Боловсролын яам СТРАТЕГИЧГҮЙ боллоо. Одоо...

Би жирийн нэг судлаач хүн. 1990-ээд оноос хойшхи олон шуугиантай материалуудыг эх сурвалжаар нь цуглуулж товъёонд оруулаад хадгалж байгаа. Мүүнийн шуугианыг анх гарсан өдрөөс нь хадгалж байна. Алтан цөгцний Төмөрбаатар, Өвөрхангайн Тарагтын Мөнхцэцэг, Ромбо-той холбогдсон Дашцэрэн, Мистер Флинны айлчлал, 17 чингэлэг Спирт, Холландын цагдаа Жаргаланхааны айлчлал, Гал гаргадаг Өнөрмааг. Эд бүгд Ардын Эрх сонинд томоохон нийтлэл бичсэн академикчдийн түүхэнд үлдээсэн сонирхолтой эх сурвалжууд шиг хожим сонирхолтой материал болох байхаа.

Сүүлийн үед гарсан шуугианы өнцөг нь Мүүн байв уу? Насанбаяр байв уу? Бидэнд толгой өвдөх маш олон асуудал байна. Бүр маш их. Олон шуугиант асуудлаас Мүүн илүү онцлогтой, олон нийтийн сонорт хүрлээ. Тэгээд хэсэг хугацаанд өндрөө авч байгаа бас л мартагдана. 1930-аад онд хамгийн өндөр боловсролтой Германд нийгмийн сүлжээний технологи байгаагүйгээс Фашизм ялсан бол 21-р зууны хамгийн эмзэг боловсролтой Монголд Нийгмийн сүлжээний технологийн ачаар Фашизм ялж магадгүй болчихлоо гэж айж байна.

Нийгэм хэд хоног Мүүн, Мүүн биш гэж хуваагдлаа. Ядуу хүний зовлон ямар их юм бэ? гэхээс илүү юм мэдэхгүй хүний зовлон ямар Ичмээр юм бэ? гэдэг байдалд улс орон тэр чигээрээ зовж, том нь ичиж, бага нь уйлмаар адал явдал ар араасаа гарч ирж байна.

Юунаас болов? Боловсролын яамнаас болсон хэрэг. Манай боловсрол яам ажлаа мэдэхгүй, өдөр тутмыг өнгөрөөсөн үлбэгэр байдалтай байдгаас 25 жилийн Монголын төөрөгдөл эхэлсэн. Хамгийн чадвартай сэхээтнүүд нь хүртэл нам байгуулаад хаа газрын нэг дипломгүй нөхөрт хуурагдаж байх жишээтэй.

Боловсролын үе үеийн бүх сайдуудаас энэ нь ингээд дорвитой ажиллачихсан гээд дүгнүүлчих сайд алга. Хамгийн боломжтой төсөвтэй, хамгийн тогтвортой ажилласан Ц. Гантөмөр сайдын стратеги боловсруулагч генерал нь албан тушаалаасаа огцорлоо. Ичсэн хүн хүн алнаа гэдэг шиг өөрийн чимээгүй гүрийлт, эс үйлдлээр нийгмийн сүлжээг самарч, самарч мэлзсээр байгаад эцэст нь унаж байна. Үүний дараа гарах үр дүнг хэн хариуцах вэ?

Насанбаярыг унахад их сургуулийн олон багш нар баярлаж байна. “Өө ашгүй. Одоо нөгөө нээх гээд байгаа ангиа хөөцөлдөнөө”, “Өө ашгүй одоо хуучин хэлбэртээ орох нь” гэх мэтээр. Гэтэл цаана нь хүүхдүүд хохирно. Яамнаас хэрэгжүүлж байгаа их сургуулийн шинэчлэлийн хөтөлбөр бодлогын хувьд зөв замаар явж байсан юмсан.  Манай сургуулийн хувьд гэхэд 26.000 оюутантай төөрдөг байшинд Италийн брэнд гутлын үнээр Үндэсний брэнд болсон Инженер, технологич нараа бэлтгэж байна. Дээд боловсролын шинэчлэл хэрэгжиж эхлээд дөнгөж замын дундаа явж байна. ШУТИС-ийн ТУЗ-ийн даргаар найз маань ирэхэд би баяр хүргэж гар барихдаа “За найз минь ШУТИС-ийн төлбөрийг улс төрчид биш ТУЗ нь мэддэг болгоод өг” гэж хүссэн. Тэр хүсэл бид 2-т мөрөөдөл байжээ.

