'200 сая доллар чинь овоолсон шороо биш бүтээн байгуулалтад зарсан'

Төмөр замын төсөл дээр ажиллаж байсан А.Зориг хэмээх бизнес эрхлэгч залуу төмөр замын төсөл болон өөрт тохиолдсон явдлын талаар хувийн фэисбүүк хуудсандаа оруулсан тэмдэглэлийг ямар нэг нэмэлт засваргүйгээр хүргэж байна. 

Би, Х.Баттулгыг ч танихгүй, Ц. Элбэгдоржыг ч танихгүй.

Өөрийн хувьд ярих юм бол, 1998 онд Японы засгийн газрын тэтгэлэгээр яваад, 1999 онд Хитоцубаши гээд Японы эдийн засгийн сургуульд орсон, тэгээд сургуулийн ерөнхийлөгчийн хүсэлтээр 2003 онд магистрт шалгалтгүй дэвшээд, 2005 онд магистрт төгсөөд
, 2005 онд Дойче Банкины хөрөнгө оруулалтын банкинд орсон. Анхны жилээсээ жилийн 600000 (60 мянган доллар) иений цалингаар цалинжагдаад, компаний тэтгэлгээр Колумбийн их сургуулийн МБА-д ороод явсан. 2010 оноос Америкийн Сити банкинд шилжиж ажилласан.

Сүүлийн жилүүдэддээ, дэд ерөнхийлөгчийн албан тушаалд дэвшин, эдийн засгийн хүндрэлтэй үед (2009-2011 он) жилийн 30 сая иен буюу 300мянган долларын цалинтай байгаад, түүндээ ч хангалттай ажил хийж байсан. Сумитомо Мицубиши Финаншал Группт ЖИШЭЭ нь эдийн засгийн хүндрэлтэй үед нь 6 тэрбум долларын хөрөнгө оруулалт босгосон. Бусад жижиг (хэдэн зуун сая доллар) хөрөнгө оруулалтыг үл тооё!!!!

Ажлаасаа гараад, Монголд ирсэн, Төмөр зам дээр ажилласан. 

Анх ороход, МСS-ийн хүмүүсийг авч болохгүй гэхэд нь зөрөөд, зөндөө олон хүн авсан. Яагаад гэхээр тэд нар ажлаа мэдэж байсан, ажлаа зөв явуулахын тулд тэд нар шаардлагатай байсан болохоор!!!

Гэрээнүүд дээр ажилласан. Бараг бүх гэрээ угаасаа Energy Resource Rail-ийн хийсэн гэрээ тэр чигээрээ, нэн ялангуяа, үнийн дүн дээр тэр хэвээрээ байсан. Үнийн дүнг өөрчлөх эрх мэдэл байхгүй тул, бусад зүйл дээр ажилласан.

2014 онд улс 200 саяаасаа нэмж мөнгө төлөхгүй нь ойлгомжтой ( нийт төслийн зардал 900 сая гаруй доллар) болохоор нь дэлхийн олон банкнаас 800 сая долларын хөрөнгө босгох санал авсан боловч, засгийн газрын баталгаа өгөхгүй болохоор, бүх юм зогссон.

Яригдаад байгаа 200 сая доллар чинь угаасаа бүтээн босголтонд зарцуулагдсан. Зарим ажлыг чанар хангаагүй гээд мөнгийг нь олгодог ч үгүй байсан. Бүх ажлын төлбөрийг хяналтын инженер (Дойче банн компани), ЗТ яамны 2-3 хэлтэс, хөгжлийн банк, ЭЗХ Яам баталгаажуулж байж төлдөг байсан. Үе үеийн Ерөнхий Сайдууд нь ажилтай танилцаад л явдаг байсан шүү дээ. Даанч дутуу болохоор, шороо овоолсон гэдэг нэрээр үнэгүйдээд байгаа. Аудит авчраад юу хийснийг шалгавал маш ойлгомжтой!

