Нийтлэл 01 сарын 04, 2016

2016 онд ямар хаштаг трэнд болох вэ?

Энэ жил дэлхий дахинд хамгийн их яригдаж, хүмүүсийн дунд ширүүн хэлэлцүүлэг өрнүүлэх үйл явдлуудыг тэмдэглэх түлхүүр үгс буюу оны трэнд болох төлөвтэй хаштагуудыг танилцуулж байна.

#ISIS

Дэлхий нийтийг хамарсан хамгийн том аюул нь Ирак, Сирийн нутаг дэвсгэр дэх хэт даврагчдын ISIS бүлэглэл юм. Харин 2016 онд яаж ISIS-ыг устгах, цаашид халдлагаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ? гэсэн маргаан хүмүүсийг улангасуулах болно.

#Эмэгтэйнарийнбичиг

Энэ онд АНУ-ын болоод дэлхийн анхны эмэгтэй ерөнхийлөгч сонгогдох эсэхийг харж болно. Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүний үүрэгт хугацаа ирэх 12-р сард дуусгавар болж олон улсын байгууллагын 70 жилийн түүхэнд анх удаа эмэгтэй хүн сонгогдох сайхан боломж бий болох юм.

#ГэгээнТереза

Тереза эх “Гэгээн Тереза” хэмээх шинэ нэртэй болсон. 1997 онд нас барсан Нобелийн шагналт гэлэнмаа 9-р сард Ромын католик сүмд "Гэгээн" болсон байна. Тэрээр бүхий л амьдралаа хүмүүсийн сайн сайхны төлөө зориулжээ. 

#Гуантанамо

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Куба дах Гуантанамо Бэй шоронг хаах амлалт өгсөн ч тус шорон одоо хүртэл хаагдаагүй байгаа ажээ. Тэрээр саяхан Конгресс ажиллаж чадахгүй бол өөрийн гүйцэтгэх эрх мэдлээ ашиглан шоронг хаахаа мэдэгдсэн байна.

#Мөргөлдөөнийбүс

Сирийн иргэншлийн дайн 50 жил үргэлжилж байгаа ч гэсэн энэ мөргөлдөөн нэг газраа удаан оршин тогтноогүй юм. Афгананистан, Ирак, Украйн, Нигери зэрэг хэд хэдэн газар мөргөлдөөн үүсч, хүчирхийлэл, тогтворгүй байдлыг бий болгосон байна.

#Британи

Их Британичууд өнгөрсөн 6-р сард Европын холбоог орхих эсэх ээ санал хураалтын үр дүнгээр шийдэхээ мэдэгдсэн. Энэхүү санал асуулгыг 2017 онд багтаан явуулах ажээ. 

#Хүүхдийнтэсрэлт

90 сая Хятад хосын 2 дахь хүүхдээ түрүүлэх боломжийг хуулиар зохицуулж өгсөн. Ингэснээр энэ оноос эхлээд дэлхийн хамгийн их хүн амтай улсад шинэ төрөлтийн тоо эрс нэмэгдэж, хүүхдийн тэсрэлт болох төлөвтэй байна.

#Олимп

Дэлхийн Олимпийн төрөлд хөнгөн атлетикийн төрлүүд болох гольф, регби, далайн давалгаан дээгүүр гулгах зэрэг төрлүүд шинээр нэмэгдэж байгаа. Ирэх 8-р сард Рио Де Жанеро хотод болох зуны Олимпод дэлхийн хамгийн шилдэг 10 мянга гаруй тамирчид цугларч 7,5 сая гаруй тасалбар зарагдана хэмээн тооцоолоод байгаа ажээ.

#Дүрвэгсэд

2016 онд гэрээсээ оргон зайлсан 10 сая гаруй дүрвэгсдэд юу тохиолдох вэ ? Энэ жил тэдгээр дүрвэгсдэд шинэ үеийг авчрах болно. Дайны болоод хүчирхийллийн улмаас орон гэргүй болсон 20 сая хүн Европ болон бусад хөгжингүй орнуудад улс төрийн орогнол хайж шинэ амьдрал эхлүүлэхээр дүрвэх болно.

#Хуульёсныхартамхи

Өнгөрсөн 3-р сард АНУ хар тамхины хэрэглээг хуульчилж өгсөн нь хамгийн том үйл явдал болсон байна. Мөн Австрали, Өмнөд Африк зэрэг улсад хар тамхийг эмийн журмаар ашиглахыг хуулиар зөвшөөрсөн байдаг аж. 

#Хайрынцохилт

Зүрхний цохилт, оройн хоолны төлөөх. Эсвэл өглөө, өдөр , оройн хоолны төлөө, хүн төрөлхтний төлөөх...

НҮБ-аас хуурай шош, вандуй, байцаа зэрэг үр тариа агуулсан эдгээр хүнснүүд нь дэлхий дахины хүнсний аюулгүй байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэх төлөвтэй байгааг тодорхойлсон байна. Эдгээр нь үр тариа шар буурцаг болон газрын самар гэх мэт өөр бусад уураг ихтэй хүнснүүдээс хамаагүй бага ус шаарддаг ажээ. Дээрээс нь хөдөө аж ахуйн малын тэжээлийн нилээд хэсгийг эзэлдэг байна. 

#Сансарт

Энэ жил богино хугацааны сансрын аялалыг зохион байгуулна. Тодруулбал, дөрөв юм уу тавдугаар сард буюу АНУ-ын Space X пуужингийн сайжруулсан загвар болох хамгийн том, хамгийн хүчирхэг Шонхор пуужингаар энэхүү сансрын аялалыг хийх ажээ.

#Одоноронсудлал

Хятад улс энэ жил дэлхийн хамгийн том радио дуранг бүтээсэн. 500 метрын өндөр бөмбөрцөг хэлбэртэй энэхүү дуран нь тэнгэрт радио долгионы тусламжтайгаар 10 сая гэрлийн жилийн тэртээх шинж тэмдгийг илрүүлэх чадвартай юм байна.

 

Refinery29

Сэтгэгдэл бичих

arrow icon