60 хүүхдийн итгэл,мөрөөдөл Болдкогийн цэцэрлэгт

 Нийслэлийн хэмжээнд энэ жил цэцэрлэгт хамрагдаж чадаагүй 50 гаруй мянган хүүхэд бий гэсэн статистик бий. Гэтэл тэдний олонх нь ээж, аавын хараа хяналтгүй бүтэн өдрийг гэртээ өнгөрүүлдэг. Үүнээс үүдэн Гэмтлийн эмнэлэгт ирдэг хүүхдийн дуудлагын нэлээдгүй хувийг дээрх шалтгаан эзэлдэг байна. Тухайлбал, Гэмтлийн эмнэлэгт өдөрт ар гэрийн хараа хяналтгүйн улмаас 10-дээш тооны хүүхэд бэртэж, гэмтэж хүргэгддэг байна.

 Гэрэлт ирээдүй болсон хүүхэд багачууддаа бага ч болов тус дэм болж, ирээдүйгээ гэрэлтэйгээр төсөөлөхөд нь үнэтэй хувь нэмэр оруулахаар зүтгэж яваа нэгэн  бол сэтгүүлч Болдко ажээ. Тэрээр Баянзүрх дүүргийн 2-р хорооны хуучин барилгыг 60 хүүхэд хүлээн авах боломжтой цэцэрлэг болгохоор  хандивын ажлыг зохион байгуулж байгаа аж. Түүнчлэн тус цэцэрлэг ашиглалтад орсноор  амьдралын боломжгүй өрхийн  60 хүүхдийг цэцэрлэгтээ оруулах бөгөөд ямар ч үнэ төлбөргүй сургах гэнэ. Ингээд бид энэ удаад Баянзүрх дүүргийн 2-р хороонд байрлах Болдкогийн цэцэрлэгийг сурвалжлахаар зорилоо.


 

Биднийг очиход Болдкогийн цэцэрлэгийн гаднах засварыг Гандигийн нэрэмжит сургуулийн хүүхдүүд хийж байлаа. Тэд цэцэрлэг байгуулах аянд оролцож, бяцхан дүү нартаа тусалж байгаа нь энэ. Учир нь Болдкогийн цэцэрлэгт т хандив өгч, халуун сэтгэлийн дэм өгөхөөр цугладаг иргэд маш их байдаг ажээ. Одоогийн байдлаарБолдкогийн цэцэрлэгт 2 сая гаруй төгрөгийн хандив иржээ.  Цэцэрлэгийн гадна дотно талын засвар ерөнхийдөө дуусах шатандаа орсон бөгөөд сангийн ажил дээр түр зогсоод байгаа гэнэ. Сангийн ажлаа дуусгачих юм бол 12 сардаа багтаагаад цэцэрлэгээ ашиглалтад оруулахаар төлөвлөснөө  Болдко сэтгүүлч ярьж байлаа.  

Болдкогийн цэцэрлэгийг яагаад байгуулах болсон бэ?

Тэрээр яагаад цэцэрлэг байгуулах болсон талаараа ингэж ярилаа.  Энэ цэцэрлэгийн байгуулах болсон маань 2 шалтгаантай.  Эхнийх нь миний нэг найз барилгын салбарт ажилладаг юм. Гэтэл хүүхэд нь цэцэрлэгт хамрагдаж чадаагүй болохоор эхнэр нь хүүхдээ хардаг байлаа.  Тэгсэн нэг өдөр хүүхэд нь буцалж байсан тогоотой цай руу унаж түлэгдээд гэнэтийн ослоор өөд болсон нэг харамсалтай явдал болсон юм. Түүнээс үүдэн тэр гэр бүл биенээ буруутгаж хоёр тийш болсон. Энэ бол өнөөдрийн манай нийгмийн нэг л айлын дүр зураг. Энэ нь энд ярьж байгаа ганцхан жишээ боловч үүний цэцэрлэгт  хамрагдаж чадаагүйгээсээ болоод эрүүл мэнд амь насаараа хохирч буй олон арван хүүхэд бий. Ядуу эцэг эхтэй болж төрсөн нь тэр хүүхдүүдийн буруу биш шүү дээ. Ядуу айлд төрснөөсөө болж  тэр хүүхдүүдийн итгэл мөрөөдөл хөсөр хаягдах ёсгүй. Тиймээс энэ цэцэрлэгээ тэр хүүхдийн итгэл, сэтгэл гүүр болгохоор байгуулж байгаа. 

Нөгөө шалтгаан нь би NTV телевизэд “Чухал яриа” нэвтрүүлгийг хөтөлдөг сэтгүүлч байсан. Монголын томоохон компанийн захирлуудаас эхлээд улс төрчид гээд 800 гаруй хүнтэй ярилцлага хийсэн. Дээрээс нь 120,130 ажилтантай барилгын компанийн захирлаар ажиллаж үзлээ, МУИС-д 8 жил багшиллаа,  автобусны буудал дээр сонин зарж ч үзлээ, портерын жолооч хийж ч үзлээ. Гэтэл энэ амьдралаа эргээд харах юм бол хүнд хэрэгтэй зүйл хийсэн нь ховор юм шиг санагддаг. Мөн улс эх орныхоо хөгжилд оруулсан хувь нэмэр гэчхээр гарт баригдаж нүдэнд үзэгдэх юм миний амьдралд байгаагүй. Тиймээсэнэ цэцэрлэг миний эх орондоо оруулж буй хөрөнгө оруулалт буюу хөгжилд үлдээх мөр болно гэж бодож байгаа. 

Цэцэрлэгийнхээ нэг өрөөг ээж нарыг нь сургалтад хамруулах өрөө болгоно


Бид цэцэрлэгийн дотор орж засал чимэглэл болоод, өрөөнүүдтэй  танилцсан бөгөөд хамгийн мухарт нэг өрөө байсан нь хүүхдүүдийнхээ ээж нарт хичээл заах өрөө гэнэ. Өөрөөр хэлбэл хүүхдүүдээ хүргэж ирсэн ээжүүд өөрийнхөө амьжиргаанд тус болох сургалтуудад хамрагдах боломжтой бөгөөд сургалтыг мэргэжлийн багш нарыг урьж авчран үнэгүй явуулах  аж.  Энэ нь Болдкогийн цэцэрлэгийн бас нэг онцлог бөгөөд өрхийн амьжиргаанд нь үнэтэй хувь нэмэр оруулахаар эл ажлыг санаачилжээ. Ингэснээр гэртээ ажилгүй суудаг ээжүүд хүүхдээ цэцэрлэгт зогсохгүй дээрээс нь сургалтад хамрагдаж өрхийн амьжиргаандаа тус дэм болох олон зүйлийг сурч болох боломжтой ажээ. 

Түүнчлэн Болдко сэтгүүлч “Нийслэлийн хэмжээнд энэ мэт хорооны хуучин барилгууд маш олон бий. Бид цэцэрлэг байгуулна гэхээр л хэдэн тэрбум төгрөгийн төсөв ярьдаг. Үүний оронд сул байгаа, хуучин барилгуудаа засварлаж цэцэрлэгийн зориулалтаар ашиглаж болно. Тэгвэл 50 мянгаас илүү олон хүүхдийг цэцэрлэгтэй болгож чадна” гэв.

Болдко сэтгүүлчийн хүүхдийн итгэл, мөрөөдлийг хайрласан энэ халуун сэтгэл нь зөвхөн энэ цэцэрлэгээр зогсохгүй ажээ. Учир нь тэрээр жил бүр Чингэлтэй дүүргийнхээ амьдралын боломжгүй айлын 20 хүүхдэд  хүүхдийн баяр, цагаан сар, шинэ жилээр бэлэг авч өгдөг байна. Мөн жил бүрийн хүүхдийн баяраар парк дээр зайрмаг тараадаг бөгөөд өнгөрсөн жил  хүүхдүүдэд 1000 зайрмаг үнэгүй тарааж байсан тухайгаа мөн бидэнтэй хуваалцсан юм. 

 

 

 

 

 


avatar
    • Зочин
    • 103.229.122.*

    haana ochij demjih ve

    • зочин
    • 202.131.227.*

    дарь эхийн тэнд байдаг гэсэн. facebook дээр болдкогийн цэцэрлэг гэсэн хуудас байгаа бүх мэдээлэл нь тэнд бий

    • Зочин
    • 122.201.31.*

    ovoo doo. ene zaluu chin nogoo ntv d bdag zaluu bh chin.

    • Зочин
    • 103.9.90.*

    demjij baina

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4464

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%