2015 оны 11 сард, гэртээ сууж байсан, цагдаагийн газраас дуудсан. Яваад очсон, нэлээд хэд хоног Ганц худагт суусан.

Юу хийсэн, яагаад гэдгээ бол ойлгох ямар ч боломж байхгүй. Ямар үндэслэлээр, хэн хохирогч гэж мэдүүлэг өгөөд, яагаад баригдаж байгаа вэ гэдгээ асуусан "ард түмэн" хохирсон гэж тайлбар хэлсэн. Ард түмэн гэж яг хэн юм?

Хуучин ажиллаж байсан Монголын Төмөр Зам компани, түүний хувьцаа эзэмшигч Төрийн өмчийн хороо, эсвэл бонд зарцуулах эрхтэй Хөгжлийн Банк, эсвэл яамдууд нь гомдол гаргасан бол бас нэг хэрэг... Хэн хохирсон, гомдол гаргасан нь ойлгомжгүй...

Надтай хамт нэг гар утас эхнэр, хүүхдээ тэжээх гэж хулгайлсан 26-тай хэлгүй залуу болон зүгээр хар утас хулгайлсан залуу байсан

Одоо хүртэл би Монгол улсаас гарах эрхгүй.
Бүх мэдүүлгээ өгсөн.

Өнөөдөр тэгсэн цагдаа нар манай баранд орж ирж байна...

Энгийн хувцастай.

Цаг хэтрүүлсэн болон бусад асуудалтай бол цагдаагийн хувцастай л орж ирдэг...
Яагаад энгийн хувцастай байсан нь ойлгомжгүй...
Бараа түрээсээр ажиллуулдаг гэдгээ тайлбарлаад, эзнийх нь утсыг өгсөн

Хэрвээ би энэ чигээрээ холбоо барих боломжгүй болвол, улс төрийн хэлмэгдэлтэнд өртсөн гэж бодоорой!!!!

Нэмээд хэлэхэд, би хэн нэгэн хүний хүн биш шүү

- Манай аав Миний Мэддэг Баттулга гэдэг ном бичсэн
- Миний дүү охин, Petrovis-ийн ганц хүүтэй суусан охин (өөрөөр хэлбэл бараг л Энержи Ресурсын талын хүн)
- Миний дүү, анх Энержи Ресурсд ажилладаг байсан
- Надад зөндөө олон МCS-д ажиллладаг найзууд байдаг
- Би хувьдаа энэ төмөр замын төслийг Energy Resource Rail-ээр бариулах ёстой байсан гэж боддог г.м.


avatar
  • Гуравдагч этгээдээс сурвалжтай мэдээг редакцтай холиод гудамжны хараалаа энэ хавиар цацаад гүйгээд бга эбэхүүнүүд энэ мэдээг хараал үзэн ядалтаар дүүрсэн ам, тархи хоёртоо чихэж аваад сайхан амар. http://news.trends.mn/n/54758

    • ооо
    • 203.169.50.*

    Манай шүүх засаглал алдаатай хүнийг шууд яллах гэж байгаа юм шиг байцаадаг. Хамаг юмаа хэлээд байхад заавал өөрийн хэрэгтэй зүйлийг олох гээд төлөвлөсөн асуудал дээр но байхгүй бол ахиад өөр но гарахыг отох юм уу эсвэл эрж олж байж өөрсдийн зөв гэж олонд харуулах гээд байдаг энэ балиар аргаа болимоор юм. Ингэж асуудалтай шалгаж шалгачаад юм олохгүй болохоороо ичсэн хүн хүн ална гэгчээр өөр нэг зүйлээр барьцаалж амыг хаах арга руу шилждэг тийм л зүйл болоод байгаа юм бишүү.