Одоо оюутнууд нь мэргэжлээ сонгочихоод ерөнхий эрдмийн хичээлээр Ахлах сургууль шиг балбуулж балбуулж 3-р курсдээ мэргэжлийн хичээлүүдээ үзэж байна. Зарим Профессорын багийн багш нар өөрсдөдөө зориулсан гоё нэртэй мэргэжлийн ангиудтай, хичээлийн хөтөлбөртэй болчихлоо.  Энэ бүх холион бантанг эцсийг нь үзэлгүй ингээд зогсоочихвол бүр л бантан болно. Энэ шинэчлэлийн үр дүнг судлаачид, шинэчлэл хийж байгаа албан тушаалтнууд нь юу гэж харж байна аа? Б. Насанбаяр ажиллахын хувьд Яамандаа үнэхээр сайн ажиллаж байсан юм байна лээ. Яамны бодлого бол багийн ажил байх ёстой. Багийн ажил гэдэг бол “орлуулж болохгүй хүн байдаггүй” буюу үүрэг хариуцлагаа очих газартайгаа хамт ойлгосон багийг хэлдэг. Багаараа ирээд хийсэн ажлаа үнэлүүлээд багаараа явдаг байх учиртай. Гэтэл стратегийн багийн генералаа алдсан Боловсролын яам цаашид шинэчлэлээ хэрхэн үргэлжлүүлэх нь тодорхойгүй. Одоо халах төдийд байгаа бантан буцлаад амт орох уу, бүр жонхуурах уу, эцсийг нь үзэхэд хэрэгтэй мэргэжилтнээ нийгмийн шүүхээр оруулаад тавиад туулаа. 

Мөнгө л өгч байвал түүн рүү хошуурцгаадаг төрийн өөрийн толгойгүй байдлыг Боловсролын яам ч давтаж ирсэн. Хойшид ч энэ хэвээрээ байх уу? Яагаад ийм явуургүй зүйл хийгээд орхиод явчихдаг, түүнийхээ төлөө хэн ч хариуцлага хүлээдэггүй юм бэ? Өөрийнхөө дэргэд тинк танк нь болж өгдөг судлаачидтай байгаагүйн аюулыг улс төрчид яг өнөөдрийх шиг Нийгмийн сүлжээний технологи өндөр хөгжсөн орчин үед байнга амсах болно. Боловсролын яам Нийгмийн сүлжээний давалгаанд ялагдлаа. Яам нийгмийн сүлжээг хянах, цагдах эрхгүй энэ цаг үе дор ямар хүмүүс бэлтгэснээ өөрсдөө ойлгож байгаа болов уу? Дараа нь ямар шашинтай, ямар зорилготой хүн ирж бидний хүүхдүүдээр тоглох юм бол? Төр монгол хүний төлөө боловсрол, эрүүл мэнд хоёроо нэн тэргүүнд босгож ирэх шаардлагатай байна. Тэгэхгүй бол адаг сүүлдээ Монгол хаачихыг боловсруулаагүй хаясан монгол хүнээр нь дүүрсэн Нийгмийн сүлжээ заадаг болох нь. 

 

ШУТИС-ийн Ахлах багш, Дэлхийн Энхийн Их Наадам ТББ-ын Гүйцэтгэх захирал Д. Сэрдарам.   


avatar
    • Амараа Монгол
    • 103.229.122.*

    Зиа харж байна уу? Энэ нийтлэлийг бичсэн энэ нөхөр шутис.н ахлах багш нь мүүн. насаа авгай ерөөсөө бүх ажилчидыг чадах чинээгээрээ мүүнээр сольж байсны жишээ?

    • Зочин
    • 202.9.42.*

    инженерийн сургуулийн түүхийн багш ийм юм ярих үнэмшилг.й сонсогдожбайна, насанбаярыг өмгөөлөх хувийн шалтгаан байна уу

    • Бүрээ
    • 43.242.243.*

    Одоо монгол сэтгэлтэй монгол ухаантай стратегич тавьчихад л болоо юм бишүү.Үүнийг хийчих чадвартай олон хүн байна.Гол нь гадаад гоё монгол бол яахав дээ гэсэн хүн л бүү байгаасай

    • Зочин
    • 202.9.42.*

    Үүнийгээ бичихгүй нэрээ тавиад өнгөрч болох бсн. Хэлэх үгтэй, хийсэн ажилтай, гаж солиу юм нийгэмд тараагаагүйдэ итгэлтэй бга л хүний шинж

    • Зочин
    • 202.9.40.*

    Дэлхийн Энхийн Их Наадам ТББ-ын Гүйцэтгэх захирал Д. Сэрдарам гэж байна, хаха

    • Зочин
    • 103.9.90.*

    Их сургуулийн багшийн өнцгөөс харж бичсэн байна. Байдал ийм л байгаа. Үр дүнтэй ажил хийж байсан. Одоо хэн ирж яаж самрах бол. Өнгөрснөөс нь юм ухаж гаргаж ирээд харлуулна гэвэл цагаан хүн үлдэхгүй шүүдээ.

    • ZOCHIN
    • 202.5.194.*

    NASANBAYRTAI NASANBAYRGUI DEED BOLOVSROL HUGJIJ IRSEH SHUU. BAGA ANGIIN BAGSHIUN NUDEER UH SURGUULIIG HARDAG HUNTEI TA SANAL NEG BAIGAA BOL HAMTDAA MUUN RUU ZAILAA

    • JT
    • 202.70.42.*

    Vvnig bichsen hvn moonist yu shig bnshdee.Omoorch bgan argagvi shvvdee. Moon n gemt hergin shinjtei, olon ulsad horiglogdood bga bguulga. Mongold ch gesen neleen gvnzgi shingesen gedgig hvmvvs barimttaigaar gargaj tawiad bn. Ene hvn gol hvmvvsig neg bn. Mon yawuulj bga vil ajillagaa n neelttei bish bn. 2013 onoos l etseg eh nar sonin vg hellegtei hvvh;in nomnuud surguuliud ashiglaad bn geed shuugiad bsan. Ene chin shinchlel yumuu. Bvh zvil barimttai bh yostoi. Ymar shinchlel higeed bgaagaa ard irgeded vzvvleldee.

    • Sudlaach
    • 59.153.115.*

    Nasanbayaraa umuurch bichsen bna ooo tiim yum bol uuruu deeshleed garaad uurchlult hiigeechee

    • зочин
    • 202.21.100.*

    Дэлхийн Энхийн Их Наадам ТББ-ын Гүйцэтгэх захирал Д. Сэрдарам. гэнэ үү чи бас л Мүүн байна шдэ чи болио бүтэхгүй наад явуургүй яриа чинь байна.

    • Зочин
    • 122.254.126.*

    ха ха нээрээ тийм байна

    • Оюунаа
    • 182.160.32.*

    энэ бүгдийг сонсоход хүнд байна.

    • Оюунаа
    • 182.160.32.*

    нэг хэсэг нь отгонбаярын хүмүүс, нөгөө хэсэг нь гантөмрийн хүмүүс. нэг хэсэг нь Кембрижийг эхлүүлсэн хүмлүүс, тэрнээсээ болоод ад шоо үзэгдсэн хүмүүс. Нөгөө хэсэг нь Кембрижийг олон улс гэж нэрлэсэн хүмүүс. Сүлийн японы бодлого орж ирж байна. Учир нь Гантөмөр сайд Японыг барьдаг. Толгойд тодорхой юм байхгүй хүмүүс л ингэж тал тал тийшээ хамхуул шиг хийснэ биз дээ. Боловсролынталаар 'А'ч байхгүй, IT-гийн сайдтай, түүнийгээ л хагас дутуу ярих дуртай

    • Ганбат
    • 182.160.32.*

    санал нэг байна. Яам хэдэн хэсэгт хуваагдсан. Насаатай ажиллах хүнгүй болсон. Бүх ажлыг Насаа л хийдэг, бусад нь хийдэггүй. Сонирхол байдаггүй. Дээд боловсролыг Насаа л мэддэг, багыг Насаа л мэддэг, хөтөлбөрийг насаа л мэддэг, Гадаадын төслийг Насаа л мэддэг. гэтэл Насаа нь сургуулийн өмнөхөөр МУБИС-ийг төгссөн хүн байдаг. өөрөөр хэлбэл, цэцэрлэгийн багш.

