Монголчууд цөхөрдөггүй л байхгүй юу  

Өчигдөр Монголыг маань Давосын чуулган дээр хуурдаж дуулсны төлөө хөрөнгө оруулагчдад тал олохын тулд хамгийн цөхрөнгөө барсан орон гэж бөмбөрцөг дэлхийгээр нэг жиргэсэн гар Монголчуудыг огт ойлгоогүй байна.

Монголчууд цөхрөнгөө барж үзээ ч үгүй, тиймд цөхрөхдөө тулвал яах ёстойг мэдэх ч үгүй. Ер нь цөхөрдөггүй л байхгүй юу.

Бид бол хахир өвлийн хүйтэнд хамгийн билэгтэйг хэлэлцэн хөөрөг зөрүүлж, дуугаа дуулж, хуураа татаж ирсэн ард түмэн.  Хатуу хөтүү байгалийн аясыг дагаж, уужим налгар уул талаа харж нүүдэллэж ирсэн монгол хүний  нерв үргэлж тайван, үлэмж цөхөршгүй.

Хүүхдүүд нь борооноор  шавхайнд зууралдсан баастай хортой хөрсөн дундаа нүд шүд нь гялалзаад тоглож л байна, цөхөрнөө л гэж байхгүй, хотын төвөөрөө нэг сайхан нэг настай цэцэг тариад, хогоо тэрбумын уутанд хийгээд уулсын дундаа Улаанбаатар минь Азийн цагаан дагина ай хө зээ хө гээ л явжийна. Ер нь та нар шиг хүүхдийн амь бие эрүүл мэнд, хүний сайн сайханд багахан асуудал гарахад л цөхрөөд  сандраад байдаг жижиг гарууд биш. Хөхөө өвлийн хүйтэнд ч хурдан моринд суулгаад давхиулчина унахдаа унана, бүр үхэхдээ ч үхнэ, тэглээ ч гудийхгүй дайчин улс. Хаа нэг цөхрөн алдаад хүүе хаая гээд ирвэл сүржигнэхээ байчих гээд дээрээс гоё кину үзүүлдэг, тэгээ л буцаад сайхан болчино.

Хавдарын нас баралтаар дэлхийд нэгт, ходоодны хавдар хоёрт, элэгний хавдар нэгт гэх ухааны ямар нэг байдлаар улсын маань нэрийг урдаа гаргасан уралдаан зөндөө, эх үр хоёр яс салах нь эгээ дайнд явахын дайтай,  энд тэндгүй эмчилгээний зардлын гуйлга хандив явж л байна, цөхөрнөө л гэж байхгүй, хамаг мөнгөө харийн зочдыг хэд хоног урьж дайлахад гудийхгүй цацна, яадын үхсэн. Ер нь та нар шиг аяганы амсар зуулгахгүй байсан ч хамаагүй ашиг орлоготой, бизнест ээлтэй л бол хөрөнгө оруулдаг гурианууд, хамаг мөнгөө шинжлэх ухаан, үйлдвэрлэл үйлчилгээнд хийж хорголоо тоолдог жижиг гарууд ч биш.  Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ гэж  үзнэ.  Айлд сайхан зочлуулбал аль байдгаа эргээд барина. Та нарыг тиймгүй гэж мэдэхээс хойш АСЕМыг бол аяганы хариу төдийхөн харж ч хийж байгаа юм биш, амьдрал хог дээр үсрэх тусам хөх толбот, босоо заяат Монголчууд хэчнээн цөхөршгүй, хэчнээн тэнгэрлэгээ харуулах гэж хийж байгаа юм.

Улсын өр ч засаг замбараагаа алдсан, тэр хамаагүйэ, цөхөрнөө л гэж байхгүй, дахиад наядаар тоологдох өр тавина, тэрийгээ төлж чадах эсэх нь бүрхэг хэдэн иргэддээ 5%-ийн зээл болгоод өгчихнө. Тэрнээс болоод төгрөг цаас болж, түмний амьдрал тартагтаа тулсан ч сийхгүй, ер нь л цөхрөхгүй дээ цөхрөхгүй, дэндүү дээ дэндүү.

Та нар хөөрхий тоо тооцоогоор л бизнес хийдэг улс, тэр дунд нь теарт чинь л байдаг урлагийг оруулаадахсан чинь цочирдсон бололтой. Тэхдээ байна шүү дээ, дэлхийн эдийн засаг сайнгүй байна, сайн дуулж хуурджийх хэрэгтэй. Монголд ч сайнгүй зөндөө л уджийна, бид дуулж хуурдаа л, барилдаа л, сүслээ л  мөргөө л, шилдэгжүүлээ л яаж ийгээд аргацаагаад яваа л байна даг. Очоод ярих төсөл, онцын бизнес эдийн засаг байхгүйг хэлэх үү гаргаж чадах ганц  аргаа зааж өглөө, тусгаад л ав.

