭУ-д айлчлах төлөвлөгөө ном ёсоороо зурагдсан. Зөвхөн ОТ-н асуудлаар айлчлаагүй. МУ-ын хооронд эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагаа хийх, бизнес орчин, давхар татвар, шууд нислэг зэрэг хөрөнгө оруулагчдад ээлтэй орчин бүрдүүлэх ажлууд яригдсан. Эхний ээлжинд 1 сая толгой, цаашид 5 сая толгой мал экспортлох тухай ажил яригдсан. Махны үйлдвэр, хөрөнгө оруулалт, дэд бүтцийн төслүүд дээр ажиллая гэдэг сонирхлоо илэрхийлсэн. Моди ерөнхий сайдын 1 тэрбумаас эхлээд 4-5 хоногийн дотор 8 тэрбум доллар орох ахицууд гарлаа.  Би Монгол улсын талд ажиллаж байгаа. Далд уурхайн асуудал шийдэгдээд бирж дээр манай үнэлгээ яаж өсөж байгааг харж байгаа гэж бодож байна. Чингис бонд гаргаж байсан үе рүү дөхөж ирлээ. ХХБ бонд 9 гаран хувьтай байснаас 7 хувь руу орж ирж байна. Долларын ханш буурч байна. ХО гэрээнд Засгийн газар гарын үсэг зурдаг. 2009 оны ХО гэрээнд өөрчлөлт оруулаагүй. Далд уурхайн төсөл дээр холбогдох компанийн хүмүүс хариуцаж зурна.

Да.Ганболд захирал:

ТЭЗҮг эрдэс баялгийн зөвлөл хүлээж аваагүй 3 шалтгаантай байсан. 3 тэрбум доллар BHP компанид шилжүүлэх асуудал байсан,үүнийг шийдвэрлэсэн. Хоёрт, роялти тооцох аргачлалыг өөр аргаар тооцож ирсэн, үүнийг мөн шийдвэрлэсэн. Гуравт, татварын маргаантай байсан. Уржигдар гарын үсэг зурж, энэ бүлэг маргаантай асуудал шийдэгдсэн учраас одоо ТЭЗҮ-г эрдэс баялгийн зөвлөлд өгнө. Техникийн талаас том өөрчлөлт байхгүй. Эдийн засгийн тооцоог шингээгээд өгнө.

З.Энхболд гишүүн:

ТУЗ дээр маргаан байсан, одоо компанийн түвшинд маргаан шийдэгдсэн учраас ЭБЗ-д өгөх юм байна. УУЯ, ТУЗ биш  ТУЗ, УУЯ гэсэн дараалалтай юм байна.

О.Содбилэг гишүүн:  

ХО гэрээнд өөрчлөлт ороогүй юм бол зардал хянах зэрэг явцад Монголчууд ямар ч оролцоогүй нь хэвээрээ үлдэх нь. Эрдэнэт үйлдвэрт бол Монголчууд оролцоо хийгээд явдаг. ОТ дээр тодорхойгүй байна. Цагаан сарын өмнө би асуулга тавьсан. Янз бүрийн гэрээ хэлэлцээр яригдаад байна гээд гадаадаар мэдээ гараад байна. Таны ЕС болохоос өмнө 5 хоног Сэм Уолшийнд байрлаж гэрээ хэлэлцсэн гэдэг мэдээ гарч байна. Эрдэнэтийн засаглал тодорхой.  Хоёрт, ОТ хөдөллөө, хувьцаа өсөж байна гэж байна, гэхдээ шууд өгөөж хэзээ орж ирэх вэ?