    • Зочин
    • 45.55.32.*

    шороо овоолох бүтээн байгуулалт болсон юм бол Ухаа Худаг дах Энэржи Ресурсын барьсан цахилгаан станц, баяжуулах үйлдвэр гэх мэтүүд дэлхийн найм дах гайхамшиг болох юм бн л даа

    • Battulga iimerhuu zaluuchuudiig duudaj avchirch uma hilgeched inged zondon haidag hun. Odoo boltol, ooriih n helsneer 4 zaluu, eh orondoo irj chadahgui bga. hunii garaar mogoi barina gdg chin ene l bh. huviin company barichiya, tgd dara n uls ugi ged bhd
    • 80.98.245.*

    zochin

    • Зочин
    • 202.9.42.*

    uneniig l helsen bn, anhnaasaa tosov todorhoi bsn, uls sanhuujuulj chadahgui bgaa bol ulstoriin shiidver gargaad oor arga haih heregtei shuu dee, dotoodiin temtseldee ashiglah heregsel bolgood shiidver gargahgui bgaa ni tuiliin buruu

    • Зочин
    • 103.20.152.*

    hend ch hereggui tootsoo sudalgaagui, mungu ni hurehgui baisan yum bol yah gej hiisen yum be? chadahgui baisan yum bol yah gej iim balai yum hiideg bnaa. ter ih mungiig odoo tegeed hen tuluhiin huvi companiar ni bariulaad tatvar huraamjaa oligtoihon avaad yavj baisan bol udiid hechneen myangan mongol ger buliin amidral saihan baih bailaa. aldaa gargasan bol hariutslagaa uureh l yostoi tertee tergui nuursend ajillaj baisan olon zaluus ajil turulgui bolood amidralaaraa hohirood baij baina

    • Зочин
    • 85.179.170.*

    asuudlaa yrih bus zugeer hov jiv, hen negniig doromjilj maazrah gesen erguu humuus yasan ih baidag yum be...comment bichigsedee

    • Зочин
    • 150.129.142.*

    ingelee geed hun uruvdunu gej bodoo yu zarim ni tegeh l baih gehdee huuli uruvduhgui ee hu buruugui bol shalguulaad garaad irne shuu dee

    • bat
    • 203.194.114.*

    yu ch ideeguil yum bol zugeer sur bolhoor shalguulchinl biz de ner tsever

    • Зочин
    • 85.179.170.*

    zugeer shalgana gedeg odoogiin zasgiin ued ymar ch bolomjgui gedgiig uneheer medrehgui boltloo niigmees hol tasarhai amidardag garuud ih bna shuu...

    • bi
    • 202.170.80.*

    tegeed shalguulahgui bh yostoi yu

    • zochin
    • 223.221.231.*

    200 say$ shoroo bolgolkh hoorond Orosuud nuursnii uurkhain tomor zamaa taviad,China hamgiin sul hot gekh Huh hot oo hogjuuleed odoo metro tavlj bna. Haramsamaar tsag hugatsaa shuu .

    • Би хэн нэгэн хүний хүн биш
    • 59.153.113.*

    Яагаад дэлхийн эдийн засгийн байгууллагууд үнэлж байсан залууг саатуулж хорив???

    • төрийг хохироосон
    • 202.131.225.*

    төрийг хохироосон, төр гэдэг чин өөрөө ард түмэн, одоогийн засгийн төр ард түмэний санал зорилго нэгдэл дээр тогтож байгаа. бүх ард түмэн босож ирээд бид хохирсон гэх юм бол шууд цааз.

    • Зочин
    • 202.9.41.*

    Ямар үндэслэлээр, хэн хохирогч гэж мэдүүлэг өгөөд, яагаад баригдаж байгаа вэ гэдгээ асуусан 'ард түмэн' хохирсон гэж тайлбар хэлсэн. Ард түмэн гэж яг хэн юм?

    • bi
    • 202.170.80.*

    ard tumen gej bi ta, bid nariin tatvariin munguur ene tur tejeegddin. ter ih idsen uusan mungu chin bid nariin tatvaraar tulugduh bondiin mungu. theer tegj idej uugagui bsn bol bid nariin tatvar heregtei zuilde, yadj neg zam haltar hultar surguuli, heden turiin alban haagchin tsalin boloh bsin. teheer bid hohirson. Odoo oilgoson u.

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4457

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%