Нийтлэл 08 сарын 20, 2015

ФЭЙСБҮҮК ТРЭНД - Оюутнууд хичээл хаяна гэнэ үү?!

 

 

Оюутнууд хичээл хаяна гэнэ үү. Та нарт "ДУНД ХУРУУ". Стипенд авдаг, автобусаар үнэгүй явдаг атлаа дээд боловсрол, инженерийн дипломыг ийм хямд авах юмуу? 

Ахархан бодолтой байна. Харин ч та нар үнэтэй, өндөр өртөгтэй боловсрол эзэмших хэрэгтэй.
Төлсөн төлбөрийнхээ хэмжээнд таарсан мэдлэг хүсэхийн оронд та нар ДҮН хүсдэг биздээ. Ийм арчаагүй ахархан бодолтой байж болохгүй.

Хичээл хаяна гэвэл тэр оюутнуудыг бүгдийг нь хөөгөөд явуулах хэрэгтэй. ШУТИС-ийн төлбөрийг хамгийн багадаа 5 сая болгоод багш нараа чанаржуулах хэрэгтэй байгаам.
ШУТИС-ийн оюутнууд дунд 10 хүрэхгүй ОРЧЛОН СУРГУУЛИЙГ төгссөн "АЗГҮЙ" оюутнууд сурдаг. Тэд дунд сургуулийн ерөнхий эрдмийн боловсролыг 70 саяар эзэмшээд дараа нь 10-хан саяаар Дээд боловсрол эзэмших гэжүү дээ.
Тиймээс залуусаа сургалтын төлбөртэй нь биш СУРГАЛТЫН ЧАНАРТАЙ нь тэмцэх хэрэгтэй. 15 саяар дээд боловсрол эзэмшээд ажил олж чадахгүй. Харин 50-100 сая төлж дээд боловсрол эзэмшчихвэл та нарыг хөдөлмөрийн зах зээл дээр булаацалдаад авна.
ОЮУТНУУДАА ТА НАР СУРГАЛТЫН ТӨЛБӨРТЭЙ биш СИСТЕМ-тэй нь ТЭМЦЭЭЧ ДЭЭ.
Бүх цаг үеийн оюутнуудаас хамгийн арчаагүй нь энэ цаг үеийн оюутнууд гэж дараа үедээ битгий хэлүүл

2015/08/18

 

 

 

Оюутнуудыг "хатгаж", сэргээж сэгсрэх гэж зориуд ширүүхэн үгтэй оруулсан миний энэ нүүрном пост дор яг гол аргументээ хэлэлцэхээс гадна чамд өөрт чинь дунд хуруу, ална тална, бөө бууна баринадаа тулж энэ нийгмийн хамаг гажуудлыг хураасан халуухан маргаан өрнөж байна. Пост дээр бичсэн зарим комментчдыг уншаад ёстой нэг ИХ СУРГУУЛИЙН ОЮУТНУУДЫГ ТӨЛБӨР-өөс гадна ЧАНАРААР нь цэвэрлэчихмээр санагдлаа.

Соци үед "улаан шугам" гэж байхад 20 сайн оюутан дээр 5 муу оюутан ИХ СУРГУУЛЬД ороод 25 сайн мэргэжилтэн төгсдөг байлаа. Одоо эсрэгээрээ 50 муу оюутан дээр 5 сайн оюутан ороод 55 дундаж хүн төгсөж байна даа.
Оюутнууд дүндээ хайртай, төлбөртөө дургүй болчихож. Уул нь төлбөрөө төлчихөөд ЧАНАР-аа шаардаад сууж байх ёстой байтал. Юмны цаад утгыг нь ойлгохгүй "ЗАХ ЗЭЭЛИЙН ТӨӨРӨГДӨЛД" (Ф. Бекон) орчихсон энэ цагийн эзэнгүй сүргийг "оюутан" гэх юм байна.
Масс-аараа хямд төлбөр төлж хавтас аваад төгсдөг нийгмийн дундаж "цагаан захтнууд" үйлдвэрлэж, тэдний амьдралыг өндөр төлбөр төлсөн, тусгай замаар явсан олигархуудын "цагаан захтнууд" шийдэж байхын тулд ийм байлгаад байгааг ойлгохгүйм даа.

Хэдэн зүйл, 
1.Төрийн ахлах албан тушаалтнуудаас дээш бүх хүмүүс хүүхдүүдээ ямар сургуульд сургаж байна?? Гуанзны эзэн өдрийн хоолоо гэрээсээ авчирдаг гэдэг шиг Боловсролын сайд Л.Гантөмөрийн хүүхдүүд ямар сургуульд сурдаг бол? 
2. Гадаадын сайн тэтгэлэгүүдэд хэн өрсөлдөөд авч байна. Хэн нь бор зүрхээрээ тэтгэлэг авч байна. Монголын Их сургуулиуд тэтгэлэгт хөтөлбөр зарлаж байна уу?
3. Хар масс болсон энэ олон оюутнууд эцэг эхийнхээ мөнгөөр сураад "хавтас"-аа хэр хугацаанд нөхөх чадвартай байна. Миний 4 жилийн алдагдсан боломжинд нөхөн төлбөр өг гэж ШҮҮХ-д хандах ёстой байтал дахиад өөр мэргэжлээр сурна аа гэж бодож байна. 

