Лам, бөө хоёр хариуцлага хүлээдэггүй буюу ламба гуайн иллэг

Танил маань хорт хавдраар оношлогджээ. Эмч нарын зөвлөснөөр яаралтай мэс засалд орох шаардлагатай гээд мэс засал төлөвлөж, эмч нарын хяналтад орлоо. Гэтэл яг мэс засал болохоос 2 хоногийн өмнө нөгөө танил маань гэнэт мэс засалд орохоо больсон тухай сонслоо. Яагаад тийм шийдвэр гаргасныг лавлавал, хагалгаанд орохын өмнө эмч нар хагалгааны үеэр болон дараа үүсч болох хүндрэл, гарч болох эрсдэлийн талаар маш дэлгэрэнгүй тайлбар 2 цагийн турш хийжээ. Хэрвээ хавдар нэгэнт эцсийн шатандаа орсон, бусад эрхтэн рүү хорт хавдрын эс нэгэнт үсэрхийлсэн байвал хагалгаагаа зогсоож болох хувилбар ч байхыг үгүйсгэхгүй талаар тайлбарлажээ. Энэ бүх эрсдэлийг хүлээн зөвшөөрч байж хагалгаанд орно гэснээс болж хагалгаанд орох шийдвэрээ түдгэлзүүлжээ.

Тийм их эрсдэл үүрч хагалгаанд орсноос лам эсвэл бөө  дээр оч гэсэн хамаатнуудын шахалтаар эмнэлгээс гараад л хоёр лам нэг бөө дээр шууд очиж өвчнийхөө талаар лавлажээ. Хоёр ламын нэг нь маш прагматикаар

"Өө энэ хагалгаа чинь гайгүй ш дээ, ор"

гэж айлдсан бол үлдсэн нэг лам, нэг бөө нь шууд л хагалгаагүйгээр эдгэх боломжтой юм байна гээд хийдэд очиж уншуулах ном, Нарантуул зах дээрээс худалдаж авах бөөгийн хэрэгслийн жагсаалт өгсөн байна. 

Интернет, соошил медиа их хэрэглэдэг танилын маань нэг найз интернетээр хайж байгаад бүх төрлийн хорт хавдар, элэгний вирус, ер нь л монголчуудын их өртдөг бүх өвчнийг анагаах шидтэй нэгэн бэлдмэлийг Хөвсгөлөөс захиж авчруулснаа танилд маань өгсөн бол, хорт хавдрыг агшаадаг гэх сүлжээний бэлдмэлийг өөр нэгэн найз нь санал болгожээ. Интернетээр хайгаад үзвэл тиймэрхүү "эм" олноороо гарж ирэх аж. Хагалгаанд орох хэрэг ер нь байна уу?

Хорт хавдар гэдэг мэдээж аюултай. Гэвч хавдар эхэн үедээ байвал хагалгаа хийлгэх замаар хавдараас бүрэн ангижрах боломжтой талаар танилдаа тайлбарлаж, өөр нэг эмнэлэг дээр оношоо баталгаажуулахаар дахин очив. Дахин хийсэн шинжилгээгээр мөн л хорт хавдар болох нь батлагдсан тул тус эмнэлгийн мэс заслын эмчтэй цаг авч уулзлаа. Эмч бээр мөн л мэс засал хийхээс өөр арга байхгүй талаар учирлаж,

“Мэдээж тодорхой хэмжээний эрсдэл байгаа. Эрсдэл ярьдаггүй хүн энэ хорвоо дээр лам, бөө хоёроос өөр байхгүй. Яагаад гэвэл лам бөө хоёр хариуцлага хүлээдэггүй юм шүү дээ” 

хэмээн сануулав. Танил маань ч эмчийн ярианд нааштай хандаж, мэс засалд орохоор шийдлээ.