ЕС Ч.Сайханбилэг

За за явуулъя гэдэг байр сууриар хэзээ ч ОТ-д хандаагүй.  Манай улсад хуулийн болон санхүүгийн хоёр байгууллага манай ЗГ-т зөвлөгөө өгч байгаа. Өмнө нь Рио-гийн тоон дээр суудаг байсан. Одоо манай талаас ч тоо, тоцоолол очиж хэлэлцэж ирсэн. Одоо энэ төслийн өгөөжийн 54,9 хувь монголын талд ногдоно. ХО гэрээнд өөрчлөлт ороогүй. Гэхдээ далд уурхайн явцтай холбоотой зарим зохицуулалт хийж ирсэн. Өмнө нь оролцоогүй явж ирсэн нь үнэн. Цаашид бол тендер зэрэг явцад хоёр тал хоёр хоёр гишүүнтэй дөрвөн хүнтэй баг гарч, монголын тал ахлахаар болж байгаа. ОТ-гийн хувьд ч Эрдэнэттэй адилхан ТУЗ нь шийдээд , Монголын тал хяналтаа тавихаар болж байгаа. 34 хувьтай холбоотой ямар нэг өөр хэлэлцээр хийгдээгүй.  Хоёр тал дайсан мэтээр явж ирсэн гэдэг хандлагаа өөрчилж, ОТ-г монголын компани, нэг тал гэж харж сурах шаардлагатай байна. Үр өгөөжийн хувьд энэ жилдээ 200-300 сая долларын хөрөнгө оруулалт хийнэ гэж байгаа. 5 сар болсон учраас ондоо 500-600 саяыг шахаж оруулуулахаар ажиллаж байгаа. Профит, бенефит хоёрыг ялгаж сурах хэрэгтэй байна.

С.Ганбаатар гишүүн:

Сайханбилэг ерөнхий сайдаа сайхан билэгтэй, нэрээ бодож ажиллаарай. Надад хувийн асуулт байхгүй.

  1. Баасанхүү гишүүний асуултад хариулсангүй. Төлөвлөгөө чинь гэрээ биш юм бол арбитрын шүүх хүлээж авахгүй, хүлээж авах бол гэрээ. Арбитрын шүүх хүлээж авах уу?
  2. Гэрээний заалтуудтай холбоотой заалтууд орсон байна. Жишээ нь 4.4 2012-2016 оны тайланг хүлээн зөвшөөрнө гэж Ганболд, Бямбасайхан нараараа гарын үсэг зуруулсан байна. Нягтлан бодох, аудитын хуулийг зөрчиж байна, энэ бол нүгэл.
  3. 6 тэрбум долларыг external funding гэж байна investment биш. Зээл авсан байна. Газар нутгийг барьцаанд тавьсан байна.

Ч.Сайханбилэг:

Ганбаатар гишүүнээ та бас нэрээ бодоорой. Та миний нэрнээс эхэлсэн, би бас таны нэрээс эхэллээ. Төлөвлөгөөг нуусан зүйлгүй, Торонтогийн хөрөнгийн биржид англиар тавигдсан. Өнөөдөр засаг.мн дээр монгол хэлээр, ОТ цахим хуудсанд тавигдана.  Талуудын гарын үсэг зурсан албан ёсны бичиг мөн, арбитрт хүлээж авна.

ЭМ компанийн захирал Б.Бямбасайхан:

ОТ далд уурхайн бүтээн байгуулалтад зориулж олон улсын банкуудаас 4,2 тэрбум зээл авна. Үүнийг Рио Тинто өөрийн баталгаагаар авна.  4,2-ыг бүхлээр нь далд уурхайн бүтээн байгуулалтад зарцуулна. 7 жилийн турш үүнийг Рио Тинто баталж зарцуулахаар батлагаа гаргах болсон. Зардлын хэтрэлтийг Рио Тинто хариуцахаар зааж өгсөн байгаа.  Төслийн санхүүжилт гэдэг санхүүгийн хэрэгсэл нь төслийн бүтээн байгуулалтад зориулж авдаг. Бүтээн байгуулалтыг хийж байгаа ОТ компани нь өөрт байгаа хөрөнгийг барьцаалдаг зарчмаар шийдсэн.

ЕС Ч.Сайханбилэг:

Бизнесийн үндсэн зарчмуудаа ухамсарлаж баймаар байна. Зардлын хэтрэлт болгон 66 хувьд ч бас тусна. Рио Тинто бол байнгын нийтийн хяналтад байдаг компани, ашиг хойшлуулах инсентив байхгүй.

