– Өвчин тусчээ
Энэ ер нь юу гэсэн үг вэ?
Нано технологийн дэвшлийг анагаахад авч ашигласны үр дүнд
– Эсээс Biomarker (био тэмдэгт) гэгдэх тусгай уураг ялгарах явдал
гэдэг хариулт гаргаж авчээ. Тэгээд тэр био тэмдэгтийн хэлбэр дүрсийг нь сонжвол ямар өвчин болох нь ч тогтоогдох гэнэ.

Өөрөөр хэлбэл, эсүүд хэвийн бус болохоороо био тэмдэгт гэдэг сигнал цацдаг юм байна. Харин тэр сигнал нь 10 нано метр дайны хэмжээтэй буюу, хүн мэдрэхийн аргагүй өчүүхэн биет тул, хэвийн бус болсон эс даамжраад, ужиграад, утгаа алдсан хойно нь сая бид өөрсдийгөө өвчин туссан болохыг анзаардаг байна.

Харин сүүлийн үеийн нано технологийн дэвшил энэхүү био тэмдэгтийг илрүүлж чаддаг болтлоо хөгжөөд байна. Яаж вэ гэхээр ухаандаа тэр био тэмдэгт болгоны хэлбэрт тохирсон бэлдмэл байхад л, түүнд нь био тэмдэгтүүд тээглэж тороод баригдах маягтай юм.

Иймэрхүү нарийн технологийн ачаар тун удахгүй бид өвдөхөөсөө өмнө ч өвчнөө оношилох, оношлоод зогсохгүй анагаах ч боломжтой болох шинжтэй. 

Жишээлбэл сүүлийн үед байнга яршиг уддаг шинэ төрлийн томуу (Influenza) гэж байна. Тэрний вирусыг шинжлэх гэж 2 долоо хоногийн ажил болдог бол, дээрх шинэлэг аргыг хэрэглэх юм бол ердөө 3-хан цагт тогтоочихдог гэнэ.

Яаралтай оношлогоо шаарддаг өвчиний нэг бол яриа байхгүй хорт хавдар. Учир нь нэгэнт даамжирсан хавдар бол хэсэгтээ амь торгоохоос өөрөөр яаж ч чадахгүй нь олонтаа. Гэтэл одоогийн байдлаар нийт хорт хавдрын 20%-ыг л "амжиж" оношилж байна.

Түүнээс гадна хорт хавдарт арай бууж өгөх болоогүй амийг аврахын тулд өнөөгийн европ анагаах дэндүү болхи арга хэрэглэдэг. Хорт хавдрын эсрэг эм уухад, түүний ердөө 2% -3% нь л хорт хавдрын эсэн дээрээ очиж, үлдсэн 98% нь хавь ойрын хамаг эрүүл эсүүдийг сүйтгээд дуусдаг гэж байгаа. Тийм ч учраас хорт хавдрын эмчилгээний үеэрх харш нөлөө (хариу реакц) нь маш хүчтэй байдаг.

Үүний эсрэг арга хэрэгсэл болгохоор нано капсул гэдэг санаа яригдаж байгаа сурагтай. Тэр нь эмийг нано метр хэмжээний тусгай хэлбэртэй капсулд хийгээд уух арга юм. Тэр капсулынх нь гадарга нь зөвхөн хорт хавдрын эсэнд тордог олон тооны товгороор бүрхэгдсэн тул хорт хавдрын эсэн дээр очиж байж л сая дотрох эмээ задлах юм. Дээрээс нь уг капсулын хэмжээ нь жирийн судасны ханаар багтаж гарахааргүй боловч хорт хавдарт идэгдсэн хэсгийн хананы нүхээр багтдаг байхаар нарийн тооцоологдсон байна.

Хорт хавдарын вирус их шунахай, судасны хананы нүхийг томсгож байгаад илүү их тэжээл сорох гэж санаархдаг учир тэрэнд нь дөрөөлөөд өгөөшөө тохируулж өгч байгаа хэрэг.

 


Өөр сонин гэвэл, сүүлийн үед хиймэл вакцин хийдэг болж байгаа юм гэнэ. Ингэж хэлэхээр
– Вакцин чинь угийн л хиймэл биз дээ?
гэж бодож магадгүй.
Вакцин гэдэг нь ерөнхийдөө өвчин үүсгэгчийг маш бага тунгаар шингэлсэн зүйл байдаг. Тэр нь бие рүү нэвтрэхээр бие организм түүнээс өөрийгөө хамгаалж эсрэг биетүүд ихээр үйлдвэрлэсний дүнд жинхэнэ өвчлөлтөөс сэргийлнэ гэсэн тооцоогоор хийдэг арга. Гэтэл зарим тохиолдолд нөгөө эсрэг биетүүд нь гарч ирэх гэсээр байтал вакцинаасаа өвчин тусах явдал бас байдаг гэнэ.

Хиймэл вакцин энэ асуудлыг шийдэж чадна гэнэ. Жинхэнэ өвчин үүсгэгчтэй усны дусал шиг ижилхэн боловч, нэгэнт хиймэл учраас өвчин үүсгэнэ гэж байхгүй. Гэсэн ч биеийн дархлааны систем жинхэнэ хулхийг нь ялгахгүй тул эсрэг биет үйлдвэрлэж гардаг гэнэ. 

Худлаа ярихад ч бас хэмжээ хязгаар гэж юм бий шүү гэж бодож болох юм. Гэхдээ л биеэ хуурамч вакцинаар залиллаа гээд хожно уу л гэхээс хохирохгүй байх.

Гэх мэтчилэнгээр нано түвшний эмчилгээ оношилгооны технологи хөгжсөөр байна. Одоохондоо бодитоор практик болж амжаагүй  ч хэзээ нэгэн цагт, нэг их удахгү бидний амьдралд нэвтрэх биз ээ.


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4684

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%