Мэс засал болохоос нэг хоногийн өмнө мэс заслын эмчтэй уулзах үеэр, эмч маань нэг л гундуу харагдана. Учрыг лавлахад тухайн өдөр гурван хагалгаа төлөвлөгдөж байсан ч хагалгаанд орох байсан нэг хөхний хавдартай өвчтөн ламынхаа зөвлөснөөр хавдараа ламаар илүүлэх замаар "эмчлэхээр" болсон талаар учирлаж, төлөвлөгдсөн мэс заслаа цуцалжээ. Тэр хүний хувь тавилангийн талаар санаа зовсондоо эмч маань тийн дуугаа хураасан байж. Энэ мэтийг ажиглах зуур хэлэхгүй байж тэвчишгүй хэдэн асуудал толгойд эргэлдсэнийг бичье.

АСУУДАЛ 1: Оройтож оношлох

Хорт хавдар гэдэг хэцүү өвчин. Гэвч хавдрын эхэн шатанд оношилж чадвал ихэнх тохиолдолд бүрэн эдгэх боломжтой өвчин юм. Ихэнх тохиолдолд хавдрыг 1-4 шатанд хуваасан байдаг бөгөөд, 1-2 шатанд байгаа хавдрыг оношилж чадвал ихэнхдээ бүрэн эдгэдэг ажээ. Харамсалтай нь Монголд хорт хавдраар жил бүр 5000 хүн оношлогддог ч, тэдний 70-80 гаруй хувь нь нэгэнт хожуу үедээ орсон байдаг гэж Хавдар Судлалын Үндэсний Төвөөс (ХСҮТ) мэдээлжээ.

Нөгөө талаас бодъё, яг энэ хэвээрээ явбал 2020 онд мөн 5000 хүн хавдраар оношлогдоно. Харамсалтай нь тэдний 4000 орчим нь аль хэдий хавдрын сүүлийн шатандаа орчихсон байна. Гэтэл яг одоо 2017 онд эдгээр 4000 хүн бүрэн эмчлэгдэх боломжтой хавдрын эхэн шатандаа байна гэсэн үг. Та, би, бидний хэн маань ч энэ 4000 хүний аль нэг нь байхыг үгүйсгэхгүй. Энэ 4000 хүнийг бид яг одоо илрүүлбэл, төдий чинээ хүний амь насыг аврах боломжтой гэсэн үг.

Тиймээс 40-с дээш насны хүн бүр жилд ядаж нэг удаа шинжилгээнд хамрагдаж байх хэрэгтэй гэж ХСҮТ-н захирал Ж.Чинбүрэн хэлж байна. Солонгос улсад гэхэд л ходоодны хорт хавдрын өвчлөл манайхаас дутахааргүй байдаг ч, эхэн үеийн оношилгоо сайн байдаг тул, хорт хавдраар нас баралт харьцангуй бага байдаг гэнэ.

АСУУДАЛ 2: Буруу мэдээлэл

Хавдраар оношлогдсон боловч, зохих эмчилгээнд хамрагдалгүй танил тал, "сайн санаат" хүмүүс, лам, бөө нарын зөвлөснөөр илүүлэх, Сибирийн хар хорхой идэх, Хөвсгөлийн бүхнийг анагаагч бэлдмэл хэргэлэх, сахиусаа дуудуулах, бөө болох гэх мэт арга хэрэглэж явсаар өвчнөө улам хүндрүүлж, эмчлэгдэх аргагүй эцсийн шатанд хүргэчихээд эмчид хандах тохиолдол харамсалтай нь их байдаг гэнэ. Ялангуяа Фэйсбүүк гэх мэт соошил медиагаар иймэрхүү мэдээлэл их тардаг. Гэтэл иймэрхүү БУРУУ МЭДЭЭЛЭЛ түгээгчидэд оногдуулах арга хэмжээ одоо хүртэл манайд байхгүй байгаа нь асуудлын бас нэг шалтгаан. Нөгөө талаас, өвчний болон эмчилгээ оношилгооны талаар энгийн ойлгомжтой үнэн зөв мэдээллийг хүргэх найдвартай эх сурвалж манайд хомс байгаа нь олон нийт БУРУУ МЭДЭЭЛЭЛД хөтлөгдөх нэгэн шалтгаан болж байна. Хавдар болон эмчилгээний талаар цэгцтэй мэдээлэл монгол хэлээр хайж үзээд Интермэд эмнэлгийн вэб сайтаас л зарим нэг мэдээллийг олж чадлаа.

