ТАНД БАЯРЛАЛАА: Хүүхэд хамгааллын хуулиуд батлуулсан С.Одонтуяа гишүүн болон ажлын хэсэгт

trends.mn хүнд ээлтэй, нийгэмд тустай ажил үйлс хийж бүтээсэн улстөрч, спорт, урлаг соёл, бичиг оюун, бизнесийн лидерүүдийг дэмжих, сайн сайхныг сурталчлах, нэг нэгэндээ талархах соёлыг дэлгэрүүлэх зорилготой  “ТАНД БАЯРЛАЛАА” буланг эхлүүлж байна.  Байнга болохгүй бүтэхгүйг шүүмжлэх биш болж бүтэж байгаа ажил үйлс хийгээд түүний эздийг эерэг өнцгөөс мэдээлж байх нь нийгэмд итгэлцэл, үлгэр дууриал, эерэг хандлага авчирдаг.  Эхний дугаарт өнөөдөр батлагдсан Хүүхэд хамгааллын тухай болон Хүүхдийн эрхийн тухай хуулийн төслийн ажлыг хэсгийг боловсруулж, батлуулсан УИХ-ын гишүүн С.Одонтуяад болон  ажлын хэсгийнхэнд Монголын мянга мянган хүүхдийн өмнөөс Баярлалаа!

 Ажлын хэсгийн олон сарын судалгаа, хөдөлмөрийн дүнд өөрийнхөө ертөнцийг дөнгөж зураад будаж ч эхлэлгүй хорвоог орхих тэр бяцхан зүрхнүүдийг, өдөр бүрийн хүчирхийлэлд өсч өндийх боломжгүй нухчин дарагддаг нахиануудыг, амьдралыг тэр чигээр нь хараар бүр тас харанхуйгаар төсөөлөн бүдэгхэнээр сүүмэлзэх гэрлүүдийг  хамгаалах хууль эрхзүйн орчин бүрдлээ.

Хоёр хуулийн төсөл дээр иргэд, олон нийтийн саналыг өргөн хүрээнд авах ёстой гэж УИХ дахь эмэгтэй гишүүд болон хүний хөгжил, гэр бүл, хүүхдийн асуудлыг дэмжих лобби бүлэг үзсэний үндсэн дээр анх удаа орон даяар “Хүүхдийн эрхийн ногоон карт” аяныг өрнүүлж, хүүхэд, эцэг, эх, багш нарын саналыг хүлээн авч, хуульд тусгасан аж. Ингэснээр уг хууль энэ парламентын түүхэнд иргэд олон нийтийнхээ саналыг хамгийн ихээр тусгасан хууль болжээ.

Монгол улс гурван хүн тутмын нэг нь хүүхэд болох залуу улс хэдий ч хүүхдийн эрхийн зөрчил амь бөхтэй оршсоор байгааг trends.mn цуврал нийтлэлээр хүргэж ирсэн билээ.  Тухайлбал, 2014 онд гэмт хэргийн улмаас 817 хүүхэд гэмтэж, 101 хүүхэд амиа алдсан бол зам тээврийн осолд 1212 хүүхэд өртөж, хурдан морины уралдааны үеэр 621 хүүхэд мориноосоо унасан байна. Түүнчлэн шүүхээс 1151 хүүхэд ял, шийтгэл сонсч, 10.100 хүүхэд аюултай, хүнд хэлбэрийн хөдөлмөрийн мөлжлөгт өртжээ.

Хүүхдийн эрхийн талаар тунхагласан суурь хуулийн зэрэгцээ хүүхдийн эрүүл мэнд, бие махбод, ялангуяа сэтгэлзүйд учирсан хохирлыг арилгах, тухайн хүүхдийн сэтгэлзүйг хэвийн байдалд оруулахад зайлшгүй хэрэгтэй  процессын хуультай болсноор

  1. Улсын хэмжээнд хүүхдийн эрхийг хангах үндэсний тогтолцоо бий болно
  2. Хүүхэд хүчирхийлэлд өртсөн тохиолдолд хэрхэн хамгаалах вэ, мөн урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрхэн зохион байгуулах вэ зэрэг харилцааг зохицуулна
  3. Хүүхдийн эрх, хамгааллын цоо шинэ эрхзүйн орчин бий болж буйг хууль санаачлагчид онцолжээ.

Хүүхэд хамгааллын тухай болон Хүүхдийн эрхийн тухай хуулийн төслийн ажлыг хэсгийг боловсруулж, батлуулсан УИХ-ын гишүүн С.Одонтуяа болон  ажлын хэсгийнхэн

 


avatar
    • nylh huuhdig mongo oloh heregsel bolgood ter haluun huiten bohir gudamjind tevreed guilga guigaad suuj bdg humuusees huuhdig ni uls hamgaalaltand avaasai gej bi mash ih zalbirdag
    • 43.242.242.*

    irgen

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4875

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%