    • алтан цог
    • 182.160.32.*

    Дэлхийн Энхийн Их Наадам ТББ-ын Гүйцэтгэх захирал гэдэг чинь бас нөгөө мууэртэй Мүүн биш биз дээ? За тэр ч яахав. Эдмоны Энхбатын ярьж байгаагаар 'юмаа мэдэхгүйгээс болоод байна, цаана чинь'гэж үнэн үг шүү. Үнэхээр боловсролын салбарын толгойд сууж буй улсууд, бодлого боловсруулагчид ч гэсэн юмаа мэдэхгүй байна. 93-р сургуулийн Батсүх, Сүглэгмаар, Энхпүрэв гэж нэг ийм улсуудаар ажлаа хязгаарлаж энэ 4 жил явлаа. Хэрхэн явсныг болосролынхон сайн мэдэж байгаа, тэр хэрэгжилтийн багийн үйл ажиллагаа, чадваргүй арга зүйчдээс бүрдсэн мэргэжил дээшлүүлэх институт, залуу захиралтай хүрээлэнгийн үйл ажиллагаа. Шинэчлэх гэж байгаад бүүр сэгсрээд хаясан үйл ажиллагаа зэрэг нь өнөөдрийн байдалд хүргэсэн юм. Дээд боловсролын түвшин бол бүүр хаягдсан

    • Зочин
    • 59.153.87.*

    Үүнийг бичсэн энэ нөхөр бас МҮҮНий нэг новш байхнээ. Зайл чи цаашаа наад хүүхэнтэйгээ.

    • Zochin
    • 122.201.22.*

    Bas neg Muunch nohor bna sh de , Ulaan tsaim hudlaa heleed guriigeed bgaag n harsaar bj ingej omooroh shaardlaga bgaa l yum bna, Buhel buten yam Nasanbayartai bayargui boloh bailgui de, sdaa gej heleh ch ug oldkuim

    • Зочин
    • 202.55.183.*

    Ганцхан Насанбаяраас хамаарсан шинэчлэл, бодлого байсан бол төрийн бодлого биш л байна даа. Тэртээ тэргүй сонгуулийн дараа халагдаад явах нь тодорхой л асуудал байсан даг

    • Зочин
    • 103.57.94.*

    мүүний генерал мөн байх өө.

    • zochin
    • 122.254.126.*

    hasanbayr 1999 ond tsetserlegiin bagshiin collegiig tugssun hun shuudee. suuldee UBIS-tei negdsen bh.

    • shildeg moonchin
    • 92.225.57.*

    30 onii facism gej jirgeerei gej ta nar daalgavar avsan geluu hahaah, moonchin, enh taivnii shagnal taraagch guai bas mongoor jirgedeg baijee...bolij uz zugeer, naad hudlaa gonshigonohoo odoo zogsoogooch...nasanbayaraas iluu hun mongold bhgui yu, ochnoon jilmhuuli busaar toriin alband bsn, arai gej 62 onoogoor ongorson jil l toriin albanii shalgalt ogson geed shalguulbal bur ih yu garch ireh bh shuu...

    • shildeg moonchin
    • 92.225.57.*

    Za mod taridag nertei bas neg shildeg moonchin saihan saraachaa shiv dee...nasanbayartaigaa hamt yvsan bai daa...

    • Зочин
    • 202.55.183.*

    Мод тарьдаг нь бол үнэн юм. Мод тарихад нь мүүн огт хамаагүй байх. Ер нь тэгээд хамаатай байлаа ч гэсэн мод тарих бол ямарч шашинд буян л даа

    • mn
    • 207.229.185.*

    xarj bga bizdee coshial netiin nuluuguur xaranxui mass olnooroo tvrj asuudliig xaashnl bol xaashaa ergvvlj boldgiig...aimaar

    • Зочин
    • 202.9.42.*

    тийм бн

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4485

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%