Нэгэнт хавдар нь эцсийн шатандаа орсон өвчтөнүүд хэвтэж, амьдралынхаа сүүлчийн өдрүүдийг өнгөрөөдөг Хөнгөвчлөх тасагт нэг хэсэг лам нар өвчтөний болон ар гэрийхний сэтгэлийг засахаар ном унших атал, нөгөө хэсэг лам нар хавдартай өвчтөний хавдрыг эдгээж чадна хэмээн хүний хувь тавилангаар тоглоно гэдэг зөөлнөөр хэлэхэд ШОГЛООМ мэт санагдана.

АСУУДАЛ 3: Эмнэлгийн байгууллагын хүртээмжгүй байдал

Өнөөдөр манай эмч мэргэжилтнүүдийн ур чадвар, өвчтөнөө гэх сэтгэл хаана ч гологдохооргүй сайн болсныг биеэрээ мэдэрснээ нуух юун. Харамсалтай нь ХСҮТ гэхэд л маш их ачаалалтай, яаралтай хагалгаанд орох байсан ч 1-2 сар хүлээх шаардлагатай болдог гэх мэт дэд бүтэц, багаж төхөөрөмжийн дутагдалтай байдал том асуудал болсоор байна.

АСУУДАЛ 4: Ядуурал

Хэдийгээр хорт хавдрын эмчилгээг улсаас үнэгүй хийх хуультай ч энэ хууль амьдрал дээр хэрэгждэггүй. Компьютер томографын оношилгоо гэхэд л 300-400 мянган төгрөг болж байгаа нь мөнгөтэй нэгний хувьд карманы мөнгө төдий боловч, ард иргэдийн олонхид бол их мөнгө. Дээрээс нь хагалгаанд орох тохиолдолд хагалгааны төлбөр гэж авдаггүй боловч, хагалгаанд хэрэглэгдэх төхөөрөмжийг өвчтөн өөрөө авах шаардлага олон эмнэлэг тавьдаг нь нууц биш. Ийм байхад арай хямд арга чарга санал болгож байгаа лам бөө хоёр руу явах хүн гарч байгаа нь аргагүй мэт.

Танил маань яасан гэж үү, "бурхны авралаар", биш ээ, эмчийн авралаар мэс засал амжилттай болсон. Том хэмжээний хагалгаа тул буцаж хэвийн байдалдаа ороход хугацаа шаардлагатай гэнэ. Золоор хавдар эхэн үедээ байсан учраас цаашид химийн эмчилгээ хийлгэх шаардлагагүй гэнэ. Бие нь тэнхрэхээр удахгүй ажилдаа орно. Эмч нарын ачаар шүү. Гэхдээ танил маань хавдрын эхэн үедээ оношлогдож чадсан цөөхөн хэдэн хүний нэг гэдгийг мартаж болохгүй.

 

Л.Мөнхбаатар


avatar
    • Зочин
    • 162.158.88.*

    Хуурамч лам, хуурамч бөө гэж залруулахыг хүсье дээ.

    • Urgeljlel
    • 162.158.94.*

    Tegeed udalgui ungurchihsun. Ter hun baahan mungiig ni avsanaas uur ymar ch hariutslaga uurehgui. 8, 9 davhar ordon bariad l zovson ard tumnii mungiig shulaad suuj bn

    • Minii medeh nileed bolovsroltoi egch tuya emchilgee hiilgej bsanaa orhiod horoolold baidag energiin emchilgee hiideg hun deer yvaad saikhan bolood bn geed l yvj bsan
    • 162.158.94.*

    Urgeljlel

    • Yutai unen. Suuliin uyd energe gesen humuus havdartai humuusiig alj bn. Negent emnelegt hiilgeh ystoi hagalgaa tuya emchilgee zergee hiilgechihsen humuusiig olj avaachaad oorsdoi energeer emchilchihsen ym shig gaihuulj suuh. Nuguuduul ni ch gesen hagalgaa
    • 162.158.89.*

    Irgen

    • Яравгар өвгөн
    • 122.201.31.*

    Та лам, бөөг хэрэггүй гэж ойлгож байгаа юм бол өөрийннхөөрөө дуртай дуугаа дуулаад явах нь өлзийтэй.