Х.Болорчулуун гишүүн:

2012 оны 7 сард далд уурхайг зогсоосон. Өөрсдөө зогсоосон, найзуудаа гарч ирэхээр эргүүлээд сэргээнэ гэж зарлаж байх шиг байна. Засгийн газрын протоколоор энэ гэрээ орсон юм уу? Протоколоо өгөөрэй.  Санхүүжилтийн дүн өөрчлөгд сөн байгаа нь ХО гэрээнд өөрчлөлт оруулж байна. ЭБЗ-өөр батлагдаж байж хүчин төгөлдөр болно, үүнийг хүчин төгөлдөр болохоос өмнө зарлаад байна.  Хуучин гэрээгээр 21 оноос МУ ашиг хүртэхээр байсан. Энэ байдлаар 35 оноос наашгүй. Татварын хөрөнгийг монголын банкаар дамждаг болгох ёстой байсан. Роялтид өөрчлөлт оруулах ёстой байсан, чадаагүй байна. 

ЕС Ч.Сайханбилэг:

ЗГ-аар хэлэлцсэн, бүх тайлангаа гаргаж өгч болно.  Далд уурхайн хувьд менежментийн төлбөр 3 хувийг бууруулах болсон нь ололт байсан. ОТ 2 тэрбумын борлуулалт хийсэн ч 700-800 сая доллар монголд үлдэж байгаа. 30-50 хувь. Монгол гэнэт татварын тал ирдэг, хааж боодог асуудал байдаг учраас итгэлцэл чухал байна. Итгэлцлийн асуудал, цаашид мөнгө монголоор дамжуулахаар хичээх болно. Энэ удаа роялтиг монголынхоо хуулиар авдаг болохоор хэлэлцэж чадсан.

Ц.Оюунбаатар гишүүн:

 Нутгийн хүний хувьд ОТ-д 10 гэр байхад нь очиж байсан. Дотоодын зөрчил энэ том төсөл, монголын баялгийн нэр хүндийг унагаж ирлээ. Тодруулах зүйл байна.

  1. 34-ийг 51 болгох тухай тогтоолыг юу гэж үзэж байгаа вэ?
  2. 4,2 тэрбум түрүү өрийг төлөх юм уу, тодорхой хариулж өгнө үү.
  3. 130 сая доллар, татварын сайн байцаагчид тавьсан. 100-г арилгана гэдэг бол маш том маневр явлаа. Акт тавьсан байцаагч нарыг бүгдийг нь хөөж тараасан, болж байна уу?

51 хувь бол УИХ-н шийдэх асуудал, мөн 2009 оны гэрээгээр 34 хувь гэж шийдсэн. 50-аад асуудлаас 20-ыг буцаасан,  Татварын хувьд найруулгын өөрчлөлт хэрэгтэй гэж үзсэн. Хоёр тал энэ талаар ойлголцолд хүрсэн.

 

Б.Бат-Эрдэнэ  гишүүн:

Нэр өөр болохоос биш гэрээ зурагджээ. Төлөвлөгөөнд хоёр тал гарын үсэг зурна гэж байхгүй. ОТ гэдэг дэлхийд гайхагдахаар орд анхнаасаа мордохын хазгай болсон.  ОТ-н хувьд бүрхэг зүйл их, хуйвалдаан явах нь гэдэг нь ойлгомжтой байсан. Өнөөдөр ийм байдлаар яриад юу ч тодорхой болохгүй байна. УИХ-с яаралтай ажлын хэсэг гаргаж, эрдэмтэд судлаачид, ТББ нэгтгээд нухацтай ажиллах шаардлагатай гэж үзэж байна. 54,9 хувь гэж байна, гэтэл өмнө 79,1 гээд яригдаж байсан.

