Нийтлэл 01 сарын 19, 2016

Netflix-д нэг сар үнэгүй кино үзэх эрхээ ингэж нээлгээрэй

Интернэт видео стриминг үйлчилгээний Netflix компани Монгол улсад нээгдээд удаагүй байгаа билээ. Тиймээс танд Netflix-ээс дуртай кино, телевизийн шоугаа үзэхийн тулд хэрхэн бүртгүүлж, нэврэх ёстой талаарх зөвөлгөөг хүргэж байна. 

1. netflix.com нэвтрэхэд таны байршлыг автоматаар мэдэж mn гэж гарч ирнэ. Монголд netflix нэвтэрсэнтэй холбогдуулан эхний 1 сар үнэ төлбөргүй үзэх боломжтой байгаа. Тэгэхээр та Start Your Free Month товчийг дарна. 

2. Танд 3 сонголт гарч ирнэ. Basic багц нь 1 хэрэглэгч хэрэглэх боломжтой. HD гэсэн сонголт байхгүй тул танд бусад 2 сонголтыг зөвлөж байна. 2-уулаа эсвэл 4-үүлээ энэ аккаунтыг хэрэглэхээс шалтгаалж Standard эсвэл Premium багцаас сонголтоо хийгээрэй. Сонголтоо хийгээд Continue товчийг дарна.

3. Өөрийн электрон шуудангийн хаяг, мартахааргүй нууц үгээ оруулна. Мөн Netflix-ээс и-мэйлээр мэдээлэл авч байх эсэхээ чагтаар тэмдэглэнэ. Ингээд Register товчийг дарна.

4.  Standard багцыг сонгосон тул 2 төхөөрөмжөөр үзэж болно. Сард 20,000 төгрөг төлнө. Гэхдээ эхний сар үнэ төлбөргүй үзэх бонустай. Бонус дуусахаас 3 хоногийн өмнө танд и-мэйлээр мэдэгдэнэ. Төлбөр төлөх 2 сонголтоос өөрт аль амрыг нь сонгоорой.

5. Credit Card сонголтыг хийсэн тул өөрийн овог, нэр, картын дугаар, картын дуусах хугацаа, картны ард байдаг 3 оронтой дугаарыг хийн бүртгүүлнэ. Мөн өөрийгөө 18 нас хүрсэн гэдгээ чагтаар тэмдэглэх ёстой. Тэгээд Start Membership товчийг дараарай.

6. Таныг мэдээллээ шалга гэх үүднээс оруулсан бүх мэдээллийн тань дэлгэрэнгүйг танилцуулсан байна. Ингээд та Netflix-ийн хэрэглэгч боллоо. Continue товчийг даран үргэлжлүүлээрэй.

7. Та ямар төхөөрөмжөөр Netflix үзэхээ сонгоод Continue товчийг дараарай. Би суурин болон зөөврийн компьютераар үзэхийг сонгоосон байгаа. Сонголтоо хийгээд Continue товчийг дарна. 

8. Хүн бүр өөр өөрийн орох хэсэгтэй байж болдог. Үүний давуу тал нь өөрийн үзэх дуртай киногоо тэмдэглэж, хадгалж болно.  Нэрээр эсвэл зүгээр л тоогоор тэмдэглэж болно. Continue товчийг дараарай.

9. Кинонууд дундаас өөрийнхөө үзэх дуртай 3 кино, сериал, ТВ шоуг сонгоорой. Танд эдгээр кинонуудтай ижил төстэй киног санал болгож байх юм. Сонголтоо хийсний дараа Continue товчийг дараарай.

10. Үүний дараа хэн нэвтэрч орж байгааг асууна. Би хэрэглэх хүмүүстээ 1, 2, 3 гэсэн нэр өгсөн. Хэрвээ хүүхэд гэсэн сонголтыг дарвал насны хязгаарлалттай контентийг үзүүлдэг. Хамгийн эхэнд таны өөрийн нэр байх болно.

11. Ингээд одоо танд  #NetflixMongolia-аас өөрийн үзэхийг хүссэн киногоо үзэх л үлдлээ. 

 

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2020-04-17

    Одоо 30 хоног үнэгүй нь байгаа юу

    • sar
    • 2020-02-03

    credit card ni zowshoorogdphgv yn yah ystoi we

    • sar
    • 2020-02-03

    credit card ni zowshoorogdphgv yn yah ystoi we

    • Erhee
    • 2019-06-05

    Kartiin ard bdag 3 orontoi too hiiheer bolohgu bhiin..

    • Зочин
    • 2016-01-20

    goyo medeelel bna thanks. Netflix-s ter shineer garch bgaa Narcos geed tsuvral uzeerei. unen tasarhai...

arrow icon