Хан ресурс Монголын Засгийн газартай тохиролцоонд хүрснээ зарлав

Монголын засгийн газрын эсрэг хэрэг дээр арбитрийн шүүхэд ялалт байгуулсан "Хан ресурс" компани хохиролтой холбоотой нөхөн төлбөрийг төлж барагдуулах, шийдвэрлэх тал дээр Монголын засгийн газартай харилцан тохиролцсон хэмээн компанийн зүгээс мэдээллээ.

Сангийн сайд Б.Болорын мэдэгдсэнээр

“Монголын Засгийн газар, Хан ресурсын хооронд олон улсын арбитрын шүүхтэй холбоотой бүх асуудлуудыг үр ашигтайгаар харилцан шийдвэрлэх санал нэгдэлд хүрсэн. Энэ нь Засгийн газрын зүгээс хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах чиглэлд хүчин чармайлт гаргаж буйг харуулах болно”

гэсэн байна.

2009 онд манай улсын засгийн газраас "Хан ресурс" ХХК-ийн Дорнод аймагт эзэмшиж байсан ураны тусгай зөвшөөрлийг цуцалснаар дээрх маргаан үүссэн. Улмаар Монголын засгийн газар Олон улсын арбитрын шүүхэд дуудагдаж, хоёр жил дамнан үргэлжилсэн шүүх хурал эцэслэн шийдэгдсэн юм.

Шүүх хурал 2012 оны тавдугаар сард Францын Парис хотод эхэлсэн.Олон улсын арбитрын шүүх "Хан ресурс" ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч,  Монголын Засгийн газар Эрчим хүчний гэрээ, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн гэж үзжээ. Арбитрын шүүх "Хан ресурс" компанид учруулсан хохирлыг компанийн шинжээчдийн гаргасан тайланд бус ТЭЗҮ-д зарцуулсан хөрөнгийн одоогийн өртгөөр тодорхойлжээ.Монголын засгийн газар 2009 оны долоодугаар сард тус компанийн ураны тусгай зөвшөөрлийг цуцалснаар "Хан ресурс"-т 80 сая ам.долларын хохирол учирсан гэж үзээд, дээр нь Лондонгийн банк хоорондох зээлийн хүү буюу LIBOR нэмэх нь  2 хувь төлөх ёстой гэж шийдсэн байна.Түүнчлэн арбитр, өмгөөллийн зардал болох 9,1 сая ам.долларыг "Хан ресурс" ХХК-д бүрэн олгох шийдвэр гаргаж байсан юм.

Өнгөрсөн 7 хоногт компанийн зүгээс “Khan Resources” компани Канадын Засгийн газарт хандан "Монголын Засгийн газар арбитрын торгуулиа төлөх хүртэл" Монголд үзүүлж байгаа зээл, тусламжаа зогсоох хүсэлт гаргасан, Канадын Засгийн газар Монгол Улсад жилд 4 сая канад долларын тусламж үзүүлдэг гэж тус улсын хэвлэлд онцолж байсан юм.

Канадын талаас өгсөн зарим нэг уурхай, дэд бүтцийн төслүүдийг худалдах, олборлох лицензийг дуудлага худалдаанд оруулах төлөвтэй гэсэн хариултаас өөрөөр одоогийн байдлаар Засгийн газрын зүгээс ямар хэлбэрээр хэдийг төлөх тохиролцоонд хүрсэн нь тодорхойгүй байна. 

Эх сурвалж: Terrence Edwards, Reuters

  • Хаштагууд:
  • #FDI

avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4977

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%