ЕС Ч.Сайханбилэг:  

Далд уурхайн ажил урагшлах болсонд сэтгэл их өндөр байна. 54,9 байна, зэсийн үнэ буусан ч 53 хувьтай байна. Зэсийн үнэ 7000 хүрвэл 56,1 хувьд очно. Үүнээс илүү нөхцөл байдал үүсэхгүй.  Австрали улс элчин сайдаа байгуулъя гэж байна, АНЭУ элчин сайдаа байгуулах хүсэлт тавьж байна. Цаашид ч эерэг нөлөө гарна гэж бодож байна.

Д.Тэрбишдагва:

Эхнээсээ тааруу гэрээ, зарим нь уйлж зурж байсан.  2 тэрбумын зөрчлөөс яг хэд нь улсын төсөвт орж ирэх вэ? Жилд 10 сая гэснээ нийт тэрбум гэхээр хэдэн зуун жил шаардагдах мэт харагдана, энэ ямар учиртай вэ? Эрдэнэт бол хот. Өмнөговьд хот босох уу, босохгүй юу? 800 сая доллар баталгаажуулсан гэж юу баталгаажуулсан юм бэ?

ЕС Ч.Сайханбилэг:

Эмзэглэсэн асуудал байхгүй юу. Өнөө маргааштаа 30 сая доллар орно. Роялти төлөхгүй үлдээсэн байсан 10 сая доллар орж ирнэ. Өмнөговь орлогоо өөрсдөө зарцуулаад зохицуулаад явах ёстой.

Б.Бямбасайхан:

 Уурхайн хугацааг 70 жилээр тооцсон. 800 сая бол энэ хугацаанд  тооцсон байгаа.

УИХ дарга З.Энхболд:

5 сая төгрөгөөр сум тохижуулж хүрэхгүй.

Да.Ганболд захирал:

Хот барихыг ХО гэрээнд зааснаар ойлгох ёстой юм билээ. 5 сая төгрөгийн санхүүжилт, туслалцааг Өмнөговьд үзүүлнэ гэж тохирсон. Эрдэнэт бол 35 жил хөгжиж ирсэн хот. Ханбогд сумыг хот болгох ажил яригдаж байгаа. 5 сая доллар үүнд дэмжлэг болно. Харин зөвхөн ОТ хот байгуулалтыг хариуцахгүй. 3 лицензийн нэгийг барьцаанд тавина. ОТ талаас данс, бүх хөрөнгөө баталгаанд тавьж зээл авна. Зээл авч байж бүтээн байгуулалт хийгдэнэ. 

ЕС Ч.Сайханбилэг:

Оюутолгой бол ашигтай төсөл. Барьцаанд тавьсан лицензийг тавьж туух асуудал бахйгүй. 

Г.Уянга гишүүн:

Уут уут мөнгөөр улсаа худалдаж байгаа улстөрчидөө, тэвэр тэвэр мөнгөөр төрөө худалдаж байгаа хүмүүс ээ. Төлөвлөгөөнд гарын үсэг зурдаггүй. Сайханбилэг ЕС та яасан ч эмзэгхэн, яасан ч энхрийхэн юм бэ? Яасан ч их сандардаг юм бэ? Арбитрын шүүхэд очих эрхзүйн баримт бичигт гарын үсэг зурсан байна. Benefit, dividend –ийн ялгааг гаргая. Хэзээ ногдол ашгаа хүртэх вэ? 4,5 тэрбум доллар одоо ганц Рио биш 15 талд өртэй болох нь. 

ЕС Ч.Сайханбилэг

 Би ухаан орохоосоо л монгол хэл сурсан. Нямтайшир захирал хэлж байна, ОТ хөдлөх сурагаар хөрөнгө оруулалт нь бүтэх шинжтэй гээд. Олон эерэг зүйлс гарч байна. Би монгол хүний хувьд, ЗГ тэргүүний хувьд ийм зүйл хүсэж байна. Ногдол ашиг бол хойшлоно, гэхдээ аль болох хурдан хөдөлгөж эерэг нөлөө нь хурдан гарах талаас нь ажиллах хэрэгтэй байна.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon