Нийтлэл 01 сарын 10, 2016

Зохицуулалтгүй зам дээр торгуулсаар байх уу?

Өнөө үед олныг бухимдуулсан нэг ийм сэдэв байгаад байгаа. Дор өгүүлэх замын хөдөлгөөний ойлгомжгүй зохицуулалтаас болж олон зуун жолооч их хэмжээний торгууль төлөх болоод байгаа бөгөөд тэд бүр нэгдэж Facebook-т групп байгуулсан юм шиг байна билээ.

Миний хувьд ч гэсэн өөрөө нэг удаа 19.500 төгрөгөөр торгуулсан. Би 1-р хорооллын арын замаар зүүнээс баруун чиглэлд явж байгаад туслахаас гол замтай нийлэх үед гол замаар явж буй тээврийн хэрэгслүүд намайг оруулахгүй байсаар би 1-р эгнээ буюу бидний мэдэх автобусны эгнээнд 12-15 метр яваад цонхоо онгойлгож Шрекын муурын дүр төрх гаргаж 2-р эгнээгээр явсан жолоочдоос гуйж, царайчилж байж арай гэж л эгнээнд орсон юм. Гэтэл яг Сүлжмэлийн үйлдвэрийн урд замын харалдаа байрлах замын камерт би өртсөн байсныг сүүлд гэрийн хаягаар ирсэн 19.500 төгрөгийн торгуулийн хуудаснаас мэдсэн. Яг ийм уулзварууд Улаанбаатар хотын төв зам дагуу маш олон бий. Учир нь 1-р эгнээгээр нийтийн тээвэр, такси зорчих чиглэл маань төв замаа дагаад Таван шараас Офицеруудийн ордон хүртэл үргэлжилдэг. Манай найз Төмөр замын арктай шард амьдардаг. Тэрээр гэрээсээ гараад туслахаас баруунаас зүүн чиглэлд төв замруу ордог хэсэгт 10 гаруй удаа камерт өртөж торгуулсан болохоо гэнэт мэдээд золтой харвачихаагүй. Яг тэр хэсэгт ид түгжрэлтэй үед 2-р эгнээ рүү жолооч нар оруулдаггүй. Оруулахгүй байгаа нь ч тэр жолооч нарын буруу гэхэд хэцүү. Учир нь “Замын хөдөлгөөний дүрэм”-ийн 12.9.-т

“Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө”

гэсэн болохоор туслахаас орж ирж байгаа жолооч гуйлгачин царайлаад л зогсохоос өөр аргагүй байдаг. Гэтэл 1-р эгнээгээр араас нь автобус орж ирээд хөдөлгөөнийг нь хаагаад зогсчихоор бухимдаад муухай чанга дуутай дуут дохиогоо орилуулж машинд яваа хүүхэд, хөгшдийг цочоож айлгадаг. Тэр хооронд паацаганаад 2-3 метр явахад л нөгөөх гэрлэн дохионы дэргэдэх камерт өртөж зургаа авахуулдаг. Ийм газар олон бий.

Дээр нь 2-р эгнээгээр зорчиж яваа тээврийн хэрэгсэл баруун гар тийш эргэх үед уулзвараас 20-50 метрийн өмнө 1-р эгнээнд шилжин орж байраа эзлэхийг зөвшөөрөхгүй байгаа. Гэрэл ойлгогчтой  эгнээ тусгаарлах шар зурвас нь уулзварын төгсгөл хүртэл үргэлжилдэг. Ялгаагүй л нөгөө камер зургийг нь аваад торгоод байгаа. Уг нь “Замын хөдөлгөөний дүрэм”-ийн 7.9.-д

“Уулзвар, гарцаар нэвтрэх хөдөлгөөн нь зөвхөн нэг чигт зөвшөөрөгдсөнөөс бусад тохиолдолд жолооч баруун гар тийш эргэхийн өмнө хамгийн баруун, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн өмнө хөдөлгөөний тухайн чигийн хамгийн зүүн гар талын захад байр эзэлсэн байвал зохино”

гэж заасан байдаг. Гэтэл энэ дүрмийн заалт ажиллахгүй байгаа. Одоо 2-р эгнээгээр зорчиж яваа машин баруун гар тийш эргэхийн тулд 2-р эгнээндээ уулзвар тултал явж очоод 1-р эгнээгээр зорчиж байгаа автобуснууд, таксинууд болон уг эгнээгээр зорчих эрхтэй тээврийн хэрэгслүүдийг өнгөрөөж байж эргэх хэрэгтэй болно. Гэтэл ард нь чигээрээ зорчиж яваа жолооч нар чинь бухимдаж сигнаалаа орилуулна. Аргагүй л дээ. Тэгж зогссоор байтал нөгөөх ногоон гэрэл нь солигдчихож байгаа юм чинь. Шинэхэн жолооч айж сандраад баруун гар эргэчихвэл шууд автобусанд нулиулж амь нас, эрүүл мэндээс гадна адаглаад эд хөрөнгөө алдах, эвдэх нөхцөл байдал үүсч болзошгүй байдаг.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.1.-т жолооч нь

“Замын хөдөлгөөний дүрмийг баримтлан саадгүй зорчих эрх эдлэнэ”

гэжээ. Саадгүй зорчих эрхтэй юм байна. Гэтэл зохиомол саад, тотгортой учраад тэндээсээ гарч чадалгүй торгуулдаг. “Хавх”-нд орчихоод байна л даа.

Торгоод байгаа эрхзүйн акт нь НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 80 тогтоолоор батласан "Замын хөдөлгөөний хяналтын төхөөрөмжөөр илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох журам" гэдэг зүйл байгаа юм билээ.

Ер нь манай замын хөдөлгөөнийг зохицуулдаг эрх зүйн актууд их сонин. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрэм хоёр бол ойлгомжтой. Замын хөдөлгөөнтэй холбоотой бүх харилцааг энэ хоёрын хүрээнд зохицуулж болмоор санагддаг. Гэтэл дундуур нь Улаанбаатар хотын Засаг даргын захирамж, НИТХ-ын тогтоол, НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол гээд баахан нөхдүүдийн хууль, тогтоомж, дүрэм журамтай уялдаа холбоо муутай шийдвэрүүд гаргаад байдаг.

Цаашид хэрхэвэл зохилтой вэ?

Миний бодлоор:

Нэгдүгээрт, зам дагуух камеруудыг зөв, зохистой газруудад байршуулах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл одоогийн байгаа байршил, зураг авах өнцгийг зөв тохируулж туслах замаас гол замруу орж ирж байгаа тээврийн хэрэгслүүдэд 2-р эгнээнд орох маневр хийх боломжтой зайг камерын тусгалд оруулахгүй байх ёстой.

Хоёрдугаарт, баруун гар тийш эргэх тээврийн хэрэгслүүд 15-30 метрийн өмнө 1-р эгнээнд шилжин орж байраа эзлэж ЗХД-ийн заалтыг хэрэгжүүлснийх нь төлөө камераар зургийг нь авч торгох явдлыг таслан зогсоох ёстой.

Гуравдугаарт, өнөөдрийг хүртэл яг дээрх үндэслэлээр торгуулсан жолоочид өмгөөлөгч авч Захиргааны хэргийн шүүхэд хандана гомдлоо гаргах нь зүйтэй. Стратегийн өмгөөлөл явагдах байх.

Иргэд, уншигчид, жолооч нараа, энэ асуудлаар өөрсдийн үзэл бодол, шийдлийг илэрхийлж, торгуулийн хавхнаас гарцгаая!

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2017-09-05

    iim tohiol;luud ih garch bnaa demjij bna

    • Зочин
    • 2016-01-12

    Bi tomor zamiin kollegiin uulzvar baruun ergeh gej bgaad 6 udaa totguullaa arai dendej bnaa 2- r egneenees baruun ergeh estoi hetsuu yum a ingej utga uchirgui torgohoo bolimoor yum aa

    • zochin
    • 2016-01-12

    3-r emnelegiin urd uulzvaraas hoishoo horoololruu yvah geed... Achtan emnelegiin zamaas tov zamruu niilj baigaan... bituu tugjee... 2-r egneeruu mashin oruulahgui... hoinoos Autobus ireed signaldaad ... hoogdood buudal ongorch bgaan... buudlaas tsaash 2-r egnee ni bituu tugjee... herev oroh gevel oronguutaa l butsaad l garah bolj baigaamaldaa... uulzvar ni hedhen metriin tsaana bgaa bhgui yu? tegeed l 1-r egneegeeree yvaad l .... hoishoo gemtelruu ergesen... Torguuli irj baina l ee dee... uul ni bi 2-r egneeruu oroh gej hun amitan tugjej bhaar shuud 1-r egneegeeree davhiad l hoishoo ergechuul... nadad ch ... busdad ch amar l baimaar...

    • Зочин
    • 2016-01-11

    Дэмжиж байна, Би сүлжмэлийн камерт 2 удаа торгуулсан байна. Ажил тарах цагаар 2 эгнээ лүү орно гэж бодсны хэрэггүй

    • Зочин
    • 2016-01-11

    yag unen manaih bogd ard bdag tumur zamiin surguuliin uulzvar dr 25as irj bhda dandaa torguuldag yag ergehin omno cameratai terend n uragshaa ergeh gj dandaa torguulna

    • зочин
    • 2016-01-11

    энэ хүмүүс нэгдэж болохгүй гэж үү торгуулийн хуудасаа цуглуулаад бөөндөн шүүхдэж болохгүй гэж үү?

    • гал
    • 2016-01-11

    энэ хүүний бичдэг яг зөв талбайн урд тал нь зүүнээс хойшоо явах үед заавал 1 -р эгнээнд орж баруун гар тийш эргэхгүй бол болохгүй тэгээд орохоор торгууль 19200 гээл ороод эрхий Камер нь гэрлэн дохионоос 5 метирт байх шиг

    • zochin
    • 2016-01-11

    Neeree l tiim shuu, zov sanal bna bugd garj bgaa berhsheeliig arilgah talaar sanal negtgej ene buruu togtoltsoog oorchloh heregtei

arrow icon