Ер нь бид чинь угийн хонио хариулж явахдаа л хангинатал дуулж ирсэн ард түмэн. Бичиг цаас зөөж тээдэггүй болохоор билиг оюунаа аман зохиолдоо шингээж, үнээ хэлэхдээ дэмбээдэж, үзэл бодлоо дуулж, шүлэглэж ирсийн. Одоо хэддүгээр зуун нь хамаагүй тоо тооцоо шүтдэг та нарын аргыг дагаж доош орохгүй, дэлхийн дэвжээн дээр ардын урлаг ба аж ахуйн нягт шүтэлцээг үзүүллээ, та нар даанч миадаад ойлгоогүй мөнгө горьдож үйлээ үзжийнэ гэж ойлгосон байна.  Уг нь бол их түүхт, босоо заяат, хөх залаат монгол түмний цөхөршгүй чанар, агуу ухааныг үзүүлсэн юм шүү.

Ер нь нэг юмыг ойлгоорой, Монголчууд цөхөрдөггүй л байхгүй юу...

 

 


avatar
    • Zochin
    • 202.179.25.*

    Ydaj zuw bichchih l dee !

    • Зочин
    • 103.229.123.*

    Hoshignoson yum olj harahgui l bn shuu

    • OG
    • 103.26.195.*

    Сайхан ёж бичжээ, ингэж л бичихгүй бол ойлгохгүй хэдэн босоо тэнгэр заяатай хүмүүс байнаа байна :P

    • tenegiin dotor uujuu
    • 165.222.184.*

    alternatively

    • bi
    • 103.23.51.*

    hoshignol shuudeee

    • Зочин
    • 124.158.124.*

    Ертөнцийн бөгсөнд суугаа бүдүүлгийн дээд бүдүүлэг монголчууд, машин унаад замын хөдөлгөөнд мөрөөрөө явж чаддаггүй малнууд, нэг нэгэнтэйгээ ярих гээд хэрэлдчихдэг зэрлэгүүд хаа байсан хол очоод дуугаа дуулаад мөнгө царайчлаад явсан нь үнэн шүү дээ

    • Lvnzed
    • 103.229.123.*

    Ard tvmniig basch doromjilj boldgvimdaa medernee neg udur iim ch xvmvvs bishdee

    • зочин
    • 182.160.32.*

    чи ямар агуу юм бэ, чи монгол хэл мэддэг гадны хүн үү, бичсэнээс чинь тэгж бодлоо, чи лаг соёлтой юм байна, бас ертөнцийн дээвэр дээр суудаг юм байна, гэхдээ би чамд атаархахгүй л юм байна

    • Зочин
    • 124.158.77.*

    Яана даа. Солиотой тэмдэглэл үү. Хошигнол арай өөр байдаг. Бичих гэж заваан тантан хийх юм даа

    • Зочин
    • 150.129.143.*

    hahahahaha

    • zochin
    • 122.201.31.*

    ene honio hariulj yavj bgaad bolchino doo gesen uzleesee hezee salah ve? uraldaj hugjihgui bol hugjsun uls ni chamaig uy udmaar ch,e honi hariulah tavilantai bolgoh geed bgaag oilgohui bna uu?

    • МЭӨ
    • 103.229.120.*

    Sayaxan Egypt ornoor orj Pyramid uzlee, Xamngiin turuund ex oron mini l bodogdoj blee. Olnii nudend yamar xaragddag bol. Bid er ni yamar ireedui buteegeed bainaa gej, Egyptuud xamag saixan zuilee 4000 jiliin umnu bid gaixamshigtai bsan delxiig ezelj bsn geed l xeden chuluun avch uzuuleed l gariin mungu avaad l zogsoj baix sanaatai. Mash yaduu, zalxuu , boxi zavaan xumuus sanagdsan. Yadaj xudulmurch, tseverxen bval XURUNGU ORUULALT orj irdeg yum bain gedegig uxaarch yavlaa.

    • niitleluudiig n unshih durtai, sain medeeleltei site
    • 43.242.242.*

    Oyu

    • Зочин
    • 202.21.116.*

    Hoshignol?

    • Зочин
    • 182.160.35.*

    Ter svvliin hoh zalaat gedgees busad n saihan heljee. bid ugaasaa tsohordoggvi ym

    • Зочин
    • 202.9.41.*

    Mongolchuud bish, Saihan ileg, bayartosgt Elbegdorj 3 l tsohrood baina

    • Зочин
    • 103.229.123.*

    tsohrolgui yahuude

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5417

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 17%
  • 69%