    • Яравгар өвгөн
    • 122.201.31.*

    Та лам, бөө гэж гүйгээд хэрэггүй ш дээ. Өөрийнхөөрөө явсан дээр.

    • asasda
    • 66.181.180.*

    Lam buu nart itgeed uhej baival estoi hohi n gey dee. uhej baihdaa taarsan uher bna

    • нарангэрэл
    • 202.9.40.*

    заас анхнаасаа яах гэж бөө ламаар явсын. Өөрсдөө толгоогүй юм шиг шагширалдчаад дараа нь дандаа өөрсдөөсөө холдуулж бухна.

    • Зочин
    • 27.123.214.*

    Маш сайн нийтлэл бна

    • Unen ug
    • 202.9.41.*

    Jinhen shulaachid chin harin emch emnelegiin ajilchid bolchood baigaag bugd mediishde.muu pizdukuud hagalgaa hiih bolgondoo mungu haraad surchihsan tom baga emch suvilagch asragchgui bugd l davarsan garuud niigmiin setgehui bolon emch emnelgiin ajilchidiin huuli durmiig changalah heregtei de.jinhen hahuulichid.tsagaan halaad numursun avilgachid za.unen bitgii lam buu muulaad bai.zovson tsagt chin ted nar l ta nart tusaldag

    • Unen ug
    • 202.9.41.*

    Yas yuman deeree mongold emnelgiin hurteemj muu mungu bhgui muutsi yadarsan srd irged amid yavah batalgaa buren alga shde.ene hedii unen ch neg huviin emnelgiin zahialgaar l bichsen bn.huviin emnelguud ter baitugai oi toimd oromgui undur unetei baidag buguud zuvhun baychuud l terend ni hevtdeg.shulaachid bolson bn le.neg talaarai lam buug buruutgavch nuguu talaarai hagalgaand orood nemergui 3,4shatandaa orson huniig ch hurtel baria hiij emchilj edgeesen tohioldluud zunduu baigaag nuuh yu bn.

    • Зочин
    • 66.181.180.*

    nuuh yun gechihjee muu uher ork. tiim yum bdaggui yum

    • zochin
    • 122.201.21.*

    heregtei medeelel bna gehdee bas sorog tal bnaa.bugd tegsh saihan bna gej yu baihab gehdee emnelegeer yabj onshluulah gehed heden dabhar uxlege tolbor tolohoos ehleed hundrel uchirna.za tegeed zereg zindaanaasaa abhuulaad tanil tal uzlegiin tolbor,em tarianii mongo,onshilgoonii mongo,bugd bish ch zarim emch nariin biznes suljee gar tsailgah geed urged maani unheer hetsuu obchin deer zoblon boloh zuil ih.ug ni emch hun orgoson tangaragtaa unench ard irgediinhee toloo baibal irged ali bol emneleg emchee l baraadana shuu dee.ene bolgoniig dabj chadahgui l oorsdiigoo setgeliig huurj eldeb obs nogoo idtei shidtei geh buhen luu irged maani ochidog baih daa.ternees edgeh durgui hen baih be.eruul mendiin salbariihan maani zoohon ym bodoh bgaa

    • Zaya
    • 122.201.31.*

    Boon boon aldaa. Monhbaatar min 10 jildee ahin surah shaardlagatai l ym bn. Ug n heregtei medeelel bdg daanch???

