Humans of Ulaanbaatar: Миний үс халзрах яах вэ зовлон биш би чинь аав хүн шүү дээ

Бид Монгол хүний гэрэл гэгээтэй, сайн сайхан амьдралаас эхлээд ээдрээтэй, хар бараан амьдралын бодит дүр зургийг сурвалжлан харуулахаар Humans of Ulaanbaatar цувралыг бэлтгэн хүргэж байгаа билээ. Энэ удаагийн зочин таксины жолооч О.Одонсансар.

Би гэр бүлдээ хайртай жирийн л нэг аав. Миний амьдралд амт нэмдэг хүмүүс бол миний хайртай эхнэр бас хөөрхөн охид минь.

Хүний амьдралд жаргал зовлон ээлжилдэг гэж үнэн бололтой, харамсалтай нь одоо миний амьдралд хүнд асуудал тулгараад байна. Том охин маань хүнд өвчин тусаад сүүлийн нэг жил гаруй эмнэлгээс эмнэлгийн хооронд олон ч удаа гүйлээ. Гэвч одоог хүртэл онош нь сайн тодроогүй. Тийм болохоор  Солонгос руу явж бүрэн шинжилгээнд орж оношлуулаад эмчлүүлэх шаардлагатай болсон. Мэдээж бид залуу гэр бүл учраас хураасан мөнгө гэж байхгүй,гэхдээ охин минь өвдөөд байхад ганц хором ч зүгээр сууж болохгүй шүү дээ . Тийм болохоор  ажлынхаа хажуугаар ахынхаа машиныг гуйж өглөө оройдоо таксинд явдаг. Хааяа жаахан ядардаг ч охин минь эрүүл саруул болчихвол хэсэгхэн хугацааны ядаргаа миний хувьд  юу ч биш. Саяхан эхнэр маань яана аа чиний үс хэсэг газар халзарчихаж гээд л санаа зовоод сүйд болсон /инээв/.

 

Үс халзрах бол асуудал биш ээ, эргээд ургана эр хүнд байх л зүйл.  Хамгийн хэцүү зүйл бол охиноо өвчиндөө шаналж байхыг харах.

Заримдаа бүр өмнөөс нь өвдмөөр санагддаг бас ханийгаа их  өрөвдөх юм. Тэр маань заримдаа охиноо өвдөх үед  цаашаа хараад чимээгүйхэн уйлдаг нь үнэхээр зүрх зүсмээр. 

Уг ньби  сэтгэлдээ ханийгаа уйлуулахгүй харин ч жаргаах юмсан гэж боддог л доо Гэвч  хэлж ирдэггүй өвчин зовлон  үнэхээр хэцүү юм байна. Гэхдээ зүгээрээ бурхан хүнд даах чадлаар нь ачаа үүрүүлдэг юм гэсэн.  Эр хүн сэтгэлийн хаттай гэр бүлээ гэсэн үнэн сэтгэлтэй байвал тэгээд л болно гэж боддог шүү .


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4467

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%