Нийтлэл 08 сарын 14, 2015

Газар цөмөрсөн ч бизнесээ үргэлжлүүлнэ

Ниражан Бом Малла Сингапурт компьютер тооцооллоор суралцаж төгссөнөөс хойш 5 жил өнгөрчээ.  Үзэсгэлэнт Хималайн уулсаар хүрээлэгдсэн Балба улсын өнгө алагласан нийслэл хот Катмандуд тэрээр өөрийн гарааны бизнесээ эхлэсэн.

Өдгөө 26 нас хүрсэн Бом Малла анхнаасаа коммюнити үүсгэж хөгжүүлж, хэрэглэгч өөрөө агуулга бүтээдэг талбар бүтээхэд төвлөрч байв.  Түүнтэй өнгөрсөн сард 11 сард Жакартад уулзахад  видео түүвэрлэж, шэйрлэдэг Vidinterest аппликэйшнийхээ шинэ хөгжүүлэлтэд хэрэгтэй санхүүжилтийг дөнгөж олж авсан байсан сан. Тэгээд дараа нь газар хөдлөлт...  7000 хүн амь үрэгдэж, 14000 хүн гэмтэж бэртсэн, хот нуранги болсон.  Аврах ажиллагаа үргэлжилж байсан дараагийн сард ч чичиргээ намдахгүй үргэлжилж байв. Бом Малла “долоогоос дээш магнитудын газар хөдлөлтөд нэрвэгдсэн бусад хүмүүсийн л адил, би ч бас сэтгэлзүйн хувьд хүнд байдалд орсон” хэмээнэ.  

“Бид газар хөдлөлтийн дараах сэгсрэлтийг зуу зуугаар нь мэдэрсэн, өдөрт дор хаяж нэг удаа”.

Гэхдээ хамгийн том гамшиг, аюул өнгөрмөгц Vidinterest -ийн баг газар хөдлөх үеэр ажиллаж байсан программын шинэчлэлдээ эргээд ханцуй шамлан оржээ.

“Интернэтээр дүүрэн үхэл, эмгэнэлийн статистик байхад яаж эргээд онлайн ажиллаж чадав?”

“Манай баг соошил медиад ойр ажилладаг байсан тул ихэнх цагаа хүмүүст мэдээлэл хуваалцахад туслах, дараагийн газар хөдлөлт хэзээ болох тухай худлаа мэдээг залруулахад зарсан” гэж тэр дурсана.

 

Асар их уй гашуу, зовлон гунигийг интернэт улам хөөрөгджээ. Дараагийн том газар хөдлөлт хэзээ хөдлөх талаар яг таг тооцсон хэмээх шинжлэх ухаанч тайлбарууд гарч, тэр интернэтээр хурдтай түгэж, улам бүр паник үүсгэнэ. Айж түгшсэн хүмүүс гэртээ хонож чадахгүй, дараагийн сэгсрэлтээс амьд үлдэх хүслээр гудамжинд хонож байв.

Гэхдээ хэн нэгэн хэзээ нэгэн цагт “энэ бүхэн ч дуусах л болно” гэж хэлсэнчлэн тэр бүхэн дууссан. Чичиргээ хоорондын зай уртсахын хэрээр Бом Маллагийн баг ч гамшиг биш бүтээн босгох ажилдаа илүү төвлөрөх болов.

 

Буцаад бизнестээ

Одоо Vidinterest бэлэн болсон. Жишээ нь Youtube, Vimeo, DailyMotion гэх мэт гурван өөр сайтаас видеонууд тэмдэглэж авлаа гэхэд Vidinterest-ээр бүгдийг нь нэг жагсаалт болгоод шэйрлэх боломжтой аж.  Хамгийн гол онцлог нь эмбэд хийх боломжтой видео жагсаалт. Жирийн хэрэглэгч төдийгүй архаг блогчид, контент маркетеруудад хэрэгтэй. Өөрөө архаг блогчны хувьд Vidinterest дээр видео жагсаалт үүсгэж байгаад тэр чигт нь эмбэд хийх хэрэгцээг олж харжээ. Vidinterest  тийм ч шинэ содон технологи биш. Гэхдээ коммюнити үүсгэж, хөгжүүлж чадсан нь гол онцлог нь билээ.  Тэрээр Waywire хэмээх бизнесийн байгууллагууд өөрсдийн мэдээлэл, бүтээгдэхүүн үйлчилгээг видеогоор сурталчлах боломжтой шинэ талбар мөн бүтээжээ.

 

Vidinterest одоогоор сард 30,000 идэвхитэй хэрэглэгчтэй, 200,000 видео үзэж байна. Хэрэглэгчдийн нэмсэн 80,000 видео бий гэнэ. Түүний баг энэ сарын сүүлээр энэ баазаа ашиглан төлбөртэй видео сурталчилгаа болон санал болгох видео хэсэг нэмэхээр ажиллаж байгаа аж. Газар хөдлөлтөөр нурсан, сүйдсэн эд зүйл хийгээд сэтгэл санаа хэзээ ч эргэн нөхөгдөхгүй. Харин Бом Малла шиг залуус дахин шинэ Балбыг бүтээн босгохоор ажиллаж байна.

Теказиа сэтгүүл, М.Велаяникал

Сэтгэгдэл бичих

arrow icon