    • Зочин
    • 122.201.31.*

    Boon boon aldaa. Monkhbaatar min 10jildee a

    • Nek
    • 203.91.115.*

    Havdartai hund heregleh em taria uneheer ih unetei hetsuu baidagdaa.emch narch boolt,sharah emchilgee hiicheed l gar hardag n nuuts bish.emchilgee hiilgeh zuu tariuraa bas tariagaa avna.Ene buhenchin niileed 2say duhnu.Tegeed l emch suvilagch narin gar deer ym tavihgui bol bolohgui.Ene mes zaslig hiisen emch nar bol boolt sharalt hiisen hun bolgoni ar geriihen chadah ydahaaraa emchiin gar deer 50-500000 myngan tugrug ugdug shte.uguhgui bol daraa daraachiin emchilgee n yadag bol geed l uguhuus argagui.ugchuud daraa irehed nuur bardam.tegehgui bol daraa ochihod tanij uguhgui zovoo misguide.

    • Зочин
    • 202.170.82.*

    hamaa namaagvi lam gsen bolgon deer ochiod bwal tiim l yum bolii sh de buu ch vheh gj bga hvn bolgon buu bol gdii sh de uurusduu buruu shiidwer gargasaanaa bolj uur hvn muulhaa bolio

    • Зочин
    • 150.129.141.*

    turuh asuudal bna hiisver hiih gd dairaad bdag tegsen hernee mongoliin urs mash olon boltugai gj hutsna eruul mendiin salbar hezee ch hugjuhgui salbar az ni taarch edgersen hahuul ugj edgersen humuus zunduu bna setveleeree yamar ch yumiig setgeleesee hiih heregtei setgel bgaad hooson tolgoitooo bolhooroo tiim bolov uu medeh yum alga hun gdg chini setgeliin amitan

    • Зочин
    • 150.129.141.*

    manai eruul mendiin salbar hugdduggui yum boldoo tehnik tonog tuhuurumj bish l dee havdartai huniig havdargui havdargui huniig havdartai gd l emchildeg huh hot beejin solongos yavaad dandaa buruu emchildeg gsen hariu garaad edgereed irsen humuus zunduu bna

    • Baldan
    • 193.0.108.*

    Emch nar uvchtund setgel gargadagui mungunii hoinoos huutsuldduguus bolj uvchten yanz buriiin uur emchilgeenii arga haidag. Ene emch naraas bolj baigaa uildeluud

    • Зочин
    • 112.72.11.*

    Анхан шат буюу 1-р үe дээрээ эмчилгээ хийлгээд дэлгэрдэг өвчин манай эмч нар мундаг шүү. Оношлогоо үнэтэй болохоор хэцүү эдийн засгаа бодсоор яваад нэг л мэдэхэд хүндэрсэн байдаг.

    • Зочин
    • 112.72.11.*

    Анхан шат буюу 1-р үe дээрээ эмчилгээ хийлгээд дэлгэрдэг өвчин манай эмч нар мундаг шүү. Оношлогоо үнэтэй болохоор хэцүү эдийн засгаа бодсоор яваад нэг л мэдэхэд хүндэрсэн байдаг.

    • ih
    • 66.181.185.*

    bas daxin helehed mongo tsaas nehdeggyi shyy yahaw medremjeeree helj ogoh yum bval helne tus bolwol bolno l biz gj boddog yum tuslahiig l boddogiin bitgii tegj muugaar tosool

    • ih
    • 66.181.185.*

    bas daxin helehed mongo tsaas nehdeggyi shyy yahaw medremjeeree helj ogoh yum bval helne tus bolwol bolno l biz gj boddog yum tuslahiig l boddogiin bitgii tegj muugaar tosool

    • Зочин
    • 122.201.25.*

    manai emch nar zovhon hunii mahan bietei haritsah odoo kvantiin fizik hogjiij bgaa ene ued oroosgol shuu medleg bolovsroloo deeshluuleh heregtei

    • ih
    • 66.181.185.*

    bi tegwel ta nariin heldegeer boo l doo gehdee shaardlagatai humuusiig argalii gj hezee ch heldeggyi emnelegryy ochihiig zowlodog ta nar bygdiin tegj hamruulj hawsruulj bolohgyishdee

