Нийтлэл 07 сарын 25, 2017

Чагтлагдсан сэдэв: СУПЕРМЭНИЙ САХАЛ

Justice League киноны цувралд Супермэний дүрийг бүтээж буй жүжигчин Хенри Кавиллын сахал кино зураг авалтад нэгэн асуудал үүсгэжээ.Тэрээр ирэх 11-р сарын 17-нд нээлтээ хийх Justice League киноны цувралд дүр бүтээхийн хажуугаар Mission: Impossible 6 кинонд дүр бүтээж байгаа юм. Mission: Impossible 6 киноны борлуулалтын эрхийг эзэмшдэг Paramount Pictures компани кино зураг авалт дуусах хүртэл Хенри Кавиллыг сахлаа хусахгүй байхыг хүсчээ. Энэ нөхцөлийг харгалзан Warner Bros компани Justice League киноны зураг авалтын үеэр Хенри Кавиллын сахлыг компьютер график ашиглан “алга болгох”, дахин зураг авах шаардлагатай болжээ. Variety дахь эх сурвалжийн мэдээллэж буйгаар Warner Bros дахин зураг авалтад 25 сая ам.доллар зарцуулна гэжээ.

Жиргээчид энэ үйл явдлыг талаар #JusticeLeague, #HenryCaville гэсэн хаштагтай жиргэж байна.

Connor Behrens “Би 11-р сард Justice League киног үзэхдээ үүнийг байнга бодож байх болно.” хэмээн Хенри Кавиллд сахал нэмж фотошодсон зургийг жиргэжээ.  

Chadwick Mission: Impossible 6 киноны зураг авалтын үеэр авсан Хенри Кавиллын зургийг жиргэв.

O.T. Ford Биелэгдэшгүй даалгаврын кино баг жинхэнэ харагдахаар хуурамч сахал хийж чадахгүй байгааг гайхжээ.

DC Universe цувралд өмнө нь жүжигчин Сизар Ромеро Жокерын дүрд тоглохдоо сахлаа хусахыг зөвшөөрөөгүй учраас нүүрийг нь будсан ч гэсэн сахал нь үзэгчдэд мэдэгдэж байжээ. Харин энэ удаа Хенри Кавиллд ийм зүйл тохиолдохгүй болов уу.

Сэтгэгдэл бичих

arrow icon