Дээд боловсрол ард иргэдийн амьдралаас хараат байх ёсгүй. Стандарт хэм хэмжээтэй байх хэрэгтэй шүү дээ. Би ч сургалтын төлбөр төлдөг. Ийм МАСС-ын чанаргүй боловсрол байснаас болохгүй бол бүх ИХ СУРГУУЛИУДАА юу гэж ч нэрлэмээр юм бэ дээ, нэг  шинэ нэр олоод масс-аараа дипломтой болцгоох юм уу?

Зөв системд ялангуяа Их сургуульд Паретогийн зарчим ажилладаг. Дандаа мөнгөтэй хүмүүс сурдаг их сургууль гэж хаана ч байхгүй. Өндөр төлбөрийн ард чадварлаг оюутнууддаа өгөх ТЭТГЭЛЭГ нуугдаж байдаг. Их сургуулиуд чадварлаг хүүхдүүдийг "өлөн бүргэд шиг шүүрч аваад" өөртөө өмчилдэг зарчим манай их сургуулиудад хэрэгжээсэй.
Олноор элсүүлж аваад дөрөвдүгээр курс хүртэл шүүсийг нь сайн шахаад талыг нь өндөр босгоор төгсгөдөг. Тэд дипломынхаа хэмжээнд даацтай байдаг тийм тогтолцоо хэрэгтэй байна.

Эрүүл нийгмийг байгуулахын тулд СТАНДАРТ бүхий ЭРҮҮЛ ИХ СУРГУУЛЬ байна. Тэнд ЭРҮҮЛ УУРАГ ТАРХИ-тай ОЮУТАН байгаасай.
Ойлгооч залуусаа. Энэ системийн гажуудлыг.

 

