Ухаантай хүмүүс хэзээ ч ингэж хариулдаггүй

Шилдэг бизнес эрхлэгчид, амжилтад хүрсэн алдартнуудын нийтлэг шинжийг харуулсан нэгэн судалгааг хийжээ. Судалгаанд АНУ-ын алдартай бизнес эрхлэгчид, амжилтад хүрсэн алдартнуудыг хамруулсан бөгөөд тэд хэзээ ч доорх үгсийг ажил дээрээ, бизнес эрхлэх үедээ хэрэглэдэггүй ажээ. 

 

Энэ шударга биш шүү дээ

Хүн бүр амьдралд шударга бус зүйл олон байдгийг мэддэг.  Гэтэл таны ингэж хэлж байгаа нь таныг  хэтэрхий залуухан, гэнэн зантай гэдгийг бусдад харуулж байдаг. Учир нь та амьдралыг шударга байх ёстой гэж боддог гэнэн зантай. Тиймээс ухаантай хүмүүс хэзээ ч энэ шударга биш байна гэж хэлдэггүй. 

 Энэ ажлыг ингэж л хийх ёстой

Ухаантай хүмүүс үргэлж  нэг арга барилаар ажлаа хийдэггүй. Тэд үргэлж шинийг эрэлхийлж, ажлаа амар хялбараар хөнгөвчилж хийх арга барилд суралцаж байдаг. Учир нь техник технологи асар хурдтай хөгжиж байгааг тэд мэддэг. Тиймээс тэд хэзээ ч энэ ажлыг ингэж л хийх ёстой гэж бусдад сургадаггүй.  

 Энэ асуудал биш 

Таны хэл бусдыг  үхүүлж ч болно,  амьдруулж ч  болно. Хэн нэгэн ажилтан эсвэл өөр бусад хүмүүс таниас зөвлөгөө авахаар ирэхдээ танд ямар ч асуудлын талаар ярьж  болно. Энэ үед ухаантай хүмүүс хэзээ ч энэ асуудал биш гэж хэлдэггүй.  Учир нь тэр зүйл танд асуудал биш ч тухайн хүнд маш том асуудал байж болно гэдгийг тэд мэддэг .

 "Би бодож байна... Магадгүй энэ тэнэг санаа байж болох юм”

Энэ үг  бусдын өөртөө итгэх итгэлийг үгүй хийж байдаг. Тэр хүний гаргасан санаа дутагдалтай байж болох ч ухаантай хүмүүс хэзээ ч шүүмжилдэггүй.  Шүүмжлэхийн оронд тэд дутагдалтай тал дээр нь өөрийн санаагаа хэлж өгдөг. 

 Энэ ажлыг хийхэд зөвхөн минут л хангалттай 

Ухаантай хүмүүс ажилдаа чадмаг байсан ч хэзээ ч энэ ажлыг хийхэд  минут л болно гэж хэлдэггүй. Тухайн ажлыг минутын дотор хийж гүйцэтгэх чадвартай ч аливаа зүйлийг хийхдээ яардаггүй. Хянамгай, няхуур ханддаг.

 Би хичээх болно

Энэ үг зүгээр л хүн бүхэн хэлдэг зуршил үг. Хэрвээ та бусдаас онцгой, өөртөө итгэх итгэлтэй бол хичээх болно гэдэг үг таны үгийн санд байдаггүй. Зарим талаараа энэ үг таны өөртөө итгэх итгэлийг бага багаар сулруулж байдаг. 

 Хамтрагчаа муулдаггүй

Ихэнх хүмүүс хамтрагчаа залхуу, чадваргүй гэхчлэн далдуур муулдаг. Харин та ухаантай бол дутагдалтай хамртагчийнхаа сул талыг хүнд бус өөрт нь хэлнэ. 

 Энэ миний хариуцсан ажил биш 

 Таны хийх ёсгүй, тодорхойгүй  ажлыг дарга тань хариуцуулах үед ихэнх хүмүүс би энэ ажлыг хийх ёсгүй гэж гомдоллодог. Харин ухаантай хүмүүс хэзээ ингэж боддоггүй. Учир ньухаантай хүмүүс үргэлж аливаа зүйлийг эерэг талаас нь харж чаддаг. Тиймээс тэд  тодорхойгүй даалгаврыг өөрийгөө хөгжих боломж гэж хардаг.  

 Энэ миний буруу биш шүү дээ

Ухаантай хүмүүс ихэнх тохиолдолд өөрийгөө өмгөөлөхөөсөөө өмнө яагаад гэдгийг бодож үздэг. Учир нь тэд хариуцлагаа маш сайн ухамсарладаг. Тиймээс бараг л миний буруу биш гэж гомдолдоггүй. 

 Би энэ ажлыг үзэн ядаж байна

Энэ үгийг ажил дээрээ үргэлж хэлэх үед хамтран ажиллагсдын тань сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж улмаар ажлын бүтээмжийг нь бууруулж байдгийг та мэдэх үү. Ухаантай хүмүүс ажилдаа дургүй байдаггүй, учир нь тэд дуртай зүйлээ аль хэдийн олж хийсэн байдаг. Түүнд нь түүний ажил нь ч  мөн багтдаг тул тэдэнд ажлаа үзэн ядах шаардлага байхгүй. 

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5564

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 17%
  • 69%