Лас Вегасын технологийн үзэсгэлэнгээс онцлох 9 бүтээл

Жил бүрийн нэгдүгээр сард Лас Вегаст хэрэглээний технологийн шинэ содон бүтээлүүд "чуулдаг". Энэ жилийн хувьд зарим хүмүүсийн хүсэлтээр товлогдсон өдрөөсөө эрт үүдээ нээсэн уг үзэсгэлэнгийн онцлох бүтээлүүдээс танилцуулж байна. 

 

Technogym

iFit гэж нэрлэгдсэн энэхүү гүйлтийн зам нь ашиглах үеэр сэтгэлд хоногшсон киноны хөгжим эгшилэх бөгөөд дууны ритм нь таны гүйлтийн хурдаас шалтгаалах аж. Түүнчлэн таны өмнө 60 инч буюу 1.52 метр хэмжээтэй OLED дэлгэж байх бөгөөд Google map болон бусад дата хэрэглээнүүдийг ашиглах боломжтой аж.

Эзэгтэй нарт барих Самсунгийн бэлэг

Сүүлийн үеийн төхөөрөмжүүдэд томоохон дэлгэцийг ашиглах нь нэгэн чиг хандлага болсон. Самсунг компанийн бүтээсэн хамгийн сүүлд зохион бүтээсэн хөргөгчинд ч гэсэн 21.5 инч HD мэдрэгч дэлгэцийг камерийн хамт суурилуулсан аж. Ингэснээр камерийн тусламжтайгаар хөргөгчинд ямар хүнс байгааг хаалгыг нь нээхээс өмнө харах боломжыг хэрэглэгчдэд олгожээ.

LG-ийн смарт утасны үргэлжлэл

Өмнөд Солонгосын өөр нэгэн том технологийн үйлдвэр бол LG. Тэд энэ удаа өөрсдийн ухаалаг гар утасны К цуврал загвараа үргэлжлүүлнэ. К цувралын шинэ загвар нь дизайныг нь харахад л онцгой, үнэтэй гэсэн мэдрэмжийг төрүүлэх зорилготой гэдгийг компанийнхан хэллээ.

Удирдлагатай скэйт

Rocketstar компанийн хамгийн сүүлд гарсан цахилгаан скэйтбоурд. Төхөрөөмжтэй холбогдсон тусгай “гар удирдлага”-аар удирдах бөгөөд смарт утасны аплекейшн ч танд туслах боломжтой. Энэхүү скэйтбоурд нь цагт 19 км-ийн цагийн хурдтай аж.

Ухаалаг пүүз

Энэхүү ухаалаг гуталд таны алхмыг тоолох болон хөл дулаацуулах систем багтсан. Гуталны үнэ 450 ам.доллар буюу 305 еврогоор худалдаалагдах аж.

4К форматтай дрон камер

Дрон камер сонирхогчдодын хувьд энэхүү төхөөрөмж нь баярлуулсан зүйл боллоо. Phantom 3 гэх шинэ хувилбарын дрон камер нь 4К форматаар бичлэгээ дамжуулхаас гадна 1.2 км-ийн өндөрт 5 км орчим зайг туулах хүчин чадалтай юм.

Жолоочгүй автомашин

Энэхүү үзэсгэлэнд автомашин соирхогчдод зориулсан нэгэн төхөөрөмж танилцуулагдсан нь “SmartDeviceLink” буюу смарт утсаа ашиглан машины хянах самбар руу холбогдох платорм. Энэхүү технологийг Peugeot, Honda, Subaru болон Mazda компаниуд ихэд сонирхож байгаа аж. 

Gymwatch

Таны биеийн жин, дулаан зэргийг найдвартай хянах “Gymwatch” ухаалаг цагийг танилцууллаа. Энэхүү цаг нь бусад ухаалаг төхөөрөмжүүдтэй холбогдон ажиллах боломжтой.

Ухаалаг хоолны сав

Гэрийн тэжээмэл амьтантай хүмүүст зориулсан нэг ухаалаг төхөөрөмж нь энэхүү хоолны сав. Нохой эсвэл муурандаа хоол хийхэд тогтсон хэмжээнээс хэтэрсэн бол төхөөрөмж дуу хоолойгоор дохио өгөх аж.

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4669

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%