Сэтгэгдэл бичих

    • Ядам хуруу
    • 2015-08-20

    1-р курсын оюутан юугаа мэдэх билээ мөн 2-р курсын оюутан ч юу мэдэх билээ. Дэлхийн их сургуулиудын бүтэц, сургалтын төлбөр, АНУ эсвэл Европын системийн ялгаа мэдэхгүй шүүмжит бодол хийж сураагүй оюутанууд Монголын их сургуулиудын системтэй тэмцэх гэдэг боломжтой юу. Бас оюутанууд тэмцэл хийхэд хэрэгтэй биеийн болон сэтгэлийн эрдэмүүдийг эзэмшсэн үү. Тэмцэл хийхэд нэгдүгээрт мэдлэг, хоёрдугаарт эрдэмүүд хэрэгтэй. Эрдэм бас мэдлэг үгүй оюутанууд системийн эсрэг тэмцэхгүй л болов уу. Тиймээс оюутануудыг системийн эсрэг тэмц гэсэнтэй санал нийлэхгүй байна. Хэрэв өөрсдийгөө эрдэмтэй бас мэдлэгтэй их сургуулийн профессор гэж боддог юм бол иргэний үүрэг, хариуцлага гүн ухамсарлан системийн эсрэг тэмцэх хэрэгтэй биш тэмцэх ёстой. Гэтэл их сургуулийн профессорууд, удирдлагууд, ЗГ, УИХ-ийнхан бид эвтэй байвал удаан оршино тиймээс нэг, хоёрын, гураваа гэж хоолой нийлүүлэн оюутануудыг бас тэдний төлбөрийг төлөгч асран хамгаалагч, эцэг эхийг: Ойролцоогоор 150000 оюутан нэртэй боолуудад жинхэнэ мэдлэг бас боловсрол олгож болохгүй. Хэрэв жинхэнэ мэдлэг боловсрол олговол боолууд оюуны эрх чөлөөтэй болж торноос нисэн гарах төдийгүй сэтгэл хөдлөлөөр муулдаг биш шүүмжлэлт төдийгүй бүтээлч боддог Хамлэтууд болчих вий гэж айх учраас загнацгаана. Миний ардын сэтгэл цагаан гэж дуунд гарах ард түмэнийг хуурах их сургуулийн профессоруудад этик байна уу. Моломоо, чи ингэж явахаар ... Хойч үе морал бас этик үгүй, илжиг барын арис нөмөрч тариан талбай руу орж өвс идэв гэсэн хэлц шиг профессоруудтай байсан гэж дурсах болов уу. Ямар үр тарина түүнийгээ л хурааж авна. Нэг оюутан их сургуульд элсэх нь нэг багшийн хувьд наанадаж 3,5 жил цаанадаж 6-10 жил ажилтай байх боломж. Тиймээс оюутанууд хүн биш төдийгүй обэктууд. Багш нар оюутанаа хүн гэж хардаг, харицдаг наад захын боловсролтой болох ёстой. Их сургуульд элссэн оюутаныг их сургуули хувийн хэрэг, ЭЕШ оноо бусад бичиг баримтаар барицаалдаг. Бичиг баримтаа авая гэвэл мөнгө төл, өөр сургуули руу шилжие гэвэл мөнгө төл, ер нь манай сургуулийг орхисон оюутан ч өөр сургуулиийг төгсөж чадах болов уу гэх заналхийлэл бас эцэг эх нь нэгэнт 1-2 жил сурсан болохоор яаж ийж аргалж байгаад төгс гэх дарамт ... Нэгдүгээр курсын шинэ оюутан сурна, мэднэ гэсэн бөөн хүсэл бас эрмэлзэлтэй их сургуули руу алхдаг гэвч ... Оюутан муу бас сурах чадвар үгүйдээ биш их сургуули муу болохоор оюутан оюуны боол болж байна. Хүн угаасаа сайн хүнийг нийгэм эвдэж байна. Стипэнд яг стипэнд мөн үү. Соц үед авдаг байсан стипэнд одоогийн 70000₮ дүйцэх үү. Стипэнд яах гэж байдаг вэ. Стипэндийг юунд зарцуулдаг вэ. Сарын стипэнд байрын төлбөр, цахилгаан, цэвэр ус, бохир ус, сарын хоолны төлбөр, номын төлбөрт хүрдэг. Стипэндтэй оюутан ахуйн суурь хэрэгцээндээ санаа зовохгүй өлсгөлөн биш учираас сурах, танин мэдэхийн төлөө хичээнэ. Стипэнд үгүй оюутан ахуйн хэрэгцээгээ хангахын тулд ажил хийнэ хичээлээ хийх нь өдрийн од мэт л үзэгдэнэ. Стипэндтэй, сүүлийн үед мөнгө унгаах нийтийн тээвэр болсон автобусаар үнэ үгүй зорчдог оюутанууд руу дунд хуруу гэжээ. Гэтэл стипэнд 70000 төгрөг нь байрын төлбөр, хоолны төлбөр, номын төлбөрт ч хүрдэг үгүй. Сонгуулид санал худалдаж авахын тулд оюутан хүүхэдээр нь дамжуулан буюу барицаалан асран хамгаалагч бас эцэг эхийг урхидах зорилгоор бий болгосон 70000 төгрөг дүр эсгэсэн стипэнд. Дүр эсгэсэн стипэнд жинхэнэ стипэнд биш. Ядаж Монголд сардаа оюутануудад 500000-700000 төгрөг өгч байвал стипэнд болно. Оюутануудыг мөнгө угаах нийтийн тээвэрээр үнэ үгүй зорчдог гэж гомдолон бас л дунд хуруу гэжээ. Автобусыг 3-4 удаа дамжин, дамжих бүртээ 500 төгрөг төлж байгаа иргэд бухимдалгүй яах вэ. Оюутанууд руу дунд хуруугаа гаргах нь энүүхэнд болжээ. Оюутанууд эрхий хуруугаа гаргаж зодуулах вий дээ. Оюутануудаа ядам хуруугаа гаргацгаана шүү. Төмс, луувангийн үнэ килограм нь 2500 төгрөг болохоор их сургуулиуд сургалтын төлбөрөө нэмнэ гэх нь арга үгүй гэхдээ сургалтын чанарыг сайжруулна гэж худал хэлж нэмэхгүй шууд л үнэнийг хэлж идэх талх, ногоо амидралд хүрэхгүй байна тиймээс нэмж байгаа гэдгээ хэлвэл ядаж этиктэй байх болов уу. Дүр эсгэсэн их сургуулиуд, дүр эсгэсэн профессорууд, дүр эсгэсэн оюутанууд, дүр эсгэсэн стипэнд ... Дүр эсгэсэн хичээлийн улирал эхлэх гэж байна.

    • зочин
    • 2015-08-20

    ТЭНГИС КИНОТЕАТРЫН ХОЙНО БАЙРЛАЛТАЙ, ЗАСВАР ХИЙСЭН 1 ӨРӨӨ БАЙР ХӨЛСЛҮҮЛНЭ.ГАЛ ЗУУХ ТУСДАА 8858-3333

    • Зочин
    • 2015-08-20

    Наад дунд хуруугаа өөртөө үлдээгээд нэг семестр суугаад үз. Төлбрөө төлөөд шүү!

arrow icon