    • ih
    • 66.181.185.*

    bi tegwel ta nariin heldegeer boo l doo gehdee shaardlagatai humuusiig argalii gj hezee ch heldeggyi emnelegryy ochihiig zowlodog ta nar bygdiin tegj hamruulj hawsruulj bolohgyishdee

    • ih
    • 66.181.185.*

    bi tegwel ta nariin heldegeer boo l doo gehdee shaardlagatai humuusiig argalii gj hezee ch heldeggyi emnelegryy ochihiig zowlodog ta nar bygdiin tegj hamruulj hawsruulj bolohgyishdee

    • Зочин
    • 66.181.185.*

    30-д онд зов л юм хийсэн болж таараад байгаам даа

    • Зочин
    • 122.201.25.*

    Lam bagsh nariig boo nartai haritsuulan dairalt hiih ni oroosgol uma lam hun sudar uzej bidnii asusn zuiliig hariuldag bolhoos boo bolgoh gej tulgadag gal deer shardag humuustei yaj jishij boloh ve er ni buyani ajil uheh toroh buh zuild bidentei hamt baij jargal zovlong huvaadag humuusee dairch doromjloh ni yos zui yamar baigaag haruulj bn shuu

    • Ts
    • 202.70.46.*

    Manai eejiig havdargui geed l yavuulaad bsan tegsen bur hunderchihsen bhad ni meddeggui l yum bn le shde hvdar sudlal bol mash muu emneleg tsuuhun hedhen gaigui emchtei busad ni bol yu gehevee huurhii

    • Зочин
    • 202.70.46.*

    Emch nar hariutslaga huleegeed bga yumu manai eejiig havdriin hyanaltandaa bailgaj bgad l havdriig ni medeegui yumda tsuuhun aztai ni l ert onoshlogddog yum bgaaz

    • Анхлан
    • 202.9.42.*

    Ард иргэдээ ядаж хөнгөлөлттэй үнээр оношлогоонл оруулаад байх арга хэмжээ авч болдоггүй л юм байх даа хөөрхий

    • Зочин
    • 202.21.124.*

    Лам,бөө гэж таван халтар төгрөгнөөс болж хүмүүсийн сэтгэл санаагаар бизнес хийгчид.Тэгээд тэр очоод байгаа хүмүүсийн буруу до.Өвчин л бол өвчин заавал эмчид хандах хэрэгтэй.Тэр айхтар өвчинг эдгэрүүлнэ гэж лам бөөд хамаг мөнгөө өгөөд шал дэмий.Тийм ид шид гэж байхчгүй,байдагчгүй юм.

    • Зочин
    • 202.21.124.*

    Лам бөө гэж хүний сэтгэхүйгээр тоголсон юмнууд.Тэдэнд хандаад байгаа хүмүүсийн буруу л юм да.

    • Nnnnn
    • 125.149.75.*

    Azt ba suulin uyede orsn humusig barij iled edgeene gd odrin 40,0r bariad ashig olsn humus ih ba enig tsegtsleh ymsn yag huni huurer hoollogch tas shuwuu shig

    • Zochin
    • 202.70.46.*

    Otoch odi geed emnelgiig shalgadag gazar bnuu .sudas barij baihdaa uur humuustei yum yariad l...ter ni tegeed 60000 ..havdartai humuus l ochdog yum bnalee

    • Одноо
    • 202.21.125.*

    иймэрхүү нийтлэлийг л сайн ойлгож унших хэрэгтэй байгаа юм даа. баярлалаа.

    • ДОРЖПҮРЭВ
    • 139.5.219.*

    Монгол улсад хууль ёсыг уландаха гишгэсэн хүмүүс бол БӨӨ нар,манайх уул тахисан,бөө буусанаараа бол дэлхийд гайхагдах л болсондоо,монгол хүн юмыг ямагт нэг талруу нь хэтрүүлдэг болохоор ШҮТЭХ БИШРЭХ ЭРХ гэдгийг хавтгайруулаад,уул болгоныг ХАЙРХАН гэж нэрлэн жилд баахан л уул тахиж хог тарьж марзаганах болждээ.

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4684

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%