РОСНЕФТ: Essar Oil-ийн 98%-ийг 13 тэрбум ам.доллараар худалдаж авна

Энэтхэгийн тэрбумтан Ruia-гийн ах дүү нараар тэргүүлсэн Essar Group нь тос боловсруулах үйлдвэрийнхээ 98%-ийг  ОХУ-ын эрчим хүчний гигант Rosneft, Trafigura ба United Capital Partners-ийн консорциумд зарахаар болжээ. Essar Oil-ийн enterprise value-г 10.9 тэрбум ам.доллараар үнэлэн худалдан авахаар болсон байна. Үүн дээр газрын тосны үйлдвэрийн ойролцоох боомтын терминалыг 2 тэрбум ам.доллараар үнэлэн худалдан авч байгаа юм.Олон улсын эрчим хүчний агентлагийн судалгаагаар Энэтхэг улс Япон улсыг даван дэлхийн гурав дахь том газрын тос хэрэглэгч улс болохоор байгаа ба 2040 он хүртэл хамгийн өндөр өсөлттэй түүхий нефт хэрэглэгч улс байхаар байгаа юм. 

Уг хэлэлцээрийн бүтэц:

-Essar Oil-ийг эзэмшигч Essar Energy ба Oil Bido  нар өөрдсийн хувьцааныхаа 98%-ийг зарахаар гэрээ хийсэн

-Esso Oil-ийн 49%-ийг Rosneft-ийн харьяа Petrol Complex компани худалдан авна.

-Үлдсэн 49%-ийг Trafigura ба United Capital Partners-ийн консорциум болох Kesani Enterprises-д зарна.

-ОХУ-ын VTB банк Essar-д өрийн бүтцээ өөрчлөхөд 3.9 тэрбум ам.доллар зээлнэ.

-Rosneft Essar-ийн хэлэлцээрт 3.5 тэрбум ам.долларыг өөрийн хөрөнгөнөөс төлнө.

Энэхүү яриа хэлэлцээр 2015 оны 7 сараас олон нийтэд ил болсон ба 2017 оны 3 дугаар сард багтаан багтаан гэрээ хэлэлцээр хийгдэж дуусах төлөвтэй байна. Үүний хажуугаар Энэтхэгийн төрийн өмчит эрчим хүчний компаниуд Rosneft-ийн Vankor, Taas-Yuryakh-ын талбай дахь хувьцаануудыг худалдан авахад 5.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд байгааг тэмдэглэх нь зүйтэй.    Эх сурвалж: bloomberg.com


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4868

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%