Нийтлэл 06 сарын 21, 2017

Чагтлагдсан сэдэв: ONEPLUS 5

Ухаалаг утас үйлдвэрлэгч One Plus компани One Plus 5 загварын гар утсаа танилцууллаа. 2013 онд БНХАУ-д байгуулагдсан энэ компани өмнө нь 5 төрлийн ухаалаг утас танилцуулж байсан юм. Энэ удаа худалдаанд гаргаж буй One Plus 5 гар утас нь системдээ олон шинэ зүйлүүдийг багтаажээ.

Албан ёсны танилцуулгыг эндээс үзнэ үү.

Жиргээчид One Plus 5 гар утасны талаар #OnePlus5 гэсэн хаштагтай жиргэж байна.

PhoneRadar “OnePlus 5 ухаалаг гар утас 6GB “RAM”-тай, 64GB багтаамжтайгаар АНУ-д албан ёсоор 479 ам.долларын үнэтэй худалдаалагдаж байна. Энэтхэг улсад энэ сарын 22-ноос худалдаалагдаж эхэлнэ.” гэжээ.

IRFAN “OnePlus 5 гарч ирсэн нь IPhone худалдаж авах гол шалтгаан байж болох юм.” хэмээн OnePlus 5 гар утсыг “IPhone”-той харьцуулсан байна.

Gadgets Now “OnePlus 5 ард талдаа 16MP болон “20MP”-ийн  хоёр камертай. Телефото линз нь Sony IMX398 мэдрэгчтэй.” гэжээ.

Arun Maini “OnePlus 5 гар утас 8GB “RAM”-тай хамгийн хурдан ухаалаг гар утас.” хэмээн жиргэжээ.

Сэтгэгдэл бичих

arrow icon