Мах экспортлогч компаниуд 75 тэрбум төгрөгийн зээлд хэрхэн хамрагдах вэ?

Засгийн газар махны салбарыг дэмжихийн тулд энэ онд 100 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор шийдвэрлээд байгаа. Уг санхүүжилтийн  25 тэрбум төгрөгийг дотоодын нөөц бэлтгэхэд зориулж, үлдсэнийг нь экспортлогч компаниудад зээл хэлбэрээр олгохоор болжээ. Тиймээс мах экспортлох зөвшөөрөлтэй компаниудад 75 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох сонгон шалгаруулалтыг тавдугаар сарын 23-нд явуулахаар болсон байна. 

 Мах экспортлогч компаниуд зээлд хэрхэн хамрагдах, сонгон шалгаруулалтын үеэр ямар бичиг баримт бүрдүүлэхийг холбогдох албаны мэргэжилтнээс тодруулан хүргэж байна. 

Хэн хамрагдах вэ? 

 Мах боловсруулах үйлдвэр, зориулалтын хөргүүртэй агуулахтай компанид 

Гадаад улс оронд мах экспортлох зөвшөөрөлтэй болон ХХААЯамнаас мах экспортлох зөвшөөрөл авсан компанид 

Зээл ямар нөхцөл, хэмжээтэй вэ? 

Мах экспортлох зөвшөөрөлтэй 41 компанид хоёр жилийн хугацаатай 12.5 хувийн хүүтэй 75 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоно

Хэрхэн хамрагдах вэ? 

Та дараах бичиг баримтыг бүрдүүлэн 5 сарын 23-нд ХХААЯ-ны Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэнд бүртгүүлнэ. 

  • Үйлдвэртэй болохыг нотолсон орон нутгийн ХХААГазрын тодорхойлолт;
  • Экспортлох махны төрөл, тоо хэмжээ, зээл хүссэн мөнгөн дүнг заасан албан бичиг;  

/ Жич: Сонгон шалгаруулалтыг тавдугаар сарын 23-нд явуулах бөгөөд зээл авахыг хүссэн иргэд тухайн үед нь бичиг баримтаа бүрдүүлэн очино/ 

 

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4867

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%