Нийтлэл 01 сарын 21, 2016

Сонгууль: Хотын мандатыг нэмвэл  аль намд нь ашигтай вэ ?

Сонгуулийн сизон орчихсон үед янз бүрийн мэдээллүүд гарч байгаагаас олны сонирхлыг хамгийн ихээр татаж буй нь нийслэлийн мандатыг нэмэх тухай асуудал. Хэрэвзээ Улаанбаатар хотод хувиарлагдсан 14 мантадыг нэмвэл аль намд нь ашигтай вэ ?

Асуултын хариултыг олохын тулд 2008, 2012 оны сонгуулиудын үр дүнг харах хэрэгтэй. Өнгөрсөн хоёр удаагийн сонгуулиас харвал АН Нийслэл хотоос олонх суудлаа цуглуулж байж. 2008 оны сонгуулийг олон мандат бүхий 26 тойрогт хуваан явуулснаас 45 суудал нь тухайн үеийн МАХН, 28 суудал нь АН-ынх үлдсэн гурван суудал нь ИЗНН-ын С.Оюун, Иргэний эвслийн Д.Энхбат болон бие даан нэр дэвшигч З.Алтай нарт оногдсон. Тэгвэл АН-д оногдсон 28 эрхийн 10 нь нийслэлээс авсан нь боломжит 20-н суудлаас 50 хувийг нь өөсрдийн болгосон гэсэн үг. Харин МАХН буюу МАН нь боломжит 20-оос долоог нь авсан.

Үүнээс дөрвөн жилийн дараах сонгууль холимог системээр буюу 26 тойрог дах мандатын тоог бууруулан 48 болгож намын жагсаалтаар 28-г дэвшүүлэхээр болсон. Энэ удаад Нийслэлийн есөн дүүрэгт  14 мандат оногдсон. Харин АН боломжит суудлаас  10-ыг нь өөрсдийн болгон чадсан. Эдгээр дүнгээс харвал өнгөрөгч хоёр сонгуульд АН өрсөлдөгч МАН-ыг хотын тойргуудад далаар нь цэвэр тавьж байж. Энэ жилийн сонгууль ч гэсэн холимог системээр зохион байгуулагдах нь тодорхой болчихсон үед эрх баригч АН хотын тойргийг нэмэх тухай асуудлыг зүтгүүлээд байгаа нь өөрсдийг нь сонгуульд ялах магадлалыг нь улам ихэсгэх талтай. Харин тэдний гол өрсөлдөгч МАН нь энэ удаад хотын тойргуудад ихэд анхаарах нь ойлгомжтой учраас мандатыг нэмэх асуудлыг хэрхэвч хүлээж авахгүй нь ойлгомжтой.

Ингээд АН болон МАН-ын сүүлийн хоёр сонгуульд суудал авсан байдлыг  хот, хөдөөгөөр нь ялган доорх графикаар харууллаа. 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon