ХУУЛИЙГ ЭНГИЙНЭЭР - Хүүхэд харах үйлчилгээний талаар цөөн өгүүлбэрээр

Ирэх 2016 оны 1-р сарын 1-ээс хэрэгжиж эхлэх Хүүхэд харах үйлчилгээний тухай хуульд заасан хүүхэд харах үйлчилгээнд тавигдах шаардлага болон хориглох зүйлсийг хүргэж байна.


- 18-65 хүртэлх насны, сургалтанд хамрагдаж, сертификат авсан иргэн хүүхэд харах үйлчилгээ явуулах эрхтэй болно.

- 2-5 хүртэлх насны хүүхдийг гэрээр болон тусгай байранд өдрийн цагаар харна.

- Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авсан нэг хүүхэд харагчид оногдох хүүхдийн тоо тав байна.

- Хүүхэд харах үйлчилгээний нэг байранд хамрагдах хүүхдийн тоо 15-аас хэтрэхгүй байх ёстой.

- Хүүхэд харах үйлчилгээний ажлын цаг нь өдөрт найман цагаас илүүгүй байна.

- Хүүхэд харах үйлчилгээ нь хоёр удаагийн халуун хоол болон хоёр удаагийн цайны үйлчилгээтэй байна.

Нэг хүүхдийн зардлыг 116.000 төгрөг тооцож улсаас олгох бөгөөд эцэг эхчүүдээс авах төлбөр энэ дүнгийн 60%-аас хэтрэхгүй байна.

- Сургалтанд хамрагдаж гэрчилгээ авсан иргэд өөрийн хүүхдийг айлын хүүхдүүдтэй хамт харж болно.

- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг нас харгалзахгүй энэ үйлчилгээнд хамруулна.

- Хүүхэд харагч нь сайн дураараа туслагч авч ажиллуулж болно.

- Хүүхэд харах байр нь хүүхэд амрах, тоглох, гар угаах, бие засах газар, гал тогоотой байна.

- Гэр хороололд ариун цэврийн шаардлага хангасан хүүхэд бие засах цэг байгуулах ёстой. Мөн бага насны хүүхэд тус бүрт хөтөвч бэлдэнэ.

- Хүүхэд харах үйлчилгээнд хамрагдаж буй эцэг эхчүүд заавал харьяа хороо гэлгүйгээр өөрсдөө сонголтоо хийн хүүхдээ харуулж болно.

- Хүүхэд харах үйлчилгээний шаардлага, стандартыг ханган, зөвшөөрөл авсан ч улсын төсвөөс санхүүжилт авч чадаагүй иргэнээр хүүхдээ харуулж болно. Энэ тохиолдолд эцэг эхчүүд төлбөрөө 100 хувь төлнө.

- Хүүхэд харагч нь хүүхдэд хөгжмийн боловсрол олгоё, гадаад хэл заая гэвэл нэмэлт төлбөр авч болно.

- Хуульд заасан хэмжээнээс илүү төлбөр эцэг эхчүүдээс авч байгаа иргэдэд улсын төсвөөс санхүүжилт олгохгүй.

- Эмчийн болон эцэг, эхийн зөвшөөрөлгүйгээр хүүхдэд эм бэлдмэл уулгаж, тариа тариулж болохгүй.

- Хүүхдэд өдөрт 60 минутаас илүү хугацаагаар зурагт үзүүлэх, компьютер, цахим хэрэгслээр тоглуулахыг хориглоно.

- Хүүхэд харах үйлчилгээний байранд гадны хүн нэвтрүүлж болохгүй.

 

 


avatar
    • zochin
    • 202.21.108.*

    ene uilchileenii tuldur baga bna ulsaas 116000 tugrug, etseg exees 60000 tugrug niileed 176000 tugrug gesen ug uu zardalaa diilexgyi uym bn ene uilchilgee chin xund xudulmur bas xariytslagatai tiim boloxoor tulbur ni mash baga bna neg xuuli gargabal amidraltai xuuli gargaldaa xediig ni tsalind xediig ni xuuxdiin xoolond xediig ni dulaan xalaalt xediig ni tuslax bagshid uguud yaj amidrax we bolomjuia uym bna gaigyi xuuli gargax baix gj bodson chin shal utagyi uym bna

    • зочин
    • 202.179.8.*

    Хүүхэд харах гэдэг нь цэцэрлэг гэх мэт зүйлсийг хэлж байна уу?

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4684

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%