Хятадууд хэрхэн баяжсан бэ?

Сүүлийн үед өсөлтийн хурд саарч ирсэн ч Хятадын эдийн засаг дэлхийн нийт эдийн засгийн өсөлтийн хагасыг дааж яваа хамгийн том эдийн засгийн нэг. www.bbc.com сайтад Хятадын эдийн засгийн өсөлтөд чухал нөлөө үзүүлдэг хүчин зүйлүүдийг графикаар харуулжээ. Дор харуулснаар ЭЗ өсөлтөд нь цемент үйлдвэрлэл болоод гахайн аж ахуй чухал байр суурь эзэлдэг байна.

Цемент үйлдвэрлэл- Барилга

Хятадын томоохон хотууд  хамгийн багадаа саяас дээш тооны хүн амтай бөгөөд хөдөө орон нутгаас хотын төврүү шилжин суурьшигчдын тоо маш их байдаг байна. Энэ шилжих хөдөлгөөн нь цемент үйлдвэрлэл болоод барилга асар олноор баригдахад нөлөөлдөг аж. Тухайлбал, Хятадууд 19 хоногийн дотор бүхэл бүтэн том цамхаг барьж чаддаг байна. Түүнчлэн Хятадын сүүлийн гурван жилийн турш барьсан барилга нь АНУ-ын нэг зууны турш барьсан барилгаас олон тоотой болох нь судалгаагаар гарчээ.

 

Агаарын бохирдол

БНХАУ-ын эдийн засгийн өсөлт нь хүрээлэн буй орчны зардалд ч нөлөө үзүүлдэг. Учир нь Хятадад эрчим хүчин дээр тулгуурладаг, нүүрсээр галладаг цахилгаан станц олон байдаг нь агаарын бохирдлын хэмжээг ихэсгэдэг байна. Тиймээс Хятадад агаарын бохирдлыг бууруулахын тулд нүүрс шатаадаг олон мянган үйлдвэрийг хаасан ч 2014 онд засгийн газраас баталсан агаарын үндсэн чанарын стандартыг 8 хот нь хангаж байна гэсэн үзүүлэлт гарчээ. Энэ нь АНУ-ын агаарын чанарын стандартаар бол  эрүүл мэндэд хортой, эрүүл мэндэд аюултай гэсэн төвшинд тооцогддог байна.

 

Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт /1970-2014/

БНХАУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 2010 оноос хойш жилд дунджаар 10 хувийн өсөлттэй байсан байна. 2010 оноос өмнөх жилүүдэд Хятадын ДНБ нь АНУ, Япон, Герман, Их Британиас   доогуур үзүүлэлттэй байсан хэдий  ч сүүлийн жилүүдэд дэлхийн 2 дахь том эдийн засагтай Япон улсыг ДНБ-ний өсөлтөөрөө гүйцсэн байна.

 

Аялал жуулчлал  

Хятадын ДНБ-ний өсөлтөд  жуулчдаас олсон орлого ихээхэн нөлөөлдөг аж. Учир нь Хятад дэлхийд номер нэг аялал жуулчлалын газартай гэдгээрээр алдартай бөгөөд олон мянган жуулчил тус улсыг зорьдог байна. 

Гахайн аж ахуй

Гахайн мах нь Хятадуудын хоол хүнсэндээ  урт удаан хугацааны турш хэрэглэсээр ирсэн номер нэг бүтээгдэхүүн гэнэ. Гэхдээ гахайн махыг онцгой тохиолдолд дээд зэрэглэлийн хоол хүнсэндээ хэрэглэдэг байна.  Хүн амын гахайн махны хэрэглээ  нь мөн Хятадын эдийн засгийн өсөлтөд эерэгээр нөлөөлдөг ажээ.  Хятад улс дэлхийн нийт гахайн махны хэрэглээний тал хувийг эзэлдэг ажээ.

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4671

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%