Нэмэлт эм бэлдмэл таны эрүүл мэндэд хэр нэмэртэй вэ?

Сүүлийн жилүүдэд бид дархлаа сайжруулдаг, эмчилгээний зориулалттай олон төрлийн нэмэлт эм бэлдмэл, витаминуудыг хэрэглэдэг болсон. Гэтэл тэр нэмэлт эм бэлдмэлүүдийн дийлэнх хувийг импортоор оруулж ирдэг. Тэгвэл энэ бэлдмэлүүд бидний эрүүл мэндэд хэр сайнаар нөлөөлдөг, хэрэглэхдээ юуг анхаарах ёстой талаар  http://www.economist.com/ сайтад ингэж  бичжээ. 

Өнөөдөр дэлхий нийтээрээ нэмэлт эм бэлдмэлийг өдөр тутамдаа хэрэглэх болсон. Америкчууд гэхэд нэмэлт эм бэлдмэлд маш дуртай бөгөөд өнгөрсөн жилийн судалгаанаас харахад  зөвхөн нэмэлт бэлдмэл авч хэрэглэхэд 25 гаруй тэрбум доллар зарцуулсан байна.  Харин ОУ-д нэмэлт бэлдмэлээс олдог ашгийг нь авч үзэхэд зөвхөн 2014 онд гэхэд 90 гаруй тэрбум долларын нэмэлт бэлдмэл зарагдсан гэсэн  судалгаа гарчээ.

Гэвч нэмэлт эм бэлдмэл нь үнэхээр хүний эрүүл мэндэд тустай юу, ямар ч  хор нөлөөгүй юу гэсэн маргаан сүүлийн жилүүдэд их гарах болсон байна.  Учир ньнэмэлт эм бэлдмэлд агуулагдсан зарим төрлийн витамин, ургамлын гаралтай бүтээгдэхүүнүүд нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж АНУ-д олон хүний нас баралт, өвчлөлийн шалтгаан болоод байгаа ажээ. Нэмэлт эмийг үйлдвэрлэж байгаа компаниуд эрүүл мэндэд тийм сайн үйлчилгээтэй, өвчнийг ингэж эдгээнэ, таны дархлааг тэгж сайжруулна гэж сурталчилдаг чзарим эм бэлдмэлийн найрлагад  хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эргэлзээтэй бодисууд агуулагдсан болохыг АНУ-ы-н Засгийн газрын аудитын шалгалтаар илрүүлсэн байна.  

Тухайлбал, АНУ-д 2011 онд хийсэн судалгаагаар витамин Е агуулагдсан нэмэлт бэлдмэл хэрэглэдэг хүмүүс түрүү булчирхайн хорт хавдраар өвчлөх эрсдэл өндөртэй байгааг тогтоосон байна.  Мөн  эмэгтэйчүүд витамин B агуулсан найрлагатай бэлдмэл үсэндээ хэрэглэсэн нь хожим элэгний гепатиттай болоход нөлөөлж элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн, мөн энэ нь нас баралтын шалтгаан болсон тохиолдол олноор гарчээ.  Тиймээс нэмэлт эм бэлдмэлийг хэрэглэхдээ бэлдмэлд орсон найрлагыг нягтлах хэрэгтэй бөгөөд баталгаатай эм бэлдмэл авч хэрэглэхийг сэрэмжлүүлж байгаа аж. 